Categories
мэдээ нийгэм цаг-үе

2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,
-Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,
-“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,
-“Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,
-Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх,
-Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,
-Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах , “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бич өдөр DNN.mn

2025.01.03 / БААСАН ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ХОЁР ХАР ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 08.42-17.12
Барилдлага:

Идэр

Шүтэн барилдлага:

Нэр өнгө

Суудал: Гал

Аргын тооллын 1 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 4, Тооно одтой, хар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:42-17:12. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 03-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн зарим газраар, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29….-34 градус, өдөртөө -19….-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 31-нээс 01-нд шилжих шөнө цас, 01-ний өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27…-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл ирэх даваа гаригаас эхэлнэ DNN.mn

Цэргийн бүртгэл  2025 оны нэгдүгээр сарын  сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд, 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх,
Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
Иргэний цахим үнэмлэх
Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ..

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр сарын 15-наас хойш нийт нутгаар хүйтэрнэ DNN.mn

 Цаг уур, орчны шинжилгээний газраас 2025 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулжээ.

Нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3-8 градусаар хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар хүйтэн, хур тунадас Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах аж. Гэхдээ энэ сарын дунд хэсгээс хойш хүйтний эрч нэмэгдэхийн сацуу цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Ойрын тав хоногтоо жиндүү байх ч ирэх долоо хоногоос бага зэрэг дулаарах төлөв гарсан байна. Харин 20-ноос хойш хүйтний эрч олон жилийн дунджаас 3-6 хэмээр нэмэгдэх бөгөөд энэ үеэр цастай, зарим өдөр салхины хүч нэмэгдэх хандлага байгааг анхаарууллаа.

Зүүн аймгуудын нутгаар: Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 2-5 хэм хүйтэн байна. Харин бусад үед харьцангуй дулаан байх бол 20-ноос хойш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй аж.

Говийн аймгуудын нутгаар: Тухайн аймгуудад агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байх аж. Гэхдээ ойрын өдрүүдэд Өмнөговь аймгийн баруун хэсгээр хүйтний эрч нэмэгдэх төлөв гарчээ. Тэгвэл 20-ноос эхлэн нийт нутгаар олон жилийн дунджаас 2-5 хэмээр хүйтэн байхыг анхааруулав. Цасны хувьд 20-ноос хойш бага зэрэг орж, шуургатай байж болзошгүйг цаг уурчид мэдээллээ.

Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас харвал 2015 оны  нэгдүгээр сард нийт нутгаар 1-8 хэмээр дулаан байсан нь 1979 оноос хойшхи хамгийн дулаан нэгдүгээр сар байжээ. Харин 2011 оны нэгдүгээр сар хамгийн хүйтэн байсныг тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Машин шатсан хоёр дуудлага бүртгэгджээ DNN.mn

Өчигдөр (2024.01.01) онцгой байдлын байгууллагад машин шатаж байна гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 07:17 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Beiben North Benz ND4257” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:52 цагт хүлээн авчээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Toyota Corolla” загварын суудлын автомашины арын хэсэг шатаж байсныг бүрэн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд 321 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024.12.31, 2025.01.01-ний өдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг танилцуулж байна.

2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 102 дугаарт Нийт гомдол мэдээлэл 3936 бүртгэгдсэн байна.

Үүнээс зөрчлийн шинжтэй 2364, гэмт хэргийн шинжтэй 184 байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр нь авч үзвэл хүний биед халдах 59, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 178, хулгайлах 30, эрүүлжүүлсэн 321, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 тус тус бүртгэгдсэн байна.

Энэ хугацаанд цагдаагийн алба хаагчаас шуурхай илрүүлсэн 78, нөхөн илрүүлсэн 29 хэрэг  байна. Баяр амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон 2 хэрэг бүртгэгдсэн бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ DNN.mn

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тонн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 19:00 цагт 1432 МВт хүрчээ DNN.mn

Эрчим хүчний системийн 2025.01.01-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1432 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Зөвлөмж: Өдрийн цайны завсарлагын нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ. Танай байгууллага олон компьютертой бол тэр хэмжээгээр зардлаа бууруулна.

Уриалга: Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэцгээе!

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Туулын хурдны замын төслийн явцыг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газар өнөөдөр /2025.0102/-ны 11:00 цагаас ээлжит бусаар хуралдах  тов гарсан байна.

Засгийн газрын хуралдаанаар

  • Нийслэл Улаанбаатар хотын туулын хурдны замын төслийн явцын талаар
  • 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон заралсантай холбогдуулан хамтарсан засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар
  • Төрийн өмчит комани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөдрийн нөхцөл байдал, үйл ажиллагаан ирэх 3 жилийн төлөвлөгөөний талаар
  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны авч хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэж байна.