Categories
мэдээ спорт

Монголын эмэгтэй баг хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээний медалийн төлөөх барилдаанд өнөөдөр болно.

Дэлхийн шилдэг найман баг уригдсан энэхүү тэмцээнд Монголын баг хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Монголын баг хэсгийн сүүлийн барилдаанаа Украиний багтай хийж 6:2 онооны харьцаагаар ялсан.

“Б” хэсэгт Монголын баг 37, Оросын баг 35, Украиний баг 26 оноо авсан ч Оросын багт манай баг 3:5 оноогоор ялагдсан нь хоёрдугаар байранд орох үзүүлэлт боллоо.

Монгол, Украиний багуудын барилдааны дүн
48 кг Э.Нарангэрэл – Ольга Шнайдер, 8:0
53 кг Э.Сумьяа – Татьяна Лазарева, 10:0
55 кг С.Бямбацэрэн – Татьяна Лавренчук, 8:0
58 кг Б.Шоовдор – Татьяна Омельченко, 8:0
60 кг С.Цэрэнчимэд – Оксана Гергель, 6:8
63 кг С.Батцэцэг – Юлия Ткач, цэвэр ялагдсан
69 кг О.Насанбурмаа – Алла Черкасова, 4:4
75 кг Г.Наранчимэг – Катерина Бургомистрова, 1:0

Шигшээ барилдаанууд
Алтан медалийн төлөө барилдаан: ОХУ – Япон
Хүрэл медалийн төлөө барилдаан Монгол – АНУ
Тавдугаар байрын төлөө барилдаан Украин – Азербайжан
Долоодугаар байрын төлөө барилдаан Швед -Польш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *