Categories
мэдээ нийгэм

Өвлийн бэлтгэлээ 90 хувьтай хангажээ

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдлаа. Малчид 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэсэн бол аймаг, сумын аюулгүйн нөөцөд 28.4 мянган тн өвс, 4.0 мянган тн тэжээл нөөцөлжээ. Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Чандмань–Өндөр, Булганы Тэшиг, Сэлэнгийн Түшиг, Зүүнбүрэн, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Жаргалант, Сүхбаатарын Асгат сумдад 10-16 см байна.

Дашрамд, мал тооллогын урьдчилсан дүнгээр 51.9 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өссөн дүн гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *