Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хятад иргэн хууль бусаар загас барьж байсан нь мэргэжлийн хяналтынханд баригджээ. Байцаагч түүнд 384 мянган төгрөгийн торгууль, 1.296 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Загас агнасан хятад иргэн Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шанлун ХХК-ийн ажилтан бөгөөд нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас барьсан байжээ. Хууль бусаар барьсан загасыг хурааж Хэрлэн суманд хүлээлгэн өгсөн байна.