Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган үр
шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулсан байна. Хөдөлмөрийн баатар маань
тус эмнэлэгээ “Өөжинмед” хэмээх тун өвөрмөц нэр өгчээ. Тус эмнэлэг нь
японы Kato Ladies эмнэлгийн салбар бөгөөд эмч мэргэжилтнүүдээ Kato
Ladies клиникт дадлагажуулсан юм байна. Kato Ladies клиникийн тухайд
байгалийн жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгадаг бөгөөд
одоогоор жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг эмнэлэг юм.
Хөдөлмөрийн баатрын үүсгэн байгуулсан эмнэлгийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *