Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ургац хураалтын мэдээг аравдугаар сарын 25-ны байдлаар гаргажээ.
Тодруулбал, 75.5 мянган га талбайг ангилан хадаж, 330.3 мянган га-гаас 461.1 мянган тонн үр тариа, үүнээс 449.4 мянган тонн улаан буудай, 14.4 мянган га-гаас 152.5 мянган тонн төмс, 7.8 мянган га-гаас 88.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган га-гаас 49 мянган тонн тэжээлийн ургамал, 41.8 мянган га-гаас 17 мянган тонн тосны ургамал тус, тус хураан авсан байна.
Хүйтний эрч чангарахаас урьтаж ургацаа хураан авахын тулд ургац хураалтад шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох шийдвэр гаргаснаар 475 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн шатахуун олгожээ.