Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Улсын арслан Э.Оюунболдын ярилцлага хэвлэгдлээ

“Өдрийн сонин” үндэсний их баяр наадмын дараахь шинэ дугаараа хүргэж байна. Өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн материалуудаас онцолж, тоймлон танилцуулъя.

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдааны түрүү, Улсын арслан Э.Оюунболдын ярилцлага сонины тэргүүн нүүр болон 13 дугаар нүүрт хэвлэгдлээ. Идэр залуухан 22-хон насандаа монгол төрийн наадмын түрүүг хүртэж, түмнээ баясгасан тэрбээр бөхийн ертөнцөд орсон эгэл түүхээ, наадмын даваа бүрийн тухай, ижий ааваа, багш нарынхаа тухай гээд олон түүхийг хуучилж, баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Тавин хоёр жилийн Ж.Мөнхбат аваргын амжилтыг давтсан шинэхэн арслангийн “Жигжидийн Мөнхбат аваргын амжилтыг давтаж, 22 насандаа төрийн наадамд түрүүлсэндээ баяртай байна” ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Баяр наадмын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын УФа хотноо ШХАБ-ын гишүүд орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй уулзалт хийгээд ирсэн билээ. Энэ талаар нэг, тавдугаар нүүрт, мөн УИХ-ын чуулганы хаалтын хуралдаанаас хийсэн сурвалжлага хоёр, дөрөвдүгээр нүүрт, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн ярилцлага тавдугаар нүүрт гарсныг уншина уу.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт Төрийн шагналт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол хуушуур (наадмын)” фельетон хэвлэгдэв.

Харин Баримт, үйл явдал буланд Алтай таван богд ууланд авиралт хийж явсан уулчид эндсэн хэргийн талаарх мэдээлэл болон сэтгүүлч С.Баттулгыг хорьсон явдал нь хууль бус гэж үзэн Монголын сэтгүүлчдийн эвлэл байр сууриа илэрхийлснийг гаргалаа. Мөн “Сэтгүүлчийг сулла” гэж мэргэжил нэгт сэтгүүлчид байр сууриа илэрхийлсэн талаар нийтлэв. Долдугаар нүүрээс уншаарай.

Долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд үндэсний их баяр наадмын хүрээнд болсон арга хэмжээ, наадмын эргэн тойрныг сурвалжлан нийтэлж байна. Тухайлбал, 11 дүгээр нүүрээс өнөө жилийн бөхийн барилдааны тойм нийтлэл, 15 дугаар нүүрээс сур шагайн харваа, 12 дугаар нүүрээс хурдан морины уралдааны талаарх мэдээллүүдийг унших боломжтой.

Эдгээр болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүд манай өнөөдрийн дугаарт гарлаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *