Categories
гадаад мэдээ

Аделийн нэрээр жиргэгчийг баривчилжээ

Дуучин Аделийн нэрийг ашиглан твиттерт жиргэдэг байсан “X” гэгчийг өнгөрсөн долоо хоногт Лондонгийн цагдаа нар саатуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “X” дуучны нэрийг ашиглан твиттер нээж “”Charlie Hebdo” сонин тэнэгээсээ болж хамаг сэтгүүлчээ алдсан. Тэд исламын шашинтнуудыг хэтэрхий дорд үзлээ”, “Их Британийн хэвлэлүүд хааны гэр бүлээс өөр зүйл бичдэггүй юм уу”, “Би бол шилдэг нь”, “Миний хоолой давтагдашгүй”, “Миний нөхөр авто ослоор амиа алдчихлаа” гэх мэт жиргээг нийтэлж, дуучны нэр хүндэд санаатайгаар халджээ.

Дээрх жиргээнүүдээс болж твиттер хэрэглэгчид цагдаад хандаж Аделийн хаягийг хаахыг шаардсан удаатай. Тэгвэл дуучин бүсгүй хэзээ ч твиттер ашиглаж үзээгүй гэж фэнүүддээ мэдэгдэж, өөрийнх нь нэрийг ашигласан гэмт этгээдийг барихыг хүссэн байна. Тэрбээр “Sun” сонинд “Би олон нийтийн сүлжээг хэтэрхий завтай хүмүүс ашигладаг гэж боддог. Би зав муутай учир твиттер ашигладаггүй. Дахин миний нэрийг ашиглахгүй байхыг хүсье” гэж ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *