Categories
мэдээ нийгэм

Чөлөөлөх дайнд оролцсон 169 ахмад дайчныг шагнана

Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан гэж судлаачид дүгнэдэг. Энэ утгаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ой Монгол, Орос, Хятадын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, хамтын тэмцлийг эргэн дурсах тэмдэглэлт үйл явдал юм.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, ЕБС-ууд “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” эссэ бичлэгийн уралдаан зарлаж өсвөр үеийнхнийг түүхээ мэдэж, түүхээрээ бахархах сэдлийг төрүүлэн ялагчдыг шагнасан, ЕБС ахлах сургуулийн сурагчдын дунд спортын дөрвөн төрөлт тэмцээн, Ахмад дайчдад 70 жилийн ойн медаль гардуулах ёслол болсон бөгөөд тун удахгүй Төрийн одон медалиар ахмадуудаа шагнах гэж байна.

Наймдугаар сарын 16-нд Монгол улсын зэвсэгт хүчний 76 албан хаагч БНХАУ-ын Ялалтын 70 жилийн ойн парадад оролцохоор эх орноосоо явна

Наймдугаар сарын 17-нд Монгол цэргийн музейд “Бид ялав” нэртэй үзэсгэлэнгийн нээлт болно

Наймдугаар сарын 19-нд Сүхбаатар аймагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баяр болно /Батлан хамгаалахын сайдын тушаалаар/

Наймдугаар сарын 21-нд Дорноговь аймагт Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баяр болно /Батлан хамгаалахын сайдын тушаалаар/

Наймдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод хүндэтгэл ёслолын арга хэмжээ болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *