Categories
мэдээ улс-төр

Хотыг дахин хөгжүүлэх хуулийн Ажлын хэсэг хуралдав

Хотыг дахин хөгжүүлэх
тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын
чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал,
дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Ажлын
хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү, гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь,
А.Тлейхан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, нийслэлийн
Засаг даргын орлогч С.Очирбат, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх
Ц.Баярбат, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын
харилцааны бодлогын газрын дарга М.Батбаяр нар болон холбогдох яам,
агентлаг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны гишүүд оролцов.

2014 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан Хотыг дахин
хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн
Г.Батхүү энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас ажиллаж байгаа юм. Өнгөрсөн
хугацаанд Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж, хуулийн
төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр нухацтай ажиллажээ. Иймээс Ажлын хэсэг
өнөөдрийн хуралдаанаараа хуулийн төслийг ирэх долоо хоногт Эдийн засгийн
байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах нь зүйтэй гэж
үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *