Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 10, Бархасбадь гариг. Билгийн тооллын 7, Суулга одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 07:04 цагт мандаж 18:14 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Идэр, Байдраг голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр эрс хүйтэрч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ардын” баатар үхсэн (I)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ц.Баатар “Сая НҮБ-аас гаргасан “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрд хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна” гэв.
  • ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Яармагийн ачааллыг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан шинэ гүүр эсрэгээрээ түгжрэлийг нэмэгдүүлсэнд иргэд бухимдаж байна
  • ЗГ: Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн  “Ардын” баатар үхсэн (I)” нийтлэл хэвлэгдлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнууд

АРЫН НҮҮР: Өөх тос муу хүнс биш

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй “WiFi” суурилуулав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг өнгөрсөн есдүгээр сард суурилуулсан.

Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болсон юм. Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн 3 хувь л үнэгүй интернэттэй бол Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь үнэгүй интернэттэй болсон юм. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлсэн дараагийн ажил бол автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгож, цаг үеийн болон хэрэгцээт мэдээллийг иргэдэд хүргэж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ DNN.mn

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 31 ширхэг угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Тодруулбал, иргэд олноор зорчдог “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд урт автобуснууд үйлчилгээнд явж байна.

Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай. Төлбөрийн олон төрөлт карт уншуулах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан зохион байгуулалтыг шийдэж өгсөн зэрэг онцлогтой.

Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд 110 айлын орон сууцыг XII сард ашиглалтад оруулна DNN.mn

Буцалтгүй тусламж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Дээрх байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох хүмүүс ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороонд Ханын материал орчимд орон сууц, худалдаа, үйлчилгээний төв барих газрыг чөлөөлөхөөр иргэдээс зөвшөөрөл авч байгаа аж. 232 нэгж талбарын айлуудын 70 хувь нь зөвшөөрвөл газрыг чөлөөлнө.

1800 айлын орон сууц барьж, нийт газрын 60 хувийг барилгажуулж, 40 хувьд худалдаа, үйлчилгээний төв, ногоон байгууламж, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хэрэгцээт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацын мэдэлд буй 5 га газарт 512 айлын орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэгийн зураг төслийг гаргажээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах аж.

Улмаар тус дүүргийн 8, 9, 10, 28 дугаар хороодод нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлсөн өрхүүдийг ногоон орон сууцанд оруулж, хашаа, байшинг шинэ ашиглалтад орсон ногоон орон сууцаар солино.

Гэр хорооллыг орон сууцжуулахаар газар чөлөөлөхдөө иргэдийг хохироохгүйн тулд ажлуудыг шинээр төлөвлөж, Улаанбаатарыг орон сууцжуулах мастер төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ хүрээнд Баянхошуу, Ханын материал орчимд нийт 8300 орчим айлыг орон сууцжуулна гэв.

Categories
мэдээ нийгэм

Багшийн туслахаар бэлтгэгдэж буй иргэд ажлын байранд дадлагажих сургалтад хамрагдаж байна DNN.mn

2023-2024 оны хичээлийн МУБИС-д нийт 110 багшийн туслахыг бэлтгэсэн бөгөөд үүний 51 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, 59 нь бага ангийн хүүхэдтэй ажиллах багшийн туслахаар бэлтгэгдсэн байна. Үүний 40 багшийн туслах ажлын байраар хангагдаж, ажиллажээ.

2024 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар нийт 28 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлсэн байна. Үүнээс:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтай ажиллах 12 багшийн туслах
  • 44 буюу түүнээс дээш хүүхэдтэй ажиллах бага ангид ажиллах 16 багшийн туслах

Байршлаар нь авч үзвэл: Улаанбаатар хотын сургуулиудад 15, орон нутгийн сургуулиадад 13 багшийн туслах ажиллаж байна.

МУБИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн багшийн туслах бэлтгэх сургалтаа 2024 оны 10 дугаар сарын 01-ээс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 32 иргэн багшийн туслахаар суралцаж байна.

Багшийн туслахаар бэлтгэгдэж байгаа иргэд танхимын болох цахим, ажлын байранд дадлагажих сургалтуудад хамрагдаж байна гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ. 

 

Categories
мэдээ эдийн-засаг

5.4 сая тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Он гарсаар эхний есөн сарын байдлаар 6.6 тэрбум ам.долларын 59.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 26.3 хувиар өсчээ. 

Тайлант хугацаанд хийсэн нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс бүрдүүлж байгаа юм. Зөвхөн есдүгээр сард 5.4 сая тонн нүүрсийг 527.1 сая ам.доллароор экспортолжээ.  Монгол Улс энэ онд 78.1 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас эхний есөн сарын байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шуудангийн зах зээлд тусгай зөвшөөрөлтэй 140 гаруй ААН үйл ажиллагаагаа явуулж байна DNN.mn

Дэлхийн шуудангийн өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэдэг.

Тус салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид шуудангийн салбарын зах зээлийг тэлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах бодлогын арга хэмжээг баримтлан ажиллаж байна. Үүнд:

  • Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх;
  • Технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх;
  • Дрон тусламжтайгаар хүргэлтийг хэрэглэгчийн гарт шуурхай хүргэх, түүний хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгохоор ажиллаж байна.

Шуудангийн зах зээлд тусгай зөвшөөрөлтэй 140 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Харин  эргэлтийн хөрөнгө нь 48.8 тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Энэхүү зах зээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тэлэх бодлогыг баримталж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг хуралдлаа DNN.mn

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой ирэх сарын 26-ны өдөр тохионо. Улсын Их Хурлаас 2023 онд 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталж, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан юм. Уг тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасан.

Тогтоолын дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангахаар УИХ-ын  даргын  2024 оны 117 дугаар захирамжаар ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг өнөөдөр /2024.10.08/  хуралдав. Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулснаа танилцуулж, ажлын дэд хэсэгт төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын тооцооллыг гаргах үүрэг өгснийг дурдав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг тэрбээр тодотгосон. Мөн хуралдаанд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын явцын талаарх ерөнхий мэдээллийг танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.