Categories
мэдээ спорт

Боксчид өнөөдөр ирнэ

“Инчён-2014” Азийн зуны спортын 17 дахь удаагийн наадам өчигдөр хаалтаа хийлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

234 тамирчны бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид энэ удаагийн зуны спортын наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16 дугаар байрт жагссан амжилт үзүүллээ. Баг тамирчдын түрүүч эх орондоо ирээд байгаа бол өнөөдөр сүүлийн баг тамирчид болох боксын тамирчид эх орондоо ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *