Categories
мэдээ нийгэм

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах флашмоб хийнэ

Чингисийн талбайд өнөөдөр 12.00 цагт 1000 залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор флашмоб хийх гэж байна.

Тэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхий нийтийн хөдөлгөөн ийнхүү нэгдэн “хүчирхийллийн гинжийг таслах хөдөлгөөнд бөмбөрдөнө, гинжийг тасла” нэртэй флашмобыг зохион байгуулж байгаа аж.

Тэдний зохион байгуулж буй “One billion rising” эсэргүүцлийн арга хэмжээ нь “V-day” хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхитнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм байна. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдагаараа онцлогтой гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *