Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд 56 иргэний амийг аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас баяр наадмын өдрүүдэд Төр
засгийн тэргүүнүүдийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох газрууд, Олон
улсын зочид төлөөлөгчдийн очих газар болон улсын онц чухал 275 объектуудад
галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангаж
ажиллажээ.

Мөн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 76
дуудлагаар ажиллаж үүнээс объектын гал түймрийн 51 удаа, эрэн хайх, аврах
ажиллагааны 25 удаа дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг
хангаж ажилласан байна. Зургаан хүн голын усанд
осолдож хүн нас барсан мэдээ байна. 58
иргэнийг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын аюулаас авран хамгаалжээ.

Аврах ангийн усны завьт эргүүлийн бүлгийн албан хаагчид
эргүүл хийх явцад Адам, Евагийн хөшөөний орчим Туул голын салаа хэсэгт усанд живж байсан 21
настай залуугийн амь насыг аварчээ.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Гачууртын шинэ замын
хажууд Туул голд машин суусан гэсэн дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход
иргэн Б гэр бүлийн хамт гарамгүй газраар голыг гаталж байгаад, усанд живж
байсныг гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *