Categories
мэдээ нийгэм

260 ортой эмнэлэг барина

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг
эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн
эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь”
компанитай байгуулахаар болжээ.

Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор
бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 28
тэрбум төгрөг аж. Концесс эзэмшигч нь 2015 оны арванхоёрдугаар сард
амбулатори, 2016 оны дөрөвдүгээр сард хэвтэн эмчлүүлэх хэсгийг
ашиглалтад оруулах бөгөөд нийт барилгын ажлыг 2 жилд багтаан дуусгахаар
гэрээний төсөлд тусгажээ.

Уг төсөлд төрөөс ямар нэгэн санхүүгийн эх үүсвэр өгөхгүй бөгөөд 25
жилийн дараа үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлж өгөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *