Долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд ОХУ-ын Тюмень хотноо жудогийн бөхийн гранд слэм тэмцээн болох гэж байна. Тэмцээнд оролцохоор Монголын жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид тус хотыг зорилоо. Манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 9 бөх Тюменьд зодоглох юм. Тэднийг тнилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Дашдааваагийн Амартүвшин барилдана. Түүнтэй нэг жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Баяраагийн Амартүвшин мөн барилдах юм.
Харин 66 кг-д ОУХМ Б.Батгэрэл, Д.Алтансүх нар хүч үзнэ. 73 кг-д хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир нар барилдах бол 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар зодоглоно.
Түүнчлэн 90 кг-д “Чингис Хаан”гран при тэмцээний аварга Отгонбаатар хүч үзэх бол -100 кг-д Д.Пүрэвдорж, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар оролцохоор эх орноосоо мордоод байна.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг, 57 кг-д А.Батзул нар барилдана. Харин 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар барилдах бол -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа, Б.Мөнхтуяа нар зодоглох юм.