Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Батцогт: Надаас гадна АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой DNN.mn

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоос дараахь тодруулгыг авлаа.


-Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. гарсан үр дүн, танай нам тааруу оролцсон шалтгааныг юунаас боллоо гэж үзэж байна вэ?

-Нэгдүгээрт, энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үеэр өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнг их харж байсан байна. Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газарт орсон учраас ард түмэн сая дүнгээ тавьлаа. Ардчилсан нам, ХҮН гээд хамтарсан засагт орсон намуудад ард түмэн дургүйцэж буйгаа сая хот дээр харууллаа. Хотын хэмжээнд нийтдээ 1.093.100 сонгогч байна. Харин сонгуульд 42 хувь буюу 458.000 иргэн саналаа өгсөн. Манай хот чинь нийтдээ 1.7 сая хүн амтай гэж албан бусаар ярьдаг. Гэтэл энэ иргэдийг төлөөлөөд дээрх хэмжээний хүмүүс саналаа өгсөн. Энэ 458 мянган иргэний 188 мянга нь МАН-ыг дэмжсэн буюу нөгөө 42 хувийн 43 хувь болж байгаа юм. Харин МАН-д саналаа өгсөн 188 мянга гэдэг нь нийт 1.7 сая хүний 18-19 хувь л болж байна. Энэ бол үнэхээр том асуудал. Сонгуулийн үр дүнд хамтарсан засагт орсон нь нөлөөлснөөс гадна ирцийн асуудал байлаа. МАН зориудаар хуульд өөрчлөлт оруулж, санал өгөх өдрийг баасан гаригт болгосон. Мөн ирц 50 хувиас дээш байх заалтыг авч хаясан. Энэ бүхэн саяны сонгуулийн сөрөг талууд. Дээрээс нь МАН сонгуулийн үеэр 100-500 мянган төгрөгийг хавтгай тараасан. Үүнийг захын хүн хэлнэ. Төрийн байгууллага буюу өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилчдыг бүгдийг нь дайчиллаа.

-Нийслэлд танай намаас нэр дэвшсэн хүмүүсийг их сул байсан. МАН-д найр тавьсан мэт байдлаар нэр дэвшилтдээ хандсан гэх зүйл яригдаж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тэрийг хэн хэлж байгаа юм.

-Зарим хүмүүс тэгж яриад байна л даа?

-Одоо ингэж олон тоон дээр ярьж болохгүй. Манай нэр дэвшигчдийн 50 хувь нь залуучууд байсан. үүний 30 хувь нь гадаадад, 70 хувь нь дотоодын их, дээд сургууль төгссөн. Бүгдээрээ дээд боловсролтой, 2-3 хэлтэй, төр болон хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай хүмүүс нэр дэвшсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу сонгон шалгаруулалтаар хийсэн. Түүнээс биш тэрний, түүний хүн гэсэн зүйл байхгүй. Сул нэр дэвшигч гэж хэнийг хэлээд байгаагаа тодорхой хэлэх хэрэгтэй. Тухайн хүнийг сул гэж хэлж болохгүй шалтгааныг нь би хэлж, мэдээллийг нь өгье. Миний хувьд нэр дэвшигчдээ харин ч маш сайн өрсөлдсөн гэж бодож байгаа. хэзээ байхдаа нийслэлийн сонгууль орон даяар, улсын хэмжээнд ингэж анхаарал татаж байсан юм. Манай хэвлэлийнхэн хүртэл орон нутгийн сонгууль тэгсхийгээд өнгөрдөг байсан. Энэ удаагийнх болохоор маш их гэрээ хийгдлээ. Бараг УИХ-ыг давсан хэмжээний пи-ар, контент хийгдсэн гэж дүгнэж байна. Одоо хэн, хэдэн хүний санал авсан нь ил тод гараад ирчихсэн байгаа. МАН-ын мөнгөний механизмын эсрэг маш жаахан саналаар л явагдсан байна лээ. Ирц гайгүй байсан бол ялалт байгуулах бүрэн боломж байсан. МАН энэ удаад хороо болгон дээр мянгатын системийг угсарчихсан байсан. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн МАН-ын жишиг, схем байхгүй юу. Үүнийгээ есөн дүүрэг дээр хийсэн. Яагаад гэвэл тэдэнд мөнгө, эрх мэдэл, хүн хүч байна. Хулгай хийж олсон асар их мөнгө байна. Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч гээд бүгд л эдний командаар ажиллаж байгаа шүү дээ.

-Танай нам нийслэлд таван төлөөлөгчтэй болсон. Тэгэхээр энэ нь бүлэг байгуулах хэмжээнд хүрэх үү. Дээрээс нь та тав цаашдаа нийслэл дээр эрх баригчдаасаа ямар зүйлсийг шаардаж, шахаж ажиллах вэ?

-Цөөнх боллоо, 45-аас тав гэдэг чинь маш бага тоо. Өнгөрсөн 2022 онд баталсан иргэдийн хурлын журам байгаа. Үүгээр бол гурваас дээш мандаттай бол бүлэг байгуулах эрхтэй. Тэгэхээр ямар ч байсан бүлэг байгуулах хэмжээнд байна гэсэн үг. Мэдээж сөрөг хүчин ямар ажил хийдэг вэ, түүнийг хийнэ. Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр, төсөв, үйл ажиллагаанд хяналтаа тавиад, иргэдийнхээ дуу хоолой болоод явна.

-Та нийслэлийн АН-ын даргынхаа албан тушаалыг өгөх үү?

-Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам. Өөрийн гэсэн дүрэм журам, гишүүнчлэл, бүтэцтэй. Тэр утгаараа Улсын дээд шүүхэд Ардчилсан намын үндсэн дүрэм бүртгэлтэй байдаг. Дүрэм дээр сонгуульд ялагдсан бол сонгууль ахалж орсон, удирдсан намын удирдлага хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөх ёстой. Тэгэхээр үүний дагуу намаа ялагдуулсан учраас миний хувьд хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ энэ намын даргыг зүгээр өгчихдөг зүйл биш. Дүрмээрээ хурлаа зарлана. Хуралдаан дээрээ албан ёсоор тайлангаа тавина. Ингэж байж өгнө. Би зарчмын хувьд албан ёсоор нэг байр суурийг илэрхийлж байгаа. Өнөөдөр АН шат, шатны сонгуулиудад ялагдлаа. Өөрөөр хэлбэл УИХ, Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намын удирдлага гэж гурван хүн байдаг. АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, мөн миний бие. Бид гурав бол сонгуульд ялагдсан учраас хамтдаа хариуцлагаа хүлээгээд, ёс зүйтэйгээр ажлаа өгөх ёстой. Энэ бол миний байр суурь.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин туулай өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын сарын 18, Сугар гариг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 07:16 цагт мандаж 17:58 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -12…-17 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -13…-15 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -15…-17 градус, өдөртөө -3…-5 градус  хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой Засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төслийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр “Манайх шиг улс төрийн мөчлөг богинотой оронд мега төслүүд бүрэн хэрэгжих нь баталгаагүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

Сонгууль өгч яваад осолдсон оюутнуудыг М.Насанбат даргатай холбоотой юу гэдгийг цагдаагаас шалгасан гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…” хэмээн өгүүллээ

“Ногоон автобус”-ны хэргээр шалгагдсан “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн ярилцлагаас онцлох 15 эшлэл

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Гандуулгатай “Ногоон бүс” төслийн талаар ярилцлаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Дэлхий нийтийн өрийн төлөв байдал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шагдарын Дулмаагийн гурван боть


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

2024 оны III улиралд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурчээ DNN.mn

Прокурорын байгууллагаас 2024 оны III улиралд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 863 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 364 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 240 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 364 хүний 1.4 хувь нь 18 хүртэлх, 17.6 хувь нь 18-30, 23.9 хувь нь 45-аас дээш, 58.2 хувь нь 31-44 насныхан байгаа бол 41.4 хувь нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлджээ.

Хүйсийн хувьд 94 хувь нь эрэгтэй, 56.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 526 гэмт хэрэг шинээр бүртгэгдэн шалгагдсан бөгөөд Нийслэлд 47.1 хувь нь, орон нутагт 52.9 хувь нь бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хойд талын Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далан нь 32-ын тойргоос Дунд гол хүртэл нийт 12.4 км үргэлжилдэг. Өнгөрсөн жилийн үргэлжилсэн хур борооны улмаас эвдрэл үүсэж 30 метр газар нурсныг засаж, мөн босоо түшиц хана барьж байна. Үерийн хамгаалалтын далан нурсанд хажуугийн орон сууцны тохижилтын ажил буюу талбайн бетон цутгалтын ажил нөлөөлсөн. Барилгын талбайн ус босоо түшиц хана руу цутгагдаж хөндийлсөн нь даланг нураах нэг шалтгаан болсон. Засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна. Энэ долоо хоногт ажлыг дуусгана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна.

Зуншлагын байдал өнгөрсөн наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдсэн.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

47% – Бэлчээрийн нөөцтэй
20% – Бэлчээр хүрэлцээтэй
21% – Даац 1-3 дахин хэтэрсэн
4% – Даац 3-5 дахин хэтэрсэн
8% – Даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байна.

Хүйтний улиралд цас их орох, өнгөн хэсэг нягтарч хатуурах, цагаан болон мөсөн зудын нөхцөл үүсэх тул бэлчээр хомсдоход хүрдэг. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд бэлтгэх шаардлагатай байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 17-ны 20 цагаас 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 19-нөөс 2024 оны 10-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана DNN.mn

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

2024 оны 11 дүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөг болжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний есдүгээр сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Mөнгөний нийлүүлэлт 2024 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Төгрөгийн хадгаламжийн хувьд 2024 оны эхний есдүгээр сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 415.7 тэрбум төгрөгөөр,өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламжийн 17.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 621.7 тэрбум төгрөгөөр буурчээ.