Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан Таван толгойн талаар байр сууриа илэрхийлэв

Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих зөвшөөрөл хүсэхээр УИХ-ын Тамгын газар баримт бичгүүдээ явуулсан ч тамгын газраас нь буцаасан гэх мэдээлэл өнөөдөр олны анхааралд байна. Таван толгой, Оюу толгойн талаар гэгээтэй мэдээ сонсогдож байсан энэ өдрүүдэд өнөөдөр УИХ-ын даргын твиттертээ энэ талаар жиргэсэн юм. “Эрдэнэс Тавантолгойн” 1072 хувьцааг эзэмшиж буй 2.1 сая иргэний гарын үсэг байхгүй гэх шалтгаанаар буцаасан гэсэн мэдээлэл байна.

Таван толгойн хэлэлцээрийг ахалсан Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ талаарҮүнийг би тэнэглэлийн туйл гэж харж байна. Даргын зөвлөх юу зөвлөөд байгаад миний мэдлэг хүрэхгүй байх. Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй юм байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ. УИХ-ын зүгээс өчигдөр Засгийн газраас зарим нэг бичиг баримт нэхсэн. Үүний дагуу Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой”-н өмчлөгч нь өөрөө гэдгээ баталсан шийдвэр гаргасан. Тамгын газарт хүргүүлсэн байгаа. Манай улстөрчид бүр хадуураад явчихлаа. Хуулиа, гаргасан тогтоол дүрмээ мэддэггүй гэдгээ харуулж байгаа үйлдэл шүү дээ. Тавантолгойн төслийг явуулахгүй, ямар нэгэн байдлаар заавал гацаах хэрэгтэй гэж хэн нэгэн зөвлөж байж болох шүү дээ” гэж байр сууриа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *