Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс сэргийлье DNN.mn

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Улаанбурхан өвчин аюултай юу?

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:

-Халуурах

-Нүдний салст улайх, үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.

Улаанбурхан өвчин дараах хүндрэлийг үүсгэдэг.

-Уушгины хатгаа

-Тархи эргэн сэргэхгүй гэмтэх

-Дүлийрэх

-Дутуу төрөх

-Хүүхэд бага жинтэй төрөх

-Эндэх

Улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг халдварт өвчин.

Хүнээс хүнд агаар дуслын замаар халдана.

Вакцинд хамрагдаагүй, эсвэл өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насны хүн өвдөх эрсдэлтэй.

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.
“Харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай”

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ DNN.mn

Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Уг зохицуулалт хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлт гарсан талаар болон сар шинийн баяраар ямар зохицуулалт хийж буй талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.

Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хугацаатай автобусны картыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй болж байна. Тус картаар сард 25 мянган төгрөгөөр хязгааргүй зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой болсон” гэв.

Мөн сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсантай холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр сар шинийн баяраар өдөрт 947 автобус иргэдэд үйлчилнэ. Харин ажлын өдрүүдэд 1100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны цогц арга хэмжээг зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, борлуулалтын үр дүнгээ танилцууллаа.

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан. Тодруулбал, урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 50 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давах төлөвтэй байгааг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа “Амар байна уу 2025” цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн “Амар байна уу 2025” цогц арга хэмжээний төгсгөлд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвөөс шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж, талархлын бичиг гардуулав. Тухайлбал, шилдэг оролцогчоор Хан-Уул дүүргийн жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв шалгарлаа.

Энэ жилийн тухайд уг цогц арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нэрэмжит өдөрлөгийн үйл ажиллагаа, амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулснаараа онцлогтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Могой жил дурсгалын зоос худалдаанд гарлаа DNN.mn

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийг угтан “Могой жил” 1 унцын 999.9 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас Монгол уран зургийн аргаар зурсан 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил”, 2023 онд “Туулай жил”, 2024 онд “Луу жил” 1 унцын дурсгалын мөнгөн зоосыг үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. “Могой жил” дурсгалын зоосыг Монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, орчин үеийн Смартминтинг, Хай Рилийф /Smartminting, High Relief/ технологиор үйлдвэрлүүллээ.

“Могой жил /Монгол/” 1 унцын мөнгөн зоос:

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас франчайз зоос, “Чингис хаан” 1 унцын алтан зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.

“Могой жил” алтан зоос:

“Могой жил” 1 унцын алтадсан мөнгөн зоос:

“Могой жил” 1 унцын мөнгөн зоос:

“Могой жил” ялтсан дэвсгэрт:

“Чингис хаан” алтан гулдмай:

“Дарь эх” алтан гулдмай:

“СССР” алтан гулдмай:

“Чингис хаан” 1 унцын алтан зоос:

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны шөнийн хөнгөлөлтийн хугацааг 21-09 цаг болгов DNN.mn

Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмснийг УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Уулзваруудыг бүрэн камержуулж, мэдээллийг нэгтгэн, боловсруулалтыг хиймэл оюун ухаанаар хийж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна.

Мөн эдгээр камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг бүрэн хянах боломжтой. Жишээлбэл, гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээлэл холбогдох газрууд руу дамжуулагдана.

Замын хөдөлгөөний соёлтой оролцоог бий болгох үүднээс зам тээврийн зөрчлүүдийг уг ухаалаг камеруудаар илрүүлдэг. Эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломжтой гэсэн үг. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход өндөр ач холбогдолтой юм. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах боломж бүрдээд байна.

Ухаалаг камеруудын бүх мэдээлэл Нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн Камерын хяналтын дэд төвүүдэд бүртгэгддэг. Улмаар мэдээлэлд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийж буй нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өмнө нь байгаагүй томоохон шинэчлэл болоод зогсохгүй дэлхийн хөгжингүй орнуудын замналаар алхаж буй нэгэн жишээ юм.

Categories
мэдээ нийгэм

Шагайн харваачдад улсын цол олголоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан  болзол хангасан шагайн харваачдад улсын цол олголоо.

МОНГОЛ УЛСЫН ҮЛЭМЖ ДАРХАН МЭРГЭН

Буяндэлгэрийн Мөнхбаатар        /Дорноговь аймгийн Айраг сумын уугуул/

Бямбын Пүрэв                                /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул/

МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН

Бавуудоржийн Гончигзув           /Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул/

Цэнд-Очирын Мөнхбат               /Архангай аймгийн Хашаат сумын уугуул/

Дэлгэрмаагийн Одгэрэл             /Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  уугуул /

МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН

Гансүхийн Дорждаваа                /Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул/

Энхтуяагийн Өсөх-Ирээдүй        /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул/ 

МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН

Золбаярын Банзрагч                     /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул/

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН

Сүрэн-Ухнын Батбаяр                   /Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул/

Дамдиндоржийн Билгүүн            /Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул/

Балжиннямын Доржжигжид        /Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул/

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана DNN.mn

Сар шинийн өдрүүдийг угтаж, Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллах юм байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 24-28-ны өдрийг дуустал 08:30-22:00 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Мөнгөнтуул Монакогийн ГранПрид III байр эзэллээ DNN.mn

Монакогийн Монте-Карло хотод Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал боллоо.

May be an image of 2 people and text

Б.Мөнгөнтуул сүүлийн өрөгт цагтаа дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй явсан Оросын их мастер Александра Горячкинатай тэнцсэнээр 5.5 оноотой болсон юм. Ингэснээр Монголын шатарчид төдийгүй Б.Мөнгөнтуул мастер дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн гранпри цувралд анх удаа медальт байрт шалгарч, шатрын спортын түүхэнд онцгой амжилт үзүүллээ.
Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдлаа DNN.mn

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дах тохиолдол лабораториор батлагдлаа.

Уг тохиолдол 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос  илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өнөөдөр 08:30- 17:30 цагийн хооронд ЯАРАЛТАЙ ирж хамрагдана уу!

ТОДРУУЛАХ ЗҮЙЛЭЭ 9016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.