Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 944 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 925 хэрэг шалгагдаж байна.

Увс аймгийн Завхан сумын удирдах албан тушаалтан “Я” нь бусдаас хахууль авсан гэх, Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт дахь Гаалийн газрын албан тушаалтан “Н” нь бусдаас хахууль авсан гэх, Увс аймгийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх, Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь бусдаас хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон гэх, Зам тээврийн яамны удирдах албан тушаалтан “Ж” нь бусдад давуу байдал бий болгож, улсад 995.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байна гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ: Орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарь DNN.mn

МИАТ ТӨХК-ийн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд мөрдөгдөх орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарийг танилцуулж байна.

  • Ховд /2024.10.27-с эхлэн долоо хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гарагуудад/
  •  Говь-Алтай аймаг – Алтай /2024.10.28-с эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагуудад/
  •  Увс – Хөвсгөл /2024.10.29-с эхлэн долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад/
  •  Завхан аймаг – Улиастай /2024.10.28-с эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагуудад/
  •  Өмнөговь аймаг – Даланзадгад /Долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагуудад/
  •  Баян-Өлгий аймаг Өлгий /2024.10.30-с эхлэн долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад/
Categories
мэдээ спорт

90 настай Ц.Раднаа Ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа авчээ DNN.mn

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр БТСУХ-ны ёслол хүндэтгэлийн танхимдаа хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

О.Баттулга дарга хэлсэн үгэндээ “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв.

Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дуулалаа зургаантаа эгшиглүүлсэн юм.

2 хүн, шатар, бумба ба бичвэр нарын зураг байж магад

ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд н.Туваандоржийн удирдлага дор анхлан бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэнээс өнөөг хүртэл спортоор тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд ДАШТ-ээс 27 алт, хоёр мөнгөн медаль, Азийн АШТ-ээс зургаан алтан медаль хүртсэн байна.

Тив, дэлхийн замд цөөн хугацаанд уралдсан түүний медалийн цуглуулгад хүрэл медалиас бусад нь бий. Тэрбээр долоо хоногийн амралтын хоёр өдрөөс бусад өдөр тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдэг тухай хуучилна. Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм байна.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид есдүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.

Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол тухайн шатны сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой арга зүйн сургалтыг 8 дугаар сарын 23-аас хойш танхим, томилолт, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм.

May be a graphic of blueprint, map and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ хичээлийн жилд сурагчдад үйлчлэх сургуулийн автобусны чиглэл DNN.mn

2024-2025 оны хичээлийн шинэ жилд улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус сурагчдад үйлчилж эхэлжээ.

Энэ хичээлийн жилд сурагчдад үйлчлэх сургуулийн автобусны чиглэлийг танилцуулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин О.Самданпүрэв “Тамгагүй төр” жүжгийн ханхүүгийн дүрд тоглож эхэллээ DNN.mn

Жүжигчин О.Самданпүрэв “Тамгагүй төр” жүжгийн ханхүүгийн дүрд тоглохоор болжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээл болгосон бол өнгөрөгч онд “Монгол хаан” нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйнд байдаг “West End” театрт үзэгчдийн хүртээл болгосон.

Categories
мэдээ спорт

Пара жүдочид өнөөдөр Парисыг зорилоо DNN.mn

Паражүдочид өнөөдөр /2024.09.02/ Парисыг зорилоо. Пара жүдочид “Парис-2024” олимпод оролцох дөрвөн эрх авсан.

Тодруулбал,

48 кг Т.Сувд-Эрдэнэ

-70 кг Л.Туруунаа

-90 кг Б.Баттөгс

+90 кг Д.Ганбат нар эрх авсан билээ.

Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар ажиллаж буй.

Монголын паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаа уг багийг ахалж оролцоно.

Categories
гадаад мэдээ

Шуугиан дагуулсан айлчлах сураг DNN.mn

НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх/ОУЭШ/-ээс “Тус шүүхийн шаардлага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ” гэсэн албан ёсны мэдэгдэл гаргав. Учир нь ОУЭШ Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргахад Путин хариуцлага хүлээх ёстой хэмээн түүнийг баривчлах шийдвэр гаргасан билээ. Энэхүү мэдэгдлийг барууны хэвлэлүүд “Энэ сарын 3-нд тус улсад айлчлах гэж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тушаал” гэж бичиж байна. Үнэхээр ч Улаанбаатарт хийх айлчлал нь 2023 оны гуравдугаар сард тус шүүхээс Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй ОХУ-ын төрийн тэргүүний анхны айлчлал болох төлөвтэй байна. “Болох төлөвтэй байна” гэж бичиж байгаа нь түүнийг ирээ ч үү, үгүй ч үү гэж байгаа хэрэг. Учир нь өнгөрсөн долоо хоногийн эцсээр ОХУ-ын 235 дугаар гарнизоны цэргийн шүүх “Мөрдөн байцаалтын нууц болон хуулиар хамгаалагдсан бусад нууцыг задруулах боломжтой” гэсэн шалтгаанаар хаалттай явагдаж Шойгугийн орлогч, Батлан хамгаалахын дэд сайд асан Павел Поповыг залилангийн хэргээр баривчлах шийдвэр гарган Москвагийн Бутырка гэх урьдчилан хорих төвд илгээсэн билээ.

Ийнхүү Павел Попов сүүлийн саруудад баривчлагдсан Оросын 10 дахь генерал болов. Учир нь дайн тулаан болж байхад ийм олон генералаа шоронд хорьж байсан явдал урьд нь дэлхийн түүхэнд тохиож байгаагүй юм. Иймээс олон улсын судлаачид уг явдлыг Украины дайнд ялагдангуут Путин “Авлигачин генералуудаас болж бид ялагдсан хэмээн өөрийн амийг авч гарахыг оролдож байна” гэж мэдээлж байгаа билээ. Өнөөдөр Украины нутаг дэвсгэрт оросууд урагшилж байгаа ч цэргийн хохирол нь 15:1 болж байгааг шинжээчид “халаглан” бичиж байна. Кремль гэрээт цэргийнхээ мөнгийг хэд дахин нэмэх шийдвэр гаргасан ч цэрэгт явах хүн олдохгүй болоод байна. Харин ОХУ-ын нутаг дэвсгэрт явагдаж буй байлдаанд Путин өөрийн амлалтаас буцаж хугацаат цэргүүдийг дайчлан оролцуулах болов. Энэ нь Оросын арми цэрэггүй болж байна гэсэн үг. Ингэсэн ч Путин “Аугаа эх орныхоо төлөө босцгоо” хэмээн цэргийн дайчилгаа явуулж чадахгүй. Хэрэв ингэвэл эцэг, эхчүүд генералуудтай нэгдэж Путины дэглэм хэдхэн өдөрт мөхөх болно.

Бас Украины арми эх нутагт нь халдсан даруйд Путин ОХУ-ын Үндсэн хуулийг биелүүлж, атомын бөмбөгийн цохилт өгөх ёстой байсан. Гэтэл тэр Үндсэн хуулиа ч биелүүлэх чадваргүй болоод байна. Энэ нь зарим цэргийн шинжээчид “Оросын тив алгасах пуужин, атомын бөмбөгүүдийг Украинд үйлдвэрлэсэн учир 2014 хүртэл Украины мэргэжилтнүүд Оросын пуужин, атомын бөмбөгөнд үйлчилгээ хийдэг байсан. Дайнаас хойш энэ үйлчилгээ зогсож, үйлчилгээ хийх мөнгийг нь генералууд нь халаасласан учир Путин атомын бөмбөггүй болсон” гэж бичиж байсан нь ортой болж таарч байна. Мөн зарим судлаачид “Хэрэв Путин атомын бөмбөг хэрэглэх гэвэл барууныхан энгийн пуужингуудаар Оросын удирдлага хамгийн гол нь Путинг шууд устгана. Тиймээс тэр атомын бөмбөг ашиглаж чадахгүй” гэж байсан билээ. Ямар ч байсан Путинд ямар ч “улаан шугам” байхгүй, түүний атомын бөмбөгний заналхийлэл нь гадныхныг айлгаж, дотоодынхныг тайвшруулах гэсэн хий хоосон зүйл байсан гэдэг нь ил болоод байна. Мөн саяхан Украин өөрийн гэсэн Москва хүрэх, тийрэлтэт дрон бас баллистик пуужин үйлдвэрлэж эхэлсэн нь тодорхой болсон. Энэ бүхэн Путин дотооддоо хэзээ ч буудуулж магадгүй болсон гэсэн үг. Үнэхээр ч тэр сүүлийн саруудад сумнаас хамгаалах хантааз өмсөж, Кремльд ажиллахгүй, албан тушаалтануудтай хаана уулзахаа уг уулзалтын өмнөхөн мэдэгдэж, аль болох гадаадад явах гэж зүтгэх болсон билээ.

Оросын удирдагч Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойгоор манайд айлчлах гэж байна. Манай олон нийтийн нэртэй төрийн телевиз “дайн” биш “байлдаан” гэх болсон нь яах аргагүй том ололт мөн. Харин газар нутгаа алдсан байлдааныг “ялалт” гэж яаж болох билээ. Үүнийгээ нэг их удахгүй засаж үнэнд нийцүүлэх биз ээ. Харин Путины айлчлалын гол зорилго нь Халх гол биш “Сибирийн хүч-II” хийн хоолойн оронд манай III цахилгаан станцыг маш өндөр үнээр барьж өгөх гэж байгаа нь ил болж орхив. Үүнийг 80 хувь нь шинэчлэгдсэн УИХ-ын гишүүдийн хуралдаан дээр хэлсэн үг батлан харуулав. УИХ-ын гишүүд маань “Монгол Улсын хууль үйлчлэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?! ”, “Энэ бол гэрээ биш тулган шаардалт байна!” гэж хэлж байсан. Гэхдээ Москвагийн цаад зориго нь зөвхөн III цахилгаан станц биш билээ. Яг л өөрсдийн “гар хөл”, манай “Хуурамч эх орончид”-оор Уйгаржин бичгийг Монгол бичиг болгож хүүхдүүдийг маань англи хэл сурахыг, биднийг латин галигт орохыг саатуулсан шигээ Монголыг цахилгааны хамааралдаа байлган, хөгжил дэвшлийг маань боомилсоор байхыг хүсэж байна гэдгийг УИХ-ын гишүүд маань эрхбиш ойлгож байгаа биз ээ. Учир нь дэлхийн хэмжээний эрдэмтэд болох академич Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Лувсанвандан нарын “уйгаржин” гэж байсан бичгийг “монгол” болгож биднийг “Шинжааны уйгаруудтайгаа очиж нийлцгээ!” гэж хэлэх эрхтэй болсон Кремлийн чадварыг яав ч дутуу үнэлж болохгүй.

Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан дээрх шийдвэрийн хувьд “Малчдын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ” гэж худал ярьж, хууль зөрчин “орж ирсэн”, УИХ дахь Оросын “тавиул”-ууд ямар өөрийн удирдагчийг өмөөрч сураагүй юм биш “Монголчууд баривчиллаа гэхэд хэн тэгээд Путиныг Орос, Хятадын нутгийг давуулж Гаагад чинь аваачиж өгөх болж байна. П…-ууд минь” гэж хэлж болно л доо. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхийн журманд “Талууд тухайн улстай хийсэн гэрээ зөрчигдөх тохиолдолд энэхүү шүүхийн заалтыг даган мөрдөхгүй байж болно” гэсэн заалт үйлчилж байдаг. Энэ нь Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан улсынхаа тэргүүнийг баривчилчихвал Монгол Улс олон улсын хувьд жинхэнэ онигоонд орно гэсэн үг юм. Харин алдаа хаанаа байсан бэ гэвэл өөр хэрэг. Урихаас эхлээд энэ олон жил явуулсан гадаад бодлогыг аргалаад өнгөрөөдөг , мэдлэггүй мэрэгжлийн бишээсээ болоод гаргадаг жижиг жижиг геополитикийн алдаанууд цасан бөмбөлөг шиг томорсоор ийм байдалд хүргэж байгааг судлаачид тэмдэглэж байгаа.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 6 хүн нас барсан байна. Нийт дуудлагын 31 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь ус цаг уурын гаралтай осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нийгэм

Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

May be an image of 5 people, street and road

May be an image of road and street