Categories
мэдээ нийгэм

Төмөр замынхан шинэ галт тэргүүдтэй


Улаанбаатар
төмөр замд өнөөдөр ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын
15 галт тэргийг хүлээн авчээ. Эдгээр галт тэрэг нь евро стандартынх бөгөөд
сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн, өвөрмөц загвартай суудлын âàãîí юм
байна. 

Суудлын
шинэ галт тэрэг хүлээн авах ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, УБТЗ
нийгэмлэгийн дарга Г.Сэрээнэндорж, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга
И.А.Домбровский нар оролцжээ. Монгол болон ОХУ-ын тал харилцан тохиролцож Монгол-Оросын
хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая
ам.доллараар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ хоёр тал адил тэгш 125 сая ам.долларыг
гаргаж, дээрх хөрөнгөөр УБТЗ-ын техникийг шинэчлэхээр болсон билээ. Энэхүү
ажлын хүрээнд  15 галт тэргийг оруулж ирсэн байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *