Categories
мэдээ нийгэм

НАМЗХ-ны бүтэц, зохион байгуулалт, дүрэмд ийм өөрчлөлт оржээ

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны V Их хурал 2015 оны 6 дугаар сарын 20-нд болж өнгөрсөн. “Хариуцлагатай залуу, Хүчирхэг Монгол” уриан дор зохион байгуулагдсан Их хуралд бүх, аймаг, сум, дүүргийн 339 төлөөлөгчид оролцож, НАМЗХ-ны бодлого, дүрэм, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ардчилал, тэгш эрх, эв нэгдэл, төлөөллийн шударга зарчимд тулгуурласан V Их хурлаар НАМЗХ-нд олон томоохон өөрчлөлт хийгджээ. Анхан шатны байгууллагуудад тогтвортой, хариуцлагатай ажилласан залуучуудыг, орон нутгийн байгууллагын төлөөллийг холбооны Удирдах зөвлөл, бага хуралд квотоор оруулдаг механизмыг бий болгосон аж. Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэнэ. Залуучуудын эв нэгдэл, ёс зүйн асуудал, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх томоохон өөрчлөлтүүдийг хийсэн байна.

НАМЗХ анх удаа дүрмэндээ нийт гишүүд, удирдлагын багийн 25 хувь нь эмэгтэй төлөөлөл байна гэсэн дүрмийн өөрчлөлт хийжээ.

Олон улсын залуучуудын байгууллагын жишиг, орчин үеийн чиг хандлагад тулгуурлан НАМЗХ-ны нийт гишүүдийн 3/2 нь 18-35 хүртэл насны, 3/1 хувь нь 39 хүртэлх насны залуу байна гэсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 339 төлөөлөгчдийн 72.56 хувийн саналаар батласан гэнэ. Урьд өмнө НАМЗХ-ны зарим гишүүд нь 35 насандаа сонгогдож дараагийн Их хурал хүртэл сонгуульт ажлаа гүйцэтгэж иржээ. Ийнхүү өмнөх нөхцөлийг олон улсын залуучуудын байгууллагын жишигтэй нийцүүлэн дүрмэндээ тусгасан аж. Гэхдээ шинээр бүрдсэн Бага хурал, Удирдах зөвлөл, Дэд Ерөнхийлөгчид, Нарийн бичгийн дарга нарын нас 35-аар хязгаарлагдаж байгаа юм байна.

Энэхүү Их хурлаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Г.Тэмүүлэнг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгосон. Энэхүү Их хурлаас орон нутаг, нийслэл, дүүргийн төлөөллийг жигд хангасан 229 залуучуудын бүрэлдэхүүнтэй Бага хурлыг шинээр байгуулжээ. Бага хурлаас НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Мөнгөнчимэгийг томилсон байна. Мөн дэд Ерөнхийлөгчөөр Г.Өнөрбаяр, Э.Золбоо, Г.Түвдэндорж, Х.Алтанзагас, Б.Мөнхбат, Х.Нямбаатар, Ж.Тогтохбаяр, П.Батхүлэг, Ч.Мэндбаяр, Э.Бат-Амгаланг, Нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал, Г.Мөнхсүх, Ц.Амарсанаа, Б.Мөнхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарыг сонгогдов. Харин Удирдах зөвлөлийн гишүүнээр дараахь 29 гишүүнийг сонгожээ.

  • Т.Мөнхболд Сүхбаатар аймгийн МАН-ын дэд дарга
  • Я.Пүрэвсүрэн Говьсүмбэр аймгийн НАМЗХ-ны дарга
  • Ш.Ёл Дорнод аймгийн НАМЗХ-ны дарга
  • М.Батзориг Өвөрхангай аймгийн НАМЗХ-ны дарга
  • Б. Ууганбаяр Булган аймгийн НАМЗХ-ны дарга
  • Б.Дашравдан Орхон аймгийн НАМЗХ-ны дарга
  • Ө.Баттулга Хөвсгөл аймгийн НАМЗ-ны дарга
  • Г. Жаргал Ховд аймгийн НАМЗХ-ны дарга
  • Б.Хүрэлхүү Өмнөговь аймгийн НАМЗХ-ны дарга
  • Б.Мөнхтогтох Дундговь НАМЗХ-ны дарга
  • Х.Пүрэвжаргал НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • З.БауржанНАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • Т.Цолмон НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • А.Баяр НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • Э.Нарантунгалаг НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • Ш.ОргилСэлэнгэ аймгийн НАМЗХ-ны Тэргүүлэгч,
  • Х.Улам-Өрнөх НАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • Э. ТамирНАМЗХ-ны Бага хурлын гишүүн
  • Б.Азжаргал Дархан-Уул аймгийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
  • Н.ГанбаатарМонгол Улсын гарьд
  • Д.Мөнхтөр Чингэлтэй дүүргийн НАМЗХ-ны дарга
  • Б.Батболд Багануур дүүргийн НАМЗХ-ны дарга
  • Д.Мөнхбат Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
  • Ц.Арилдийпүрэв Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
  • А.Амар Отгон Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
  • З.Түвшинжаргал Нийслэлийн НАМЗХ-ны Тэргүүлэгч
  • Ж.Батбаатар Багахангай дүүргийн НАМЗХ-ны дарга
  • С.Далхаасүрэн Баянгол дүүргийн НАМЗХ-ны дарга
  • О.Анхбаяр НАМЗХ-ны Бага хурлын гишүүн

НАМЗХ-ны Хяналтын хорооны даргаар О.Доржсүрэнг, гишүүдээр К.Айдос, Ж.Баттулга, У.Насанбат, М.Отгонтуяа, С.Буянзаяа, Т.Энхбаяр, М.Цогт, Ш.Чинбат нарыг сонгосон аж.

Ийнхүү энэ удаагийн НАМЗХ-ны V Их хурлаар бүтэц зохион байгуулалт, бодлого, шинэчлэлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *