Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Гүндэгмаа “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа

Буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн БНСУ ын Чанвон хотноо болж байна. Тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа алтан медаль хүртэж, “Рио-2016” олимпийн наадмын эрхээ авлаа.

25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 тамирчин өрсөлдөж, О.Гүндэгмаа гавьяат нэгдүгээр байр, БНХАУ-ын тамирчин Лин Юемей, Болгарын буудагч, “Дэлхийн цом”-ын аварга Бонева Антонета нар хоёр, гуравдугаар байрт шалгарав.

Ийнхүү “Алдар” спорт хороо, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин О.Гүндэгмаа Монголын тамирчдаас анхны олимпийн эрхийг авсан нь спорт сонирхогч монголчуудаа баярлуулсан нэгэн үйл явдал боллоо. Дашрамд дурдахад, энэ бол хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн зургаа дахь олимпийн наадам болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *