Categories
мэдээ нийгэм

400 саяын супер шагналын тохирол ням гарагт болно

НӨАТ-ын хууль хэрэгжиж, иргэд төлбөрийн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлж, сард хоёр удаа сугалаанд оролцож, 20 мянгаас 20 сая төгрөг хожих болсон билээ.

Тэгвэл сугалааны долоо дахь удаагийн тохирол ням гаригт буюу энэ сарын 20-ны өдөр МҮОНТ-ээр шууд дамжуулна. НӨАТ-ын сугалааны шагналын сан одоогоор 675,9 сая төгрөгт хүрээд байгаа бөгөөд энэ удаагийн сугалааны супер хонжвор 400 сая төгрөг байх ажээ. Сугалаанд 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 15 хүртэлх өдрүүдэд хийсэн худалдан авалтын бүхий л баримтыг хамтатган тооцох юм. Гуравдугаар сарын 15-20-ны өдрийн баримтуудыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох дараагийн сугалаанд багтаах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *