Categories
мэдээ нийгэм

Драгон төвийн ард зам цөмөрч буудай ачсан машин онхолджээ

Дөнгөж саяхан буюу 12.30 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, Драгон төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ. Одоогоор Сонгино хайрхан дүүргийн замын цагдаа нар ослын газарт ажиллаж байна. Бид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тухай Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *