Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” ШӨХТГ, АТГ-ынхныг наадмаар ажиллах саналыг дэвшүүлж байна

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа, өнөөдрийн дугаарын онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг тоймлон хүргэе.

Өчигдөр Төв аймгийн Баян суманд хурдан морины дунд сунгаа болж, Ш.Лхамсүрэнгийн загал үрээ өнгөлөв. Наадмын өмнөх сунгаанаас хийсэн сэтгүүлч С.Алтанцэцэгийн сурвалжлагыг нэг, зургадугаар нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас авсан тодруулгыг нэгдүгээр нүүрт нийтэллээ. Сүүлийн хэдэн өдөр иргэдийн дунд санал асуулгын хэмжээнд хүртлээ маргаан дагуулж талцуулсан дархан аваргуудын эрэмбийн асуудлын тухай П.Цагаан даргаас тодруулав. Тэрбээр “Ерөнхийлөгчийн тамгын газар бөх эрэмбэлдэг газар биш, бөхөө мэддэг хүмүүс нь шийдэх ёстой асуудал” гэж байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг нэг, тавдугаар нүүрт хэвлэв. Өчигдөр УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбогдуулан Х.Тэмүүжин гишүүнээс манай сэтгүүлч Э.Энхболд ярилцлага авсан юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрт нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “ШӨХТГ, АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна” нийтлэл гарлаа. Баяр наадмаар бөхчүүдийн цолны найраа наймаа явагдаж, хурдан морьдын уралдаан ч “асуудалтай” болдог тухай яриа бий. Тэгвэл АТГ, ШӨХТГ монгол төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж, наадмыг шударга сайхан болгож ажиллах хэрэгтэй байна. Наадам бол даяаршиж буй өнөө цагт монголчууд биднийг монголоор нь харуулдаг хоёр баярын нэг нь. “Өдрийн сонин”-ы дэвшүүлж байгаа энэ саналыг гуравдугаар нүүрээс дэлгэрэнгүй уншина уу.

Өнөөдрийн дугаарын “Уран бүтээлч” буланд дуучин С.Наран уригдаж, уран бүтээл, нийгмийн амьдралын тухай сонин сайхныг хуучиллаа. Тэрбээр “Нийгэмд хэрэгтэй зүйл хийвэл сэтгэл ханах гээд байна” гэж ярилцлагадаа онцлов .13 дугаар нүүрээс түүнийг уншаарай.

Эдгээр онцлох нүүрүүдээс гадна Спорт, Урлаг соёл, Цаг үе, үйл явдлын булангууд гарсан юм.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та,
манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар
дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн
салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн
биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах
цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс
худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг
Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар
улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно
уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт
холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *