Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд дөрөв дэх жилээ үдэж байна.
Төслийг хэрэгжүүлснээр 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангасан “00”-той болсон юм. Дэлхийн “Ариун цэврийн байгууламжийг сайжруулах өдөр”-ийн хүрээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цоо шинэ ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өглөө.
Уламжлалт нүхэн жорлон нь хүүхдийн аюулгүй байдал төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн сургуулиудын 20 орчим хувь орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болж, нийт 45 мянган хүүхэд, багачууд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвараас найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болов. Энэ нь сурагчдын суралцах идэвх чармайлт нэмэгдэх, хот хөдөөгийн сурагчдын ялгааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах ач холбогдолтой.
2017 онд байгуулсан ариун цэврийн байгууламжуудыг сургуулийн төв байртай хүзүүвчээр холбож, нэмэлт дулаалга, халаалт суурилуулах болсноороо онцлог. Мөн төслийн үр дүнд Монгол Улсад мөрдөх орон нутгийн ариун цэврийн байгууламжийн “Нэг маягийн зураг”-ийг холбогдох төрийн байгууллагууд баталснаар цаашид байгуулах бүх ариун цэврийн байгууламж уг төс загвараар баригдах юм.
Орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болсноор гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвараас найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болж байна.
Энэ жил тус төслийг
- Баян-Өлгий аймгийн Дэлүүн,
- Толбо сум,
- Хэнтий аймгийн Дадал, Дархан сум,
- Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Эрдэнэ мандал сум,
- Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Есөнбулаг сум,
- Дундговь аймгийн Хулд сум,
- Булган аймгийн Хишиг-Өндөр, Рашаант сум,
- Хөвсгөл аймгийн Жаргалант, Төмөрбулаг сумд,
- Увс аймгийн Өмнөговь, Өндөрхангай сумд,
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум,
- Дорноговь аймгийн Алтанширээ сум,
- Ховд аймгийн Дарви сум,
- Баянхонгор аймгийн Баянцагаан сум,
- Завхан аймгийн Шилүүстэй сум зэрэг 14 аймгийн 23 сумдад хэрэгжүүлээд байна.
Мөн уг төслийг дэмжин, хамтран ажилласан УИХ-ын Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын Хороо, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/, “Тахь Ко” ХХК, Альфа Групп болон Энтүм ХХК нартаа талархал илэрхийлж байна.
Хүүхэд бүр эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд бидний хойч үе болсон хүүхдүүдэдээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажилласаар байх болно.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цоо шинэ ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ.