Categories
мэдээ нийгэм

Нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ

Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгаар бороо орж, нутгийн төв хэсгээр халж, хуурайшилт ихсэнэ гэж Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн энэ сарын 19-22-нд нутгийн баруун хэсгээр бороо, 21-нд говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *