Categories
гадаад мэдээ

Диснейн паркад улаан бурхны халдвар тархсан гэнэ

АНУ-ын Калифорни муж улсад орших Диснейн паркад зочилсон 20 гаруй хүн улаан бурхан өвчний халдвараар өвчилжээ. Улаан бурхан өвчний халдвар авсан 26 өвчтөн нь 8-21 насны хүүхэд, залуус аж. Халдвараар өвчилсөн хүмүүсийн найм нь улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй байжээ. Ихэнх хүмүүс өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Диснейн паркуудад очсоныхоо дараа өвдсөн байна. АНУ даяар улаан бурхан халдварын эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд улаан бурхнаар өвдсөн тохиолдлын дийлэнх нь гадаадын жуулчдаас халдвар тархсан байдаг гэнэ. Тиймээс олон орны жуулчид олноороо цугладаг Диснейн паркад улаан бурхны халдвар тархсан байх магадлал өндөр аж.

Улаан бурхан өвчнийг үүсгэгч вирус нь ханиах, найтаахад амархан дамжин халдварладаг байна. Гэвч бүх биеэр нь тууралт гарахаас өмнө хүмүүс улаан бурхнаар өвдсөнөө мэддэггүй тул бусдад халдаах нь элбэг аж. Тууралт гарч эхлэх хүртэл 4-7 хоногт эл өвчин нуугдмал байдаг. Калифорни муж улсад өнгөрсөн онд улаан бурхан өвчний нийт 644 тохиолдол бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *