Categories
мэдээ нийгэм

2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ахмадуудтай санал солилцлоо.

2021 онд манай улсын нийт хүн амын 9.7 хувь нь ахмадууд байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөж, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.

Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр болон цэргийн тэтгэвэр авч байгаа 422.0 мянга, нийгмийн халамжийн сангаас 7.0 мянган хүн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх эрхзүйн зохицуулалттай болж, . Энэ хууль хэрэгжсэнээр ахмад настны эдийн засгийн идэвхийг нь хадгалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулж, ахмадуудын мэргэжил, туршлага, ур чадварт нь түшиглэж залуу үеийг сургах, хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *