Categories
мэдээ цаг-үе

83 мянган га талбайг хортон шавжаас хамгаалжээ DNN.mn

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.

Тэрбээр “Ажил хийвэл амжилтад хүрч чадна” гэдгийг харуулж буй олон сайн жишээний нэг нь “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэн юм хэмээн онцолж, цаашид монголчууд зуу, зуун жилээр мод тарьж, эх орноо ногооруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу өнгөрсөн гурван жилд бүх бэлтгэл ажлаа хангасан бөгөөд ирэх жилээс их хэмжээгээр тарьж эхэлнэ. Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж гурван жилийн өмнө мод тарихад тус талбай хоосон байсан юм. Өнгөрсөн хугацаанд 36 мянган мод тарьж ургуулаад байна.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энд 1.2 сая тарьц, суулгац үржүүлж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд нийлүүлж байна. “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчид мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахаас гадна ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 341 мян.га талбайд хийснээр 1.9 тэрбум модыг доройтолд өртөн, хатаж хуурайших эрсдэлээс хамгаалж чадлаа.

Энэ онд ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох судалгааны ажлыг 16 аймгийн 98 сумын 2.5 сая га талбайд хийж, 490.4 мянган га талбайд голомт үүсээд байгааг тогтоосон. Өнгөрсөн жил 283 мянган га талбайг хортон шавжаас хамгаалсан бол энэ 341 мянган га талбайд хамарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийг гаргасан юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад 2080 багшийн сул орон тоо байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад 2080 багшийн сул орон тоо байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа: Хүүхдийн эмч хоёр хүнийг эмчилдгээрээ ялгаатай DNN.mn

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Хүүхдийн анагаахын тэнхим”-ийн 70 жилийн ой энэ жил тохиож байна. Тэнхимийн ойн хүрээнд өчигдөр дэлхийн 10 орны хүүхдийн чиглэлийн 22 эмч, мэргэжилтнүүдийн хүүхдийн эмч нарт зориулсан сургалт, эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр болж өндөрлөлөө. Тус тэнхимийн түүх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эмч мэргэжлийн онцлогийн талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.


-Хүүхдийн анагаахын тэнхим хэдэн онд, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байв?

-Манай тэнхим БНМАУ-ын Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор 1954 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр “Хүүхдийн ба халдварт өвчин судлалын тэнхим” нэртэйгээр байгуулагдсан. Тэр цагаас хойш эдүгээ 70 жил болж байна. Монголын хамгийн анхны анагаах ухааны эмэгтэй эрдэмтэн А.Намсрайжав тэнхимийн эрхлэгчтэй хоёр багш гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэнхимийн хүний нөөц хэдэн дахин нэмэгдсэн байна.

Бидний бахархан дуурайдаг Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор Н.Гэндэнжамц, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, П.Батхүү зэрэг олон сайхан багш, үе үеийн эрдэмтдийнхээ ачаар манай тэнхим Монголдоо төдийгүй дэлхийн жишгээр хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахыг ямагт хичээн ажиллаж байна.

-70 жилийн хугацаанд өнөөг хүртэл хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ямар чухал шийдвэр, асуудлыг хөндөж байсан бэ?

-Хүүхдийн анагаахын тэнхим 70 жилийн түүхэндээ олон чухал зүйлийг гүйцэтгэж ирсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад 1000 амьд төрөлтөд тав хүртэлх насны эндэгдэл 15 байгаа. Дэлхийн дундаж эндэгдэл 22 байдаг. Хүүхдийн анагаахын тэнхимийн үе үеийн ахмад профессор багш нар хүүхдийн эмч нарыг бэлтгэж, сургаж, хүний их эмч нарыгаа хүүхдийн их эмчээр мэргэшүүлж байсан учраас Монголын хүн ам өсөж, хүүхдийн нас баралт буурсан. НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын дэлхийд хэрэгжүүлж байгаа хүүхдийн бодлогыг манай тэнхим манлайлж, түүчээлж, эмч нараа сургаж ирсэн. Тухайлбал, 1991 онд “Хүүхдийн амьсгалын замын өвчин, суулгалтаас сэргийлэх үндэсний хөдөлгөөн”, “Нярайн скрининг” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь эмч нараа сургах зөв бодлого мөн. Өнгөрсөн хугацаанд манай тэнхим нийт 15961 хүний их эмчид хүүхдийн эмчийн хичээлийг заасан.

-1996 онд хүүхдийн их эмчийн ангиа хаагаад 2019 оноос эхлэн хүүхдийн эмчийн мэргэжлийн ангийн элсэлтээ авч эхэлсэн. Энэ хугацаанд хүний их эмчийн хөтөлбөрт хүүхдийн эмчийн хичээл орж байсан уу?

-Хамгийн анх 1965 онд төгсөлтийн өмнөх сургалтаар хүүхдийн эмчийг бэлтгэж байсан. Нийтдээ 2300 гаруй хүүхдийн их эмчийг төгсөлтийн өмнөх болон дараахь сургалтаар төгсгөж байгаад 1996 онд дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад хүүхдийн их эмчийн ангиа хаасан. Гэвч энэ хугацаанд хүүхдийн их эмчийн зарим хичээлээ хаагаагүй. 2019 онд БСШУЯ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхдийн их эмчийн ангийг төрийн өмчийн сургуулийн дэргэд нээх” гэсэн шийдвэр гарсан. Тухайн үед би АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан юм. Үүнийг бид маш зөв бодлого гэж үзэн өмнөх 60 жилийн туршлага дээрээ үндэслэн хөтөлбөрөө магадлуулаад, хүүхдийн их эмчийн ангиа нээж 2024 онд эхний 21 төгсөгчөө өлгийдөж авсан.

-Бага насны, нярай хүүхэд юу нь өвдөж байгааг мэдэрч, эцэг эх, эмчдээ ойлгуулж чадахгүй учраас маш нарийн ур чадвар шаардах нь гарцаагүй. Магадгүй энэ мэргэжлийн тань онцлог мөн үү?

-Хүүхдийн эмч гэдэг бол том хүний эмчээс нэг л зүйлээрээ ялгаатай. Хүүхдийн эмч дандаа хоёр хүнийг эмчилж байдаг. Эцэг эхээс нь итгэл олж харьцааны ур чадвар байхгүй бол хүүхдийг дан ганц эмчилж чаддаггүй. Ер нь эмч хүнд мэдлэг, чадвар, хандлага гэсэн гурван зүйл заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл багш, эмч, судлаач болдог гэсэн үг. Бид үзлэг хийхдээ бүтэн биеэр нь үздэг. Арьснаас нь эхлээд яс, булчин гэх мэтээр бүх эрхтэн тогтолцоог шинжилж байж сая оношоо тавьдаг. Түүний ачаар алдахгүй оношлох боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн доктор, профессор Р.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.


-Монголын нийгэмд сүүлийн жилүүдэд ямар өвчлөл нэмэгдэж байна. Түүнд юу хамгийн их нөлөөлж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой харшлын өвчлөл, өсвөр насны хүүхдийн өвчлөл бол хамгийн их анхаарал татаж байгаа асуудал. Яагаад гэвэл бид олон жилийн турш тав хүртэлх насны хүүхэд дээр илүү анхаараад ирсэн. Гэтэл өсвөр насны хүүхэд өсөх явцад үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхал, эсвэл нийгмийн асуудал болох тамхи, согтууруулах ундаа гэх мэт зүйлд өртөх эрсдэл их байдаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүддээ анхаарах ёстой. Хүүхдийн цогц тусламж үйлчилгээг дэлхий нийт ярьж эхэлсэн. 0-6 насны хүүхдийн цогц тусламж үйлчилгээг дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаачлаад 2020-2023 онд зургаан улсад судалгаа хийсэн. Энэ судалгаанд Монгол Улсыг хариуцсан судлаачаар нь би ажилласан юм. Тэр зургаан тусламж үйлчилгээний чиглэл нь хүүхдийн хөгжил, боловсрол, хөгжлийн бэрхшээл, агаарын бохирдол, цэвэр усаар хангагдах, агаарын дотоод орчны бохирдолд өртөхгүй байх зэрэг маш өргөн хүрээтэй болсон учраас салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг хөндмөөр байна.

-Танай салбарт тохиолдож буй бэрхшээл ямар байна. Ямар арга замыг эрэлхийлж байна вэ?

-Бидэнд тохиолдож буй бэрхшээл юу гэвэл зонхилон тохиолдож байгаа эмгэгүүдээс гадна ховор тохиолдох эмгэгүүдийг оношлох асуудал дээр манай тэнхим илүү ачаа үүрч байгаа. Түүний нэг жишиг нь “Нярайн скрининг”. Нярайг дөнгөж төрөнгүүт нь анх харахад хэвийн харагдаж байгаа боловч цаашдаа бие махбод болоод оюун ухааны эргэж буцашгүй өөрчлөлтөд орохоос өмнө эрт илрүүлээд эмчилдэг ийм аргыг хэрэгжүүлж байна.

-Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг судлаач, эмч хүний үүднээс хэрхэн харж байна вэ?

-Амьдралын хэв маяг буруу болсон учраас хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт хүн амын 67 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай. Ээж, аав нь амьдралын буруу хэв маягтай бол хүүхэд давхар амьдралын буруу хэвшилтэй болж төлөвшинө. Хийжүүлсэн ундаа, түргэн хоол, маш их чихэрлэг юм идэж байгаа нь өвчлөлийн суурь үндэс болж байгаа юм. Энэ бол хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт нөлөөлж байгаа дээр дурдсан зүйлс буюу зөвхөн эрүүл мэндийн биш бусад хүчин зүйлийн нөлөөг цогцоор нь харах хэрэгтэй.

-Эцэг эхчүүд маань хүүхдээ хайрлаж байна гээд амттан их авч өгдөг ч энэ нь эсрэгээрээ хүүхдээ хордуулж байгааг эцэг эхчүүд төдийлөн анзаардаггүй. Тиймээс энэ талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаараасай гэж хэлмээр байна. Бэлэн бүтээгдэхүүнээс татгалздаг болоосой. Өдөр болгон нарийн жимс ногоо зөвлөж чадахгүй ч Монголынхоо хөрсөнд ургасан ногоо, зэрлэг жимсээрээ шүүс нухаш, цагаан идээгээр хүүхдээ хооллоосой гэж хэлмээр байна. Өдөр бүрийн үйлдэл чинь насан туршийн дархлааг бий болгодог гэдгийг санах хэрэгтэй.

-Мэргэжлийнхээ хамгийн сайхан зүйлээс дурдаач?

-Хамгийн сайхан нь хүүхэд бүр хөөрхөн. Хүүхдийн эмч хүмүүс гэнэн цайлган, хүүхдээрээ, хамт байхад эерэг, дулаахан, тухтай мэдрэмж өгдөг хүмүүс байдаг. Хүүхэд бол архаг хууч өвчин байхгүй учраас эмчилгээ нь таарвал нэг хоёр хоноод л сэргээд ирдэг. Түүнчлэн эрүүл болж байгаа хүүхдээ харах л хамгийн сайхан мэдрэмж дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Сониноор хэр сайн сурталчилна, тэр хэрээр ялалт авчирна DNN.mn

Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл өмнөх жилүүдийнхээс илүү хүчтэй сэргэж байгаа тухай олон улсын судалгаануудад дурдсан байдаг. Нэг ёсондоо сонин сэтгүүл, радио, телевизэд судалгаанд хамрагдагсдын 70-аас дээш хувь нь итгэл үзүүлдэг талаар тухайн судалгаануудад өгүүлжээ. Тоо хэзээ ч худлаа хэлдэггүй гэдэг. Тэгэхээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэргэлтийн үе ирж байгаа гэж ойлгож болох нь. Хэдийгээр дижитал, олон нийтийн сүлжээний мэдээллүүд хүчтэй байдлаа хадгалж байгаа ч хиймэл оюуны хэт хөгжил нь эргээд дижитал мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Ер нь яг одоогийн цаг үед аналог эргэн ирэлтээ итгэлтэйгээр хийж байгаа тухай бүхэл бүтэн ном, хэдэн арван судалгааны бүтээлүүд бий. Харин уламжлалт хэрэгслийн нэг болох сонины цахим хувилбар зах зээл дээр эрэлт нь нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь цаасаар хэвлэгдэж гардаг хувилбар нь тэр чигээрээ цахим системд ордог болохоор дижитал цаас гэж болох юм. Цахим сонин болон сайтын мэдээлэл нь хоорондоо эрс ялгаатай платформууд.

Энэ онд дэлхий дахинд маш олон сонгууль болж өнгөрлөө. Монголд ч ялгаагүй их хурлын сонгууль болж өнгөрсөн. Одоо удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. 8000 орчим мандатын төлөө 16000 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Ийм ширүүн өрсөлдөөнөөс шалгаран гарч ирнэ гэдэг тун хэцүү. Тэр тусмаа шинэ залуу горилогсдод. Тиймээс илүү хүртээмжтэй, итгэл үнэмшилтэй, тухайн хүнийг шууд илэрхийлж чадах цаасан хэвлэл, тэр дундаа сонин гэдэг зүйл л олонд танигдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно. Нэг ширхэг сонинг дор хаяж таван хүн ямар нэгэн байдлаар уншдаг тоо баримт бий. Нэгэнт хэвлэгдсэн сониныг шууд шатаахгүй л бол ямар нэгэн байдлаар гар дамжаад, эсвэл тухайн айл өрхөд байгаад байдаг давуу талтай. Тийм л болохоор шат шатны сонгуульд нэр дэвшин өрсөлдөгчид заавал сонин хэвлүүлж сурталчилгаандаа ашигладаг. Хэн нь сониноор өөрийгөө сайн сурталчилж чадна тэр хүн илүү танил болж, сонгогчдод хоногшдог, сонгуульдаа ялалт байгуулж чаддаг. Нэр дэвшигчид эртхэн нэгийг бодсон нь дээр байх аа.

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр туулай өдөр DNN.mn

2024.10.06 / Ням гариг

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН
НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 06.59-18.22
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Хий

Аргын тооллын 10 сарын 6, Адъяа гараг. Билгийн тооллын 4, Хонгорцог одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:59-18:22. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 10 сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хоум плаза”-гаас Дүнжингаравын уулзвар хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 23.00 цагт хаана DNN.mn

“Хоум плаза”-гийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ны 23:00 цагаас хааж, шинэчилнэ.

Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 7-ны 06:00 цагт нээгдэх юм.

Харин тус авто замын хойд эгнээг аравдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэхээр төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар Архангайд осолдсон иргэний аварчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Гантогтох, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Э.Одонтунгалаг, жолооч н.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг энэ сарын 01-ний өдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч Архангай аймагт авто осолд орсон биеийн байдал маш хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.

Тухайлбал, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон уг өвчтөнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Б.Нацагдорж, эрчимт эмчилгээний эмч н.Эрдэнэхүү, мэдээгүйжүүлэгийн сувилагч н.Даваажаргал, мэс заслын сувилагч н.Буяндэлгэр, н.Сосорбурам нартай хамтран яаралтай мэс засал эмчилгээ хийсэн байна.

Улмаар маргааш өдөр нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахмад, нисэх багийн дарга, багш нисгэгч Yann Capitaine, нисгэгч Б.Сүх-эрдэнэ, инженер, дэслэгч Б.Төгөлдөр нартай хамт хүнд өвчтөнийг хот руу тээвэрлэж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэжээ.

Одоогоор дээрх өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах болон бусад шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн дараах чиглэлийг өөрчилжээ DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, Баянгол дүүрэг гуравдугаар хороо, Нарны зам, Барс захын уулзвараас Улаанбаатар төмөр замын өртөө хүртэлх авто замын хойд хэсгийг аравдугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагаас аравдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажил хийхээр болсон байна. Үүнтэй холбоотой зам хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дараах гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ:

  • Ч:17а “Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/”
  • М:5 10-р хороолол-Нарны зам-Ботаник
  • Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокыг ашиглалтад орууллаа DNN.mn

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа.

May be an image of 9 people and text

No photo description available.

May be an image of satellite dish and oil refinery