Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна DNN.mn

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлаар хэлэлцэв. Энэ хичээлийн жилийн I улиралд 10-р сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног байхаар бүтэц баталсан. Энэ хүрээнд I улирлын бие даалтын долоо хоногт нийслэлд, II улирлын бие даалтын долоо хоногт аймгуудад 1-р ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулах юм.

Уг үйл ажиллагааг зохион байгуулахаар Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд бэлтгэлээ сайтар хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.

Мөн элсэлтийн шалгалтын босго шалгалт болох монгол хэл, бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10-р ангиасаа эхлэн өөрийн сонголтоор өгөх боломжтой болгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгов

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэллээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль явагдаж дууссан аймаг, нийслэлийн холбогдох нутаг дэвсгэрийн шилжин суурьших хөдөлгөөнийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээж,  бүртгэл хэвийн хийгдэж хэллээ.

Харин сонгуулиар нэмэлт санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн сонгуулийн нутаг дэвсгэрт хамаарах иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Иймд иргэн та Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, нийслэлийн үйлчилгээний цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Э.Золзаяа: Хамтарсан Засгийн Газрыг буруутгасан хандлага үнэхээр байсан DNN.mn

ХҮН намын удирдлагууд орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Ганзориг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа болон НИТХ-д ХҮН намаас нэр дэвшсэн гишүүдийнх нь төлөөлөл оролцов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Ганзориг: “ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд 400 орчим хүн нэр дэвшүүлсэн. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгуудын ИТХ-д гурван төлөөлөлтэй болсон. Мөн нийслэл хотод гэвэл Хан-Уул, Багануур дүүргийн ИТХ-д төлөөлөлтэй болсон.

Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.

Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал. Хэрэв Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан.” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа: “Ардчилсан Монгол Улс сонгуулиа хийхдээ нэг л болохгүй байгааг харж байгаа биз дээ. Сонгосон нам нь, сонгосон нэр дэвшигч нь гарахгүй байна.

Булхай, луйвар, мөнгөний сүлжээтэй нь, мөнгөтэй нь, хулгайч нь, худалч нь сонгуульд ялж гардаг энэ тогтолцоо нэг л болохгүй байна.

Сонгуульд төрийн албыг ашиглаж байгаа энэ булхай нь Ардчилсан Монгол Улсад гацаа болж байна. ХҮН нам үүнийг өөрчлөх болно.” гэлээ.

Харин Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа: “Сүүлийн хоёр өдрийн турш өөрчлөлтийг дотроосоо болон гаднаас хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна гэж бодсон. Сурталчилгааны хугацаа эхлэх үед ХҮН намын нэр дэвшигчид хотын хөгжлийн бодлогыг маш сайн хөндөж ярьсан. Гэвч бодлогын мэтгэлцээн болж чадсангүй. ХҮН намд саналаа өгсөн 220 мянган сонгогчдодоо баярлалаа.Бидний найдвар залуучууд байсан. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус маань хангалттай саналаа өгч чадсангүй” гэв.

Мөн тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа: “Сонгуулийн үр дүнд маш олон төрлийн хүчин зүйл нөлөөлсөн. Яг талбар дээр өрсөлдөөнд явсан залуучуудаа төлөөлөөд хэлье. Хамтарсан Засгийн Газрыг буруутгасан хандлага үнэхээр байсан уу? гэвэл байсан. Нөгөө талаар мөнгө тараалт улаан цагаандаа гарсан” гэсэн юм.

 

 

Эх сурвалж: sonin.mn

Categories
мэдээ нийгэм

“Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц болон “Зогсоол” хөтөлбөрийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.

Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 байршилд 75.5 км авто замыг шинэчлээд байна. Сүүлийн дөрвөн жил гол гудамж замыг шинээр бариагүй. Харин энэ онд нийт зургаан эгнээ бүхий 5.6 км гол гудамж зам, 36.1 км туслах авто замыг шинээр бариад байгаа юм.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд авто зогсоолтой холбоотой хэрэгжиж байгаа ажлуудыг нэгтгэж, “Зогсоол” хөтөлбөрт тусгахаар мэдээллийг боловсруулж буйг шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ лхагва гараит эхэлнэ DNN.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөр үе болон Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдааныг энэ жил аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд Өмнөговь аймагтай хамтран зохион байгуулна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн юм.

Аймаг, дүүрэг, дэвжээд, бөхийн клуб, спорт хороодоос гадна ОХУ-ын Тува улсын өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлээд байна.

Үндэсний бөхийн ирээдүйн өнгийг тодорхойлох ач холбогдол бүхий тус тэмцээний нас бүрийн барилдаан 3 өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2015 оноос хойш 1,2 сая цахим гарын үсэг олгожээ DNN.mn

Цахим гарын үсгийн статистик:

  • 2015 оноос хойш 1, 287, 187 цахим гарын үсэг олгожээ.
  • УБЕГ-аас 1,127,388 иргэнд цахим гарын үсэг олгосон байна.

Цахим гарын үсгийг

  • egazar.mn,
  • tender.gov.mn,
  • ndaatgal.mn,
  • immigration.gov.mn
  • docx.gov.mn сайтууд ашиглаж байна.

ЦХИХХ-ны сайдын санаачилгаар Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шийдэлтэй уулзалт |Цахим гарын үсэг” нээлттэй хэлэлцүүлгийг маргааш буюу2024.10.15-нд 14.00 цагаас Blue sky зочид буудлын II давхарт Emerald танхим зохион байгуулна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ DNN.mn

Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шалгалтаар яллагдагч “Д”-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Яллагдагч “Д”-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан-Эрдэнэт чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсжээ DNN.mn

Өнгөрсөн шөнө цас орсноос Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 11-14, 54-55, 57-58 км-т замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй халтиргаа гулгаа үүсжээ.

Иймд шуурхай ажлын хэсэг ажиллаж, өгсүүр уруу болон эргэлттэй хэсгүүдээр шороо болон бодис цацаж байна гээд жолооч нарыг хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг тус замыг хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК-иас санууллаа.

Categories
гадаад мэдээ

“Нобелийн долоо хоног” өндөрлөв DNN.mn

Америкийн химич Дэвид Бейкер цоо шинэ төрлийн уураг гаргасан, Британийн Демис Хассабис, Жон Жампер нар уургийн нарийн бүтцийг урьдчилан таамаглах асуудлыг шийдсэн хиймэл оюун ухааны загвар боловсруулсан хэмээн тэд энэ оны химийн салбарын Нобелийн шагналыг гардахаар болжээ. Нобелийн Хороо “Эдгээр нээлт асар их нөөц бололцоо бий болгосон” гэж дүгнэсэн байна. Уургууд нь дэлхий дээрх амьдралын үндэс суурийг бүрдүүлдэг, амьдралд шаардагдах бүх химийн урвалыг удирдаж, янз бүрийн даавар, дохиоллын бодис, эсрэг бие, янз бүрийн эд эсийг бий болгон нөхөж байх үүрэг гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл уургууд л амьгүй бодисуудыг нийлэгжүүлж амьд биет бий болгож байдаг. Харин уургууд нь өөрсдөө ихэвчлэн “амьдралын барилгын материал” гэж нэрлэгдэх 20 амин хүчлээс бүрддэг билээ. Дэвид Бейкер 2003 онд эдгээр амин хүчлийг ашиглан цоо шинэ уураг үүсгэж чадсан бөгөөд үүнээс хойш түүний судалгааны баг эм, вакцин, наноматериал болон бяцхан мэдрэгч болгон ашиглаж болох шинэ уураг бүтээсэн юм байна. Уургийн амин хүчлүүд нь урт гинжин хэлхээнд холбогддог бөгөөд 1970-аад оноос хойш судлаачид амин хүчлийн дарааллаар уургийн бүтцийг урьдчилан таамаглах гэж оролдож байсан боловч амжилтанд хүрэхгүй байсан юм. Харин Демис Хассабис, Жон Жампер нар 2020 онд “AlphaFold2” хэмээх хиймэл оюун ухааны технологийг ашиглан амин хүчлийн дарааллаар уургийн бүтцийг урьдчилан таамаглах шинэ системийг танилцуулсан байна.

Үүний ачаар судлаачдын аль хэдийн тодорхойлсон 200 сая уургийн бараг бүгдийн нь бүтцийг урьдчилан таамаглах боломжтой болсон байна. Анагаах ухаан, физик, химийн шагналууд нь нэгэнт хүн төрөлхтөнд үр ашгаа өгсөн бүтээлүүдэд олгодог. Энэ нь эрдэмтэд гаргасан бүтээлүүддээ олон жилийн дараа энэ шагналыг авах боломжтой болдог гэсэн үг юм. Иймээс олон шилдэг эрдэмтэд энэ шагналыг авч чадахгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Харин Утга зохиолын болон Энх тайвны Нобелийн шагналд ийм “зовлон” тохиодоггүй билээ. Тэгвэл энэ оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганг “Түүхийн гажгийг сөрсөн хүний ​​амьдралын хэврэг байдлыг илчилсэн яруу найргийнхаа төлөө" хүртэхээр болов. Хан Ганг өөрийн бүтээлдээ хүний сэтгэл зүйд түүхийн “гэмтэл” хэрхэн нөлөөлж буй үл үзэгдэх дүрэм журмыг судалж, хүний ​​амьдралын хэврэг байдлыг өөрийн бүтээл бүрдээ дэлгэн харуулсан юм байна. Тэрээр бие ба сүнс, амьд ба үхэгсдийн хоорондын уялдаа холбоог өвөрмөцөөр ойлгуулсан яруу найргийн болон туршилтын хэв маягаараа орчин үеийн зохиолд шинийг санаачлагч болсон гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурджээ. Ийнхүү Хан Ганг нь Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны зохиолч болсон бөгөөд түүний яруу найргийн ном монгол хэлэнд ч хөрвүүлэгдсэн байдаг юм байна. Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг Японы “Nihon Hidankyo” хөдөлгөөнийхөн хүртэхээр болов. Тус байгууллага олон жилийн турш Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн түүхийн жишээн дээр цөмийн зэвсгийн хор хөнөөлийн талаар дэлхий нийтэд мэдээлсээр ирсэн юм байна. Цөмийн гүрнүүд цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж, зэвсгээ сайжруулж байгаа өнөө үед энэ байгууллага цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн төлөө уйгагүй тэмцэж байгааг Нобелийн Хорооны дарга Йорген Ватне Фриднес тэмдэглээд “Тэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст урам зориг өгч, мэдээлэл өгдөг. Мөн тэд аюулгүй нөхцөлд хүн төрөлхтөний ирээдүйн оршин тогтнох үндэс суурийг бүрдүүлдэг” гэж хэлжээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Нобелийн хорооны энэ жил гаргасан шийдвэр нь бусад зүйлсээс гадна өнөөдөр дэлхий нийтэд, тэр дундаа ОХУ-аас сонсогдож байгаа цөмийн зэвсэг ашиглах сүрдүүлгээс үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нобелийн энх тайвны шагналыг 1901 оноос хойш нийт 104 удаа олгосон бөгөөд энэ жил уг шагналыг 286 нэр дэвшигчээс шалгаруулжээ. Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагналыг эмэгтэйчүүдийн эрхийг дарангуйлж буй Ираны дэглэмийн эсрэг тэмцсэнийх нь төлөө Ираны идэвхтэн Наргис Мохаммадид олгож байсан билээ. НАТО-гийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Их Британийн “Sky” сувагт өгсөн ярилцлагадаа сэтгүүлчийн асуултанд “Барууны орнуудаас Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг сулруулахын тулд Кремлийн ашиглаж буй цөмийн заналхийллээс манай холбоотон орнууд айхгүй байгаа. Үнэндээ, энэ нь ямар ч үнэ цэнгүй заналхийлэл учир бид анхаарал хандуулахгүй байгаа юм" гэж хариулжээ. Мөн Марк Рютте “Ирэх долоо хоногоос эхлэх НАТО-гийн цөмийн сургуулилт нь эвслийнхэн Кремлийн заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг харуулах болно. НАТО хүчтэй. Бид ямар ч дайсантай тэмцэж чадна. НАТО-гийн аюулгүй байдлаа хангах, аливаа аюул заналхийллийг сөрөн зогсоход шаардлагатай бүх зүйл бидэнд бий. Мөн бидэнд заналхийлж буй орнуудаас НАТО хэзээ ч айхгүй. Энэ заналхийлэл бол утгагүй зүйл. Путин ийм юм хийхээ больсон нь дээр. Бид хамгаалалтаа туршиж, бэхжүүлж байх нь маш чухал. Мөн бид аливаа аюул заналхийллийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн гэдгээ дайснууддаа ойлгуулах ёстой” гэж онцолсон байна. Израилийн Батлан ​​хамгаалах хүчин(IDF)-ний хэвлэлийн алба “Энэ сарын 12-ны бямба гарагт Еврейн гол баяруудын нэг болох Йом Киппурын үеэр Хезболла террорист хөдөлгөөн манай улс руу 320 пуужин, дроноор довтолсны ихэнх нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах хүчинд сөнөөгдөж багахан хэсэг нь эзгүй газарт унасан. Харин Тель-Авивын ойролцоох Герцлия амралтын газарт дрон агаарын довтолгооноос хамгаалах системийг даван гарч, барилга байгууламжид гэмтэл учруулсан байна. Израйлийн Акра хотын ойролцоо пуужингийн жижиг хэлтэрхийнд өртөж манай хоёр иргэн шархдсан байна” гэж мэдээлэв. Энэ амралтын өдрүүдэд Милтон хар салхи АНУ-ын Флорида мужийг дайрч 16 хүний аминд хүрч, гурван сая хүн цахилгаангүй болж, олон арван сая долларын хохирол учруулсан билээ. Энэ халуун орны шуурга нь Хелен хар салхинаас хойш хоёр долоо хоногийн дараа болж буйгаар онцлог юм. Тэгвэл олон нийтийн сүлжээнд “Ирэх 11-р сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд зориулж энэ хоёр хар салхийг хиймлээр үүсгэсэн бөгөөд бүгд найрамдах намыг дэмжигч мужуудыг онилсон” гэсэн мэдээллүүд тавигдаж олон сая хандалт авчээ. Бүгд найрамдах намын Тухайлбал, Дональд Трампыг тууштай дэмжигч, Конгрессын гишүүн Маржори Тейлор Гриний "Тийм ээ, тэд цаг агаарыг хянаж чадна" гэж бичсэн жиргээг 43 сая гаруй хүн үзжээ. Ерөөс популистууд гэх худалч, хулгайч, луйварчид төрд гаран эх орноо хорлох явдлын үндэс болж буй боловсролгүй улс төрчид болон боловсролгүй сонгогчдын асуудал Ардчилсан тогтолцоотой улсуудад “хорт хавдар”-ын хэмжээнд хүрээд байгаа юм. Боловсрол гэж интернетээс шинжлэх ухаанаар батлагдсан мэдлэг олж авах, түүнийгээ амьдралдаа ашиглах чадвар хоёрын нийлбэрийг хэлж байгаа билээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА