Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө

амшгаас хамгаалах улсын штабын шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас харьяа байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газрууд, хамаарах хүнсний үйлдвэрүүдээ зүүн аймгуудад гарсан ой хээрийн түймрийн аюулыг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж хандив, тусламжийн аян зохион байгуулж байгаа юм. Аны хүрээнд цугласан тусламжийг хүргэхээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаар ахлуулсан тусламж хүргэх цуваа өнөөдөр зүүн аймгийг зорилоо. Одоогийн байдлаар 22.4 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.2 сая төгрөгийн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 17.7 сая төгрөгийн бэлэн мөнгө цуглажээ. Уг аянд Улаанбаатар хотоос “Өгөөж чихэр боов” ХХК, “Өег” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Грийн сити” ХХК, “Баатрууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК, “Мах маркет” ХХК, “Монгол эко мах” ХХК, “Хатан сүйх импекс” ХХК, “Алейск импекс” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК, “Мон вурст”ХХК, “Суман гүн”ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Од групп” ХХК, “Орбит комплекс” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Витафит” ХХК, “Баясах фүүдс” ХХК, “Тэнгэр плаза” ХХК, “Есөн од интернейшнл” ХХК, “Монгол тамхи со” ХХК, Булган аймгийн “Хангайн гурил” ХХК-ууд нэгдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *