Categories
мэдээ нийгэм

30 настай залуу автомашинтайгаа дэлгүүр мөргөж амиа алджээ

Хөвсгөл аймагт автомашинтайгаа дэлгүүр мөргөж, амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 2019.06.03-ны 01:54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 25 дугаар гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барж, зорчигч 8 настай Ж гэмтжээ.

Хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *