Categories
мэдээ нийгэм

Гадаадын хөрөнгө оруулалттай 90 компани шинээр бүртгүүлжээ

Он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 90 компани Монгол Улсад шинээр бүртгүүлжээ. Харин гадаадын хөрөнгө оруулалттай 19 компани татан буугдсан байна. Энэ оны эхний дөрвөн сард 579 хуулийн этгээд татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсаны 18.8 хувь нь өнгөрсөн дөрөвдүгээр сард татан буугдсан компаниуд байж. Жилд дунджаар 500-600 компани татан буугддаг байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор татан буугдаж, бүртгэлээс хасагдаж байгаа компаниудын тоо нэмэгдсэн хэвээр байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *