Categories
гадаад мэдээ

Маргааш Х.Клинтон сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Клинтон Ардчилсан намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх болсноо маргааш албан ёсоор мэдэгдэх юм байна.

Энэ тухай “New York Daily News” сонинд бичсэн бөгөөдэкс тэргүүн хатагтайтай нэлээд ойр байдаг хүнээс дээрх мэдээллийг авсан гэдгээ онцлов. Х.Клинтон сонгуульд өрсөлдөхөө видео болон олон нийтийн сүлжээгээр мэдэгдэх аж.

Ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийнсонгуульд Ардчилсан намаас түүнийг нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрээр урьдчилсан санал асуулгаархамгийн олон санал авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *