Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэх аянг эхлүүллээ

Монголд анх удаа цахилгаан унадаг дугуй болон мопед үйлдвэрлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин ажиллаж байгаа “Никель Ганбаа” компанийн залуус нэгэн сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Тэд сүүлийн нэг жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулан тэргэнцэр дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Тэд бүтээгдэхүүнээ өндөр чанартай үйлдвэрлэж эдэлгээ удаан байх талаас нь анхаарч байгаа талаар ярьж байлаа.

“Никель Ганбаа” компанийн залуус эдгээр бүтээгдэхүүнийхээ дээжээс буюу нийт 50 ширхэг тэргэнцрийг хандивын аян өрнүүлж тэргэнцэр нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэх юм байна.

Өнгөрсөн удаад нийт таван хүнд тэргэнцэр бэлэглэсэн бол өнөөдөр хандивын анхны албан ёсны арга хэмжээ зохион байгуулж дараагийн таван хүнд хамгийн хэрэгцээтэй унааг нь бэлэглэх юм.

Тэргэнцэр бүтэх зардал нэлээд өндөр байдаг аж. Учир нь нэгээс хоёр жилийн эдэлгээ даах бүтээгдэхүүн нэг сая орчим төгрөгийн үнэтэйгээр бүтдэг юм байна. Гэхдээ энэ нь хөгжингүй оронд үйлдвэрлэдэг сайн чанарын тэргэнцэртэй харьцуулахад үнийн хувьд хямд ч чанраар бол тэдэнтэй энэ зэрэгцүйц байгаа аж.

Хэдийгээр манай улсад урд хөршөөс орж ирсэн чанар муутай тэргэнцрүүд хямдаар зарагддаг ч эдгээр нь ердөө нэгээс хоёр сарын эдэлгээтэй байдаг гэнэ. Түүнчлэн хэрэглэгчийн биеийн онцлог, хэмжээнд нь таардаггүй зэрэг олон дутагдалтай байдаг гэнэ.

Тэд “Nikel Ganba Winter Charity”-г гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд нийт 50 хүүхэд, томчуудад өөрийнх нь онцлогт тохирсон чанартай тэргэнцрийг бэлэглэх зорилготой байгаа аж. Мөн https://www.facebook.com/nikelganba цахим хуудсаар зочлон энэхүү хандивын аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь ээ.

“Nikel Ganba Winter Charity” хандивын анхны үдэшлэг өнөөдөр 22.00 цагт VLVT клубт болно. Өнөөдрийн үдэшлэгээр залуус 4.9 сая төгрөг олох зорилготой бөгөөд энэхүү мөнгөөрөө таван иргэнд тэргэнцэр хийж бэлэглэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *