Categories
мэдээ нийгэм

425 офицерыг бэлтгэн гаргалаа

Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчид мэргэжлийн диплом, үнэмлэх, цол, тэмдгээ гардан авлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав төгсөгчдөд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг. Энэ оны хувьд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийг 24, цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр 290, хилийн алба мэргэжлээр 26, хилийн аюулгүй байдлын эрх зүй мэргэжлээр 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүй мэргэжлээр 46, Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр 30, нийт 425 сонсогч төгсч, хууль сахиулах болон онцгой байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад томилогдон ажил үүргээ гүйцэтгэхээр болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *