Categories
мэдээ нийгэм

300 гаруй залуу ажлын байранд зуучлагджээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын  Хөдөлмөрийн бирж хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор оюутан, залуусыг цагийн болон байнгын ажил хийх боломжийг олгох зорилгоор “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийг өчигдөр МЗХ-ны гадна талбайд зохион байгуулсан.

Тус Хөдөлмөрийн яармагт 20 гаруй ажил олгогч байгууллага оролцож нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдсан юм. Ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах аж.

Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрөлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилсан бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутанууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх зэрэг олон боломжууд нээлттэй байлаа.  Өнөөдөр зохион бйагуулагдсан “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармагийн үеэр 950 гаруй ажил хайгч бүртгүүлснээс 300 гаруй  нь шууд ажлын байранд зуучлагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *