“Өдрийн сонин”-д эрхэм уншигч хийгээд эрдэмтэн мэргэд та бүхний саналыг авах зорилгоор “Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт”-ыг цувралаар нийтлүүлж байгаа билээ.
Хэрвээ Та саналаа нэмэрлэе гэвээс, Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны шинжин сонгох ажилд дөхөм болгох үүднээс өөрийн хийх оноолтыг энэхүү жагсаалтын (сонины энэ нүүрийг таслан аваад) “Таны санал” гэсэн багананд баалдаггүй үзгээр гаргацтай, тод бичиж, “14200 Улаанбаатар хот, 20А, ш/х 13, ТХЗ-ийн Ажлын алба” гэсэн шуудангийн хаягаар илгээх юм уу, эс бөгөөс Нийслэлийн Соёлын төв өргөөний зүүн жигүүрийн 12 давхар цагаан байшингийн (“ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын”) 404, 417 дугаар өрөөнүүдийн аль нэгэнд авчирч өгч болно. Дугтуй дээр нь буцах хаяг, утасны дугаараа бичээрэй.
Таны оноолт хөгшин, залуу аливаа хүнд хэлэхэд амархан, болбол ганц, үгүйдээ гэхэд 2 үгнээс л бүтсэн, монгол хэлний нэр үг бүтэх ёсонд зохирсон, зөвхөн төрийн албан ёсны хэлэнд бус, басхүү монгол уран зохиолын хэлэнд хэрэглэгдэх ижил утгатай 2-оос олон хувилбартай байх нь зүйтэй.
Санал авах сүүлчийн хугацаа- 2014 оны зургадугаар сарын 25.
Жич:
1.Энэхүү түүвэр (жагсаалт)-ээс орхигдсон, явцуу мэргэжлийн (салбарын) биш, олны дунд түгээмэл (!!!) хэрэглэгдэх болсон ормол үгсийг нэмж болно.
2.Цахим сүлжээгээр санал авахгүй.
Монгол хэлээ цэвэр ариун байлгах нь ямар ч нийгмийн монгол хүн бүрийн нандин үүрэг болой!
Төрийн хэлний зөвлөлийн Ажлын алба
№ |
Гадаад үг (Монгол дуудлага, бичлэгийн заншлаар авав) |
Санал болгох нь |
Таны санал |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Авангард
|
Шинэ (урлагт), толгой, манлай, тэргүүн |
|
2 |
Авантюризм |
Түрэмгий, хэрцгий
|
|
3 |
Аватар |
Тэнгэрийн элч, аврагч
|
|
4 |
Авизо |
Мөнгөний шилжүүлэг
|
|
5 |
Автоген |
Хийн гагнуур
|
|
6 |
Автономи
|
Өөртөө засах, тусдаа, ангид |
|
7 |
Авторитаризм |
[Удирдагчаа]
|
|
8 |
Агапэ
|
Анхны дурлал, бурханы хайр, гэгээн хайр, ариун хайр, эхийн хайр |
|
9 |
Агент |
Бие төлөөлөгч
|
|
10 |
Агентлаг |
Товчоо, газар, хэлтэс
|
|
11 |
Агрегат
|
Эд анги |
|
12 |
Агроном |
Агрономч, тариалан зүйч
|
|
13 |
Агротехник
|
ХАА-н техник |
|
14 |
Агрофермер
|
Мал, газар тариалангийн аж ахуй эрхлэгч, малчин, тариаланч |
|
15 |
Администратор |
Удирдагч (зах зээл), зохицуулагч (техник) |
|
16 |
Айкью (IQ) |
ОЦ /Оюуны цараа/
|
|
17 |
Айлтес (IELTS) |
АХЕШ /Англи хэлний ерөнхий шалгалт/ |
|
18 |
Ай-Эс-Би-Эн (ISBN) |
ОУНБ /Олон улсын номын бүртгэл/
|
|
19 |
Ай-Эс-Оо (ISO) |
ОУСтБ /Олон улсын стандартчиллын байгууллага/ |
|
20 |
Академи |
Академи
|
|
21 |
Академик |
Эрдмийн, онолын, сонгодог
|
|
22 |
Академич |
ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич |
|
23 |
Аккредитив |
Итгэмжлэх
|
|
24 |
Аккумлятор |
Цахилгаан хураагуур, шингэн цэнэг
|
|
25 |
Актив |
Нийт хөрөнгө
|
|
26 |
Акц
|
Хувьцаа |
|
27 |
Акцент |
Өргөлт, хазгай аялга
|
|
28 |
Алгоритм |
Мөрдлөг, журам
|
|
29 |
Аллерги |
Харшил
|
|
30 |
Алое |
Зуун наст
|
|
31 |
Альбом |
Цомог
|
|
32 |
Альт |
Эрдүү хоолой
|
|
33 |
Альтернатив |
Шинэ сонголт
|
|
34 |
Альцгеймерийн өвчин
|
Ой ухааны саатал, зөнөгрөл, муйх, мартах |
|
35 |
Альянс |
Холбоо, эвсэл
|
|
36 |
Амбици |
Нэр алдарт дурлах, эрх ашиг, ашиг сонирхол |
|
37 |
Амнисти |
Уучлал, өршөөл
|
|
38 |
Аналитик
|
Задлаг, эргэцүүлэл сайтай |
|
39 |
Аналог |
Адил, төстэй
|
|
40 |
Анархист |
Дур зоргоороо авирлах (үзэл), засаггүй, төргүй, төр засгийг үл зөвшөөрөх үзэл, түрэмгий үзэл |
|
41 |
Анатоми
|
Биеийн бүтэц, бүтэцзүй |
|
42 |
Андерайт, андерайтер
|
Баталгаажуулах, нотлох |
|
43 |
Андройд |
Ухаалаг (цахим технологи), ой сайтай
|
|
44 |
Анкет |
Мэдүүлэг, асуулга, биеийн байцаалт
|
|
45 |
Анонс |
Зарлал, танилцуулга
|
|
46 |
Анплагед |
Жинхэнэ, биет, бодит
|
|
47 |
Апликэшн
|
Хөтөлбөр, программ, мөрдлөг
|
|
48 |
Аппарат |
Апраат, төхөөрөг
|
|
49 |
Арбитр |
Зарга таслаач
|
|
50 |
Арбитраж |
Хөндлөнгийн шүүх
|
|
51 |
Аренда |
Түрээс
|
|
52 |
Арк |
Нуман хаалга, гулдан
|
|
53 |
Артвизм /Арт + Актвизм/
|
Шинэ урлаг, ШУР |
|
54 |
Артер
|
Артер, тараагуур судас, амин судас |
|
55 |
Артишок |
Заруул
|
|
56 |
Архитектор
|
Уран барилгач |
|
57 |
Архитектур
|
Уран барилга |
|
58 |
Ассоциаци |
Холбоо, нэгдэл
|
|
59 |
Асфальт
|
Цардмал (зам) |
|
60 |
Атопийн дерматит
|
Тууралт, туурлага (анагаах) |
|
61 |
Аттач (attach) |
Хавсралт
|
|
62 |
Аттачлах |
Хавсаргах
|
|
63 |
Аттестат |
Гэрчилгээ
|
|
64 |
Аудит |
Санхүүгийн шалгалт
|
|
65 |
Аудитор |
Санхүүгийн шалгагч
|
|
66 |
Аукцион |
Дуудлага худалдаа
|
|
67 |
Аура |
Төрмөл хуяг, хуяган бие, гэрлэн хуяг
|
|
68 |
Аутизм
|
Ганцаардлын өвчин, доён |
|
69 |
Аутсайдер |
Гадны хүн
|
|
70 |
Аутсорсинг |
Боломжит
|
|
71 |
Аэробик
|
Айзамт дасгал |
|
72 |
Аэродром
|
Онгоцны буудал |
|
73 |
Баар |
Уушийн газар
|
|
74 |
Бабит |
Бабит, өндөр чанарын хайлш
|
|
75 |
Бадмингтон
|
Өдөн бөмбөг |
|
76 |
Базальт |
Хүрмэн чулуу
|
|
77 |
Байт (комп) |
Байт
|
|
78 |
Бакалавр |
Бакалавр
|
|
79 |
Балет
|
Бүжгэн жүжиг |
|
80 |
Баллистик
|
Залуурт (цэргийн) |
|
81 |
Банкнот |
Мөнгөн дэвсгэрт, үнэт цаас
|
|
82 |
Баннер |
Цахим зураг, хулдаасан зар, сурталчилгаа, уриа |
|
83 |
Бар код |
Нууцуур [нууц үүр]
|
|
84 |
Барбекю |
Шарах шүүгээ
|
|
85 |
Бариста |
Кофены урлаг
|
|
86 |
Баритон |
Баргил хоолой
|
|
87 |
Баррель |
159 литр (нефтийн), 1 торх
|
|
88 |
Бартер |
Арилжаа (барааг бараагаар солих)
|
|
89 |
Бас |
Аргил хоолой
|
|
90 |
Бассейн |
Шумбуур, голын ай сав
|
|
91 |
Батальон
|
Суман |
|
92 |
Бейсбол
|
Модон бөмбөг, цохиурт бөмбөг |
|
93 |
Бейсик |
(Цахимбарын тэмдэглэгээний зааврын оноосон нэр) |
|
94 |
Белли дэнс
|
Гэдэсний дасгал, бэлхүүсний бүжиг |
|
95 |
Бенедикт |
Буянтан
|
|
96 |
Бенчмарк |
Жишиг, шилдэг
|
|
97 |
Бестселлер |
Гүйлгээ сайтай ном, шилдэг ном
|
|
98 |
Бетон
|
Бетон, аргай |
|
99 |
Биатлон |
Цанатай буучдын тэмцээн (буудлагын цана, |
|
100 |
Бидон |
Хавчиг
|
|
101 |
Бизнес |
Бизнес (үйлдвэрийн )
|
|
102 |
Бизнес класс |
Бизнес ангилал
|
|
103 |
Бизнесмен |
Ажил хэрэгч хүн, хувиараа хөдөлмөр эрхлэгч |
|
104 |
Билборд |
Урлагийн тоглолтын зарлалын самбар |
|
105 |
Билдеринг
|
Эгц хананд авирагч |
|
106 |
Билет
|
Тасалбар, пиу |
|
107 |
Бинго |
Хонжворт сугалаа
|
|
108 |
Биотерроризм |
Био халдлага, био хядлага
|
|
109 |
Бирж |
Үнэт цаасны зах
|
|
110 |
Бифштекс |
Амталж хайрсан мах, бифштекс
|
|
111 |
Блиц |
Товч, шуурхай
|
|
112 |
Блог |
Цахим хуудас
|
|
113 |
Блүтүүт |
Блүтүүт
|
|
114 |
Бобслей |
Шаахай чарга
|
|
115 |
Боди йог
|
Бялдаржуулах бясалгал, төвлөрөх дасгал |
|
116 |
Боди комбат
|
Бялдаржуулах хүчний дасгал |
|
117 |
Бодибилдинг
|
Бялдаржуулах |
|
118 |
Боевик |
Дайчин, тулаанч, зодоонч, зэвсэглэсэн дээрэмчид |
|
119 |
Бойкотлох
|
Үл тоомсорлох, үл ойшоох |
|
120 |
Бойлер |
Ус халаагуур (сантехникийн)
|
|
121 |
Бойфрэнд |
Найз залуу
|
|
122 |
Бонд |
Зээлийн бичиг, зээлийн баталгаа
|
|
123 |
Бонсай |
Байгаль чимэглээч
|
|
124 |
Бонус |
Урамшуулал, мялаалга
|
|
125 |
Борщ |
Улаан манжингийн шөл
|
|
126 |
Босс |
Эзэн, толгойлогч, дарга
|
|
127 |
Боулинг |
Өнхрүүш, бөмбөлдэй
|
|
128 |
Брезент |
Бэржээнх
|
|
129 |
Брейк |
Нахилзуур
|
|
130 |
Бригад |
Баг, тасаг, гал
|
|
131 |
Брокер |
Зуучлагч
|
|
132 |
Брокли
|
Цэцэгт байцаа |
|
133 |
Брэнд |
Сор, шилдэг, манлай (бүтээгдэхүүн) |
|
134 |
Брэнд менежер
|
Шилдэг зохион байгуулагч |
|
135 |
Будка |
Пүүтэг, харуулын байр
|
|
136 |
Буклет |
Барааны зарлал, барааны танилцуулга |
|
137 |
Бульдог |
Бух нохой
|
|
138 |
Бум |
Шуугиан, дуулиан
|
|
139 |
Буфет |
Зуушийн газар
|
|
140 |
Бюрократизм
|
Хүнд суртал, бусад руу түлхэх, хариуцлагаас зайлсхийх |
|
141 |
Вай-фай |
Утасгүй цахим сүлжээ
|
|
142 |
Вакуум
|
Хөндий, хоосон, агааргүй, зайдуу |
|
143 |
Вакуум савлагаа |
Агааргүй савлагаа
|
|
144 |
Вакуум сургалт |
Тусгаар[ласан] сургалт
|
|
145 |
Вакуум цонх |
Битүү[мжилсэн] цонх
|
|
146 |
Вакцин |
Дархлаажуулагч, сөргөөш |
|
147 |
Валют |
Гадаад [хатуу] мөнгө
|
|
148 |
Вампир |
Цус сорогч, цуслагч
|
|
149 |
Вандализм |
Соёл түйвээгч
|
|
150 |
Варени |
Чанамал, цэлцгий
|
|