Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы өвчлөл буурчээ

Улаанбурхан өвчний сүүлийн хоёр долоо хоногийн харьцуулалтаар бага
зэрэг буурах хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс
мэдээллээ.

Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар 435 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж
байгаагийн 91 нь хүнд, 22 нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 58 өвчтөнөөр буурсан үзүүлэлт бөгөөд
хүлээн авахаар үзүүлсэн, халууралт, тууралт хамшинж илэрсэн тохиолдол
гээд бүгд буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Улаанбурханы дэгдэлт бүртгэгдсэнээс хойш өссөн дүнгээр 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 797 нь лабораторид батлагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *