Categories
мэдээ нийгэм

Японд 1000 инженерийн хөтөлбөрт суралцах хүмүүс батламжаа авлаа

Монгол, Япон улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 1000 инженерийг хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр бэлтгэх төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа. Тэгвэл өнөөдөр БСШУЯ-наас энэ төслийн хүрээнд Япон улсын их, дээд сургуулиудад хамтарсан судалгааны чиглэлээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачид тодорч, батламжаа гардан авлаа. Өөрөөр хэлвэл МУИС, ШУТИС-ийн нийт 12 баг өөрсдийн мэргэжлийн дагуу 14 хоног Япон улсад судалгаа явуулж, суралцана. Тухайлбал, Эрчим хүч,байгаль орчны инженерчлэл чиглэлд эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгааг ШУТИС-ийн багш Б.Бат-Эрдэнэ оюутан залуустайгаа хамтран хэрэгжүүлжээ. Харин Д.Сүнжидмаа профессорын хувьд “Үнсийг барилгын материалд үйлдвэрлэлд ашиглах” ногоон технологиороо шалгарч, оюутнуудтайгаа Япон улсад суралцах боломжтой болсон юм. Мөн дээрх төслийн хүрээнд болон их сургууль, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрхийн танхим, МУИС, ШУТИС харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд харилцан бие биеийн эрх ашиг, сонирхол, бие даасан байдлыг хүндэтгэн их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллгааг эрчимжүүлэх замаар идэвх санаачилгатай хамтран ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *