Categories
гадаад мэдээ

88 дахь удаагийн “Оскар” Лос-Анжелест болно

Америкийн кино урлагийн академи “Оскар”-т өрсөлдөх баримтат бүтээлүүдийг сонгон, шалгаруулснаа зарлаад байна. Энэ төрөлд олон улсаас 124 кино ирүүлснээс 15-ыг нь “Алтан хүн”-ий төлөө зүтгүүлэх нь. Тэдгээрийн дотор Эми Уайнхаусын дурсгалд зориулсан “Эми”, 2013-2014 онд Украинд болсон бослого, үймээн, тэмцлийн тухай “Дөлтэй өвлүүд” зэрэг бүтээл багтсан аж. 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 2016 оны хоёрдугаар сарын 28-нд Лос-Анжелесийн “Долби” театрт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *