Categories
мэдээ спорт

“Мастерс лиг”-ийг “Хобби” баг тэргүүлж эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос дээд лигийн 20 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Мастерс лигийн тэмцээн Сити клубын зааланд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний гуравдахь долоо хоногийн тоглолтууд боллоо.

38-аас дээш насны ангилалд зохион байгуулж байгаа Мастерс лигийн тэмцээнд нийт 9 багийн 100 гаруй ахмад тоглогчид оролцож байна. 4 сар гаруй үргэлжлэх тус тэмцээнийг МСБХ дээд лиг зохиогдсоны 20 жилийн ойн хүрээнд явуулж байгаа. Учир нь Мастерс лигийн тамирчид маань 20 жилийн өмнө лигийн тэмцээнийг эхлүүлсэн тамирчид нь билээ. Алтайн бүргэд, 1+11 гэсэн танил нэртэй багууд болон олны танил тоглогчидд ням гараг болон Сити клубын зааланд уулзалдан тоглож байна.

12-р сарын 14-ны өдөр эхэлсэн энэ тэмцээн ирэх оны хавар аваргуудаа тодруулах юм. Одоогоор есөн баг хоёр бүсэд хуваагдсан өрсөлдөж байна. Хобби клуб хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Алтан Бүргэд, Хасын Хүлэгүүд, Хөвсгөл нэг үе багууд хоёр хожил нэг хожигдолтой удаалж байна. Ням гарагт 1-11 баг хоёрдахь хожигдлоо хүлээснээр бүсийн сүүл мушгиж байгаа бол зүүн бүсийг 1-р сургууль хоёр хожил нэг хожилтойгоор манлайлж, араас нь Монторх баг 1-1 гэсэн амжилттай явж байна. Харин ОУХМ Батзаяагаар ахлуулсан найзууд баг болон ПДС 85 багууд хараахан хожил авч амжаагүй явна. Бүс тус бүрээс хоёр баг плейоффт шалгарч финалд үлдэх эрхийн төлөө тоглох юм. Мастерс лигийн дараагийн тоглолтууд 2015 оны 1-р сарын 4-ны ням гарагт явагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *