Categories
мэдээ улс-төр

Хатагтай Шэнь Миньжуань: Монгол Хятадын хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээлээ DNN.mn

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр БНХАУ-ын Элчин сайдын яаманд болов.

Арга хэмжээнд тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарынхан уригдан ирсэн байлаа. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань хүндэт зочиддоо хандаж мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь бүргэж байна. Тэрбээр, Эрхэм хүндэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд нар аа, Ноёдхатагтай, найз нөхдөө! Энэ үдэш бид Шинэ Хятад Улс байгуулагдсаны 75 жилийн ой, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн давхар баярыг тэмдэглэхээр нэгэн дээвэр дор цуглаад байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Та бүхнийг халуун дотноор хүлээн авч, чин сэтгэлийн талархал илэрхийлье! Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Таныг хүрэлцэн ирсэнд онцгойлон талархаж буйгаа илэрхийлье. Бидний энэхүү барилга 1957 онд баригдсан бөгөөд 70 хавар, 70 намрыг туулж, Хятад, Монгол хоёр улсын хоорондын харилцааны түүхэн хөгжлийн цаг мөч бүрийг гэрчилж байна.

Олон жилийн дараа, Үндэсний баяр, Дипломат харилцаа тогтоосны баярын хүлээн авалтыг Элчин сайдын яамны байранд дахин зохион байгуулж байгаа нь урт хугацаанд Хятад, Монгол хоёр орны найрамдалдүнэтэй хувь нэмрээ оруулж байсан үе үеийн ахмад дипломат ажилтнуудад хүндэтгэл үзүүлж байна. Мөн миний бие үе залгамжлан Хятад, Монгол хоёр улсын харилцаанд шинээр ирсэн хүний хувьд, Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдын хувьд их нэр төртэй, бахархаж байна! Асар их бэрхшээлийг даван туулж байж агуу амжилт ирдэг.Хятадын коммунист намын хүчирхэг удирдлагын дор, 75 жилийн хугацаанд БНХАУ ядуурал, эмзэг дорой байдлаас дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо хөгжин цэцэглэж, үндэсний хүчирхэгжилт, олон улсын нөлөөнд түүхэн үсрэлт хийсэн билээ. Ялангуяа, ХКН-ын Төв хорооны 18 дахь удаагийн хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед нэвтэрч, Хятад үндэстэн туйлын ядуурлаас ангижран, бүх талаараа анхан шатны чинээлэг түвшинд хүрч, бүх нийтийн чинээлэг хөгжлийн замд орсон. Жежянь муж бол Ши Жиньпин даргын ажиллаж байсан, мөн Ерөнхий сайд Ли Чяны төрсөн нутаг бөгөөд бүх нийтийн чинээлэг хөгжлийн жишиг бүс нутаг юм. Инновацид суурилсан өндөр түвшний хөгжил тасралтгүй гүнзгийрсээр байна. Цахилгаан машин, литийн нөөц хураагуур, нарны хавтан гэх “Гурван шинэ бүтээл” нь “Хятадад үйлдвэрлэв” тодотголтой шинэ нэрийн хуудас болж, Жиаолун шумбагчдалайн гүнд шумбаж, С919 нисэх онгоц тэнгэрт хөөрч, сансар огторгуйд Шенжоу хөлгүүд нисч байна. Нүүрстөрөгч багатай ногоон экологийн соёл иргэншлийг хүч түрэн хөгжүүлж, хиймэл ойжуулалт, сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэн, Хятадын ногоон уул, цэнгэг нуурын үзэсгэлэнд өнгө нэмсээр байна. Хятад Улс Хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахаас эхлээд “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт, даян дэлхийн гурван том санаачилга хүртэл дэлхийн засаглалыг сайжруулахын төлөө өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Хятадын мэргэн ухаан, арга шийдлээр хувь нэмрээ оруулж байна. Хөгжлийн замд орсон хэдий ч урагш ахихын тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Энэ оны долдугаар сард, ХКН-ын 20 дахь удаагийн сонгогдсон Төв хорооны гуравдугаар бүгд хурал амжилттай болж, цаашид шинэчлэл өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах томоохон дүр зургаа тодорхойлж, дэлхий дахинд тодорхой дохиог илгээж байна. Хятад Улс дээд түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, өндөр зэрэглэлийн хөгжлийг ахиулан, дээд түвшний гадаад нээлттэй тогтолцоо, механизмийг сайжруулах болно. Ши Жиньпин даргын хэлснээр “Үзэмж төгс ганц цэцэг хавар болдоггүй, харин бүрэн дэлгэрсэн зуун цэцэгс дэлгэр хаврыг авчирдаг”. Хятад Улсын шинэ хөгжил дэлхий ертөнцөд шинэ боломжуудыг дагуулах нь гарцаагүй бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудад шинэ эрмэлзлэлийг авчрах болно. Бид цаашид хөгжиж буй орнуудын аж үйлдвэржилтийг үргэлжлүүлэн дэмжиж, ард түмний амьжиргааны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн, тогтвортой хөгжилд аль болох хурдан хүрч, сайн сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэх болно! Ноёд хатагтай нар аа, найз нөхөд өө. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эргэн харахад, Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биенийхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх явдал юм. Хятад, Монголын найрамдлын хамгийн тод илрэл нь харилцан туслалцах буюу 1950-1960-аад оны үед, Монгол Улсад туслалцахаар ирсэн хөдөлмөрчдийн нөр их хөдөлмөр, цар тахлын цаг үеийн “Хонины хариуд цай” хэмээх сэтгэлд дулаан үйл явдал, Венчуаны газар хөдлөлт, малчны хотхоны цагаан зудын үед харилцан тусламжийн гараа сунгасан үйл явдлууд юм. Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих юм. Монголын ард түмэнд хэдийн танил болсон Энхтайвны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүтээн байгуулсан хурдны авто зам, төв ус цэвэрлэх байгууламж, мөн удахгүй биеллээ олох хоёр улсын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.доллар зэрэг нь хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл, хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм. Цаг хугацаа улиран одсон ч анхны зорилгоо бид умартахгүй.

Ши Жиньпин даргын итгэмжлэлээр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн саяхан Монгол Улсад айлчлал хийж, Монгол Улсын шинэ УИХ, шинэ Засгийн газрын тэргүүнүүдтэй өргөн хүрээнд, гүнзгий яриа хэлэлцээ өрнүүлэн, хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ чухал тохиролцоонд хүрч, хоёр талын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээлээ. Угтан авах ёслолын арга хэмжээний үеэр, өхөөрдөм бяцхан Монгол охин “Нарлаг сайхан Монгол оронд минь тавтай морилно уу” гэж хятад хэлээр цэвэр, тод хэлсэн нь сэтгэлд тодхон байна. Нарлаг сайхан гэдэг нь Монголын сайхан орныг төдийгүй Хятад, Монгол хоёр орны цаашдын харилцааны гэрэлт ирээдүйг илэрхийлж байна! Хятад Улс Монгол Улстай хамт, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэл дор, “Бүс ба зам” санаачилгын тавцан дээр хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, орчин үеийн шинэчлэлийг ахиулан хоёр орны ард түмэнд сайн сайхныг авчрахад бэлэн байна! Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж, багш, оюутнууд болон Монгол Улсад байгаа хятад иргэд та бүхэнд Хятад, Монгол хоёр орны найрамдал, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буйд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэхийн хамт Хятад Улс байгуулагдсаны халуун баярыг хүргэе.

Эх орныхоо төлөө үргэлж сэтгэл, зүрхээрээ хамт байдаг та нартаа миний бие болон Элчин сайдын яамны зүгээс нийгмийн халамж, баталгаагаар үргэлжлүүлэн хангаж ажиллахаа илэрхийлье Хятад, Монгол хоёр улс хөгжин цэцэглэж, хоёр улсын найрамдалт үүрд батжин бэхжих болтугай. Баярлалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Агаарын тээврээр зорчигчийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны  эхний есөн сард бүх төрлийн тээврээр 106 сая зорчигч, 92 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс

  • Авто тээврээр 103.7 сая зорчигч,
  • Агаарын тээврээр 1.7 сая,
  • Төмөр замаар 1.4 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өсжээ.

Харин авто тээврээр 60.8 сая тонн ачаа, төмөр замаар 30.8 сая тонн, 7.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэлээ. Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр тээвэрлэсэн ачаа 25.1 хувиар өссөн. Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 12.8 хувиар өсжээ гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ашиглалтын хугацаа дууссан 146 лифтийг шинэчиллээ DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 7,700 гаруй лифт байдаг. Үүнээс ашиглалтын хугацаа дууссан 130, ашиглалтын шаардлага хангаагүй 40 лифт буюу хуучны орон сууцны барилгын нийт 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 146 лифтийг шинэчлээд байна. Энэ талаар “Улаанбаатар лифт”  ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Лифтний насжилт 20-25 жил байдаг боловч нийслэл дэх ашиглалтын шаардлага хангаагүй лифтнүүдийн 90 хувийг 30-аас дээш жил ашигласан байна. 2020 оноос өмнөх жилүүдэд улс, нийслэлээс төсвийн хөрөнгийг бүрэн шийдэхгүй байгаагаас шалтгаалан лифт шинэчлэлт удаашралтай байсан. Харин 2020-2024 онд уг ажлыг эрчимжүүлж, хуучны орон сууцны барилгын 170 лифтийг шинэчлэхээр төлөвлөснөөс 146 лифт шинэчилсэн бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Ингэснээр 5800 өрхийн 23 мянга гаруй оршин суугч шинэ лифтээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж буй” хэмээв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг.

Түүнчлэн лифт нь эрсдэлтэй байгууламжид хамаардаг учраас ашиглагч байгууллага жил бүр техникийн үзлэгт оруулах, хэвийн байдлыг тогтмол шалгах, мэргэжлийн байгууллагаар магадлал гаргах зэрэг болзлыг хангавал урт хугацаанд ашиглахаас гадна болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. Мөн иргэд нийтийн өмчид ариг гамтай хандан, хэрэглэж байхыг албаны хүмүүс уриалж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 хэмийн хүйтнээс +4 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 29-нөөс 2024 оны 10 сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд зарим газраар, 30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 10 дугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй DNN.mn

Энэ долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ амралтын өдрүүдэд зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулж буй талаар албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр хааж, шинэчлэх байсан Хувьсгалчдын гудамж, Богд уулын арын авто зам болон Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Асфальт бетон хучилтыг газар хуурай үед хийдэг учраас газар бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлнэ. Харин “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт буюу Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын ажлыг есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан даваанд нойтон цас их хэмжээгээр орж халтиргаа үүссэн байна DNN.mn

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 2-8,6 км-т Цагаан даваанд нойтон цас их хэмжээгээр орж халтиргаа үүссэн байна.

 Та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж зуны дугуйгаа солин аюулгүй байдлаа ханган зорчино уу.

May be an image of car, road and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, товчооны авто замыг 2024 оны есдүгээр сарын 27-ны 22.00 цагаас есдүгээр сарын 30-ны 06.00 цаг хүртэл засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.

Ч:15 “Нисэх-Сонсголон-5 шар”

Ч:73 “Зунжин худалдааны төв-ТЭЦ 4”

Ч:75 “Архивын ерөнхий газар-Сонсголон – 5 шар”

Ү:22 “Авто худалдааны цогцолбор-5 шар”

Х:10 “Эмээлт /хурган/-5 шар”

Х:11 “Хүй 7 худаг-Эмээлт /хурган/ – 5 шар”

Х:13 “Мал бордох-5 шар”

Х:14 “Баруун туруу-5 шар”

Х:15 “Жаргалант тосгон/Партизан/-5 шар”

Х:21 “Ногоон толгойн эуэс-Жаргалант тосгон /партизан/-5 шар”

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Нийтийн тээврийн 10 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол-Хятадын авто замын хилийн боомт түр хаагдана DNN.mn

БНХАУ-ын “Улс тунхагласны баяр”-ын өдрүүд 2024 оны аравдугаар сарын 1-7-ны хооронд тохиож байгаа тул Монгол-Хятадын авто замын хилийн боомт түр хаагдана гэдгийг гаалийн байгууллагаас мэдээллээ. Гэхдээ Монголын Гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх гэнэ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын 2004 онд байгуулсан Хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу БНХАУ-ын Улс тунхагласны баярын өдрүүд аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиож байгаа тул Монгол-Хятадын авто замын хилийн боомт түр хаагдана.

Иймд гаалийн харилцаанд оролцогч, гадаад худалдаа эрхлэгчид БНХАУ-ын хилээс бараагаа хурдан шуурхай татан авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шоргоолжнууд өвдсөн нэгнийхээ хөлийг тайрч амийг нь авардаг DNN.mn

Германы Вюрцбургийн их сургуулийн Эрик Франк тэргүүтэй судлаачдын авсан шоргоолжнууд өөр нэг шоргоолжныхоо амийг аврахын тулд гэмтсэн хөлийг нь хазаж, тайран эмчилж буй бичлэгтэй хамт, “Шоргоолжны үүрэн дэх хүсэл тэмүүлэл: хөлийг нь тайрч амийг нь авардаг” нэртэй хэвлэгдсэн BBC агентлагийн нийтлэлийг толилуулж байна.

Вюрцбургийн их сургуулийн судлаачид шоргоолжны дэд зүйл болох “мужаан” гэгддэг хүрэн шоргоолжны нэгэн гайхалтай зан араншинг нээжээ. Эрдэмтдийн баг шинэ судалгаагаар эдгээр шоргоолжнууд нэгнийхээ амийг аврахын тулд гэмтсэн хөлийг нь хазаж тайрдаг болохыг илрүүлсэн байна. Вюрцбургийн их сургуулийн экологич, судалгааны багийн ахлагч Эрик Фрэнк “Энэ бол амьтдын хаант улсад анх удаа шоргоолжнууд нэгнийхээ амийг аврахын тулд түүний биеийн гэмтсэн хэсгийг салгаж, тайрч байгааг баталсан явдал юм. Энэхүү судалгаа нь амьтад, бие биедээ “хагалгаа” хийдэг болохыг харуулсан шинэ тохиолдол болж байгаа бөгөөд энэ нь урьд өмнө хэзээ ч мэдэгдэж байгаагүй амьтны өгөөмөр зан авирыг харуулж байна” гэжээ.

Шоргоолжны колонид урьд нь шархадсан нөхдөө асран халамжилдаг, өөрийн колонийг хамгаалахын тулд амь насаа золиосолдог нь мэдэгдэж байсан ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ бол ингэж шууд, амь насыг нь аврах гэсэн хөндлөнгийн оролцооны анхны баримтжуулсан тохиолдол болж байгаа аж. Судлаачид шоргоолжны “нийгэм” болон хүний нийгэм, ялангуяа тэдний нийгмийн бүтэц, харилцаа нь хүмүүстэй гайхалтай ижил төстэй байгааг эртнээс тэмдэглэж ирсэн. Шинэ ажиглалт нь шоргоолжны зан үйл, тэд нарийн төвөгтэй “хүнлэг” үйлдэл хийх чадвартай гэдгийг ойлгуулсан шинэ нээлт болсон байна.

Шоргоолжнууд хүмүүстэй адил янз бүрийн зан авир гаргадаг. Зарим зүйл нь өөрийн үүрэнд навч, мөчир цуглуулан бэлдэж дээр нь мөөг ургуулж, зоог бэлддэг. Бусад нь үүрэндээ “aphids” гэх шавьж байршуулан тэжээж асран, тэдний “сүү” гэж нэрлэгддэг шим тэжээлээр баялаг шингэнийг цуглуулж хооллож байдаг. Хэдийгээр адилхан зүйл шоргоолж боловч хэрэв өөр өөр шоргоолжны үүрнээс гаралтай бол тэд хүмүүстэй адил зөрчилдөөн үүсгэж бүр нэгнийхээ аминд хүрдэг. Шоргоолжнуудын хамгийн сонирхолтой зүйл нь боол шоргоолж бий болгох явц юм. Тэд бусад шоргоолжны үүр рүү хүмүүстэй адил гэнэдүүлэн довтолж, залуу авгалдайнуудыг олзолж, өөрсдийн колонид авчран өсгөж томруулан боол болгодог. Тэд боол шоргоолжнуудыг өөрийн колонийн хэвийн ажиллагааг хангаж байх ажилчид болгож ашигладаг. Гэхдээ тэдний гол зорилго бол өрсөлдөгч колонийн нөөцийг дээрэмдэж өрсөлдөх чадваргүй болгох явдал” гэж Энэтхэгийн Гоа хотын Аранягийн хүрээлэн буй орчны судалгааны төвийн шавьж судлаач доктор Байдя хэлэв. Ийм тулалдааны үеэр дайралтад өртсөн колонийн шоргоолжнууд өөрийн үүрээ маш хүчтэй бүр амь хайргүй хамгаалдаг. Гэсэн ч түрэмгийлэгч шоргоолжнууд хатан шоргоолжийг нь олзолж авбал хамгаалагчид болох цэрэг болон ажилчин шоргоолжнууд эсэргүүцлээ орхиж, колони шууд бууж өгдөг” гэж тус төвийн судлаач Саханашри хэлэв. Учир нь шоргоолжны колонид ихэнх шоргоолжнууд эмэгчин байдаг ч үржих чадвартай нь ганц нэг л байдаг аж. Тэднийг “хатан хаан” гэж нэрлэдэг. Харин шоргоолжны колонид эрчүүд цөөхөн байдаг бөгөөд тэд нэг л зорилготой. Шоргоолжны колонийн оршин тогтнох эхлэл, төгсгөл болдог өөр үүрний хатан шоргоолжнуудтай “нөхөрлөх” явдал. Хатан шоргоолж колони үүсэх, оршиход зайлшгүй шаардлагатай зүйл. Хэрэв тэр үхвэл колонийн оршин тогтнол аюулд орно. Тиймээс бусад шоргоолжнууд довтолгооны үеэр түүнийг хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулах нь элбэг байдаг гэж доктор Байдяа онцлов.

Үржлийн улирал эхлэхэд хатан хаан болон үржих боломжтой эр шоргоолжнууд далавчтай болж үүрээ орхин “гэрлэх нислэгт” оролцдог бөгөөд энэ нь хатан хаан агаарт байгаа өөр колонийн эрийг сонгож хослон, үр төлөө цус ойртохоос хамгаалах зан үйл юм. Хатан нийлсний дараа газардаж, далавчаа гээж, газар доор шинэ үүр байгуулж, өндөглөж эхэлдэг. Өндөг нь шинэ колонийг өргөжүүлэх ажилчин шоргоолж болж хувирдаг. Энэ үйл явц нь колони цаашид оршин тогтноход хатан хааны гол үүргийг онцолж, яагаад түүнийг олзлогдоход колони бүхэлдээ сүйрэхэд хүрдэг болохыг тайлбарладаг.

Колонийн шоргоолжнууд нь эрх үүргийн тодорхой шатлалтай байх бөгөөд өөр өөр шоргоолжнууд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. “Шоргоолжны харилцааны стратеги бол үнэхээр нарийн төвөгтэй зүйл” гэж доктор Байдяа тайлбарлав. Эдгээр стратеги нь нийгмийн төлөө буюу шоргоолжнууд өөрийн колонийг хамгаалахын тулд амиа золиослоход бэлэн байгааг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шоргоолжнууд өөрийн колонийн сайн сайхан байдлыг өөрийн амьнаас дээгүүр тавьж чаддаг. Үүнийг доктор Байдяа тайлбарлахдаа “Бүх амьд организмын гол зорилго бол эрүүл үр удмаа төрүүлж, удмынхаа генийн үргэлжлэлийг хангах явдал юм. Шоргоолжны колонид бүх шоргоолжнууд үндсэндээ эгч дүүс байдаг. Харин хатан бол нөхөн үржихүйн цорын ганц “бие хүн” бөгөөд колонийн ирээдүй түүний өндөгнөөс шууд хамаардаг. Тиймээс ажилчид болон цэргүүд хатныг тэжээх, хамгаалах, авгалдай өсгөх, шинэ шоргоолжнуудын хөгжлийг удирдан чиглүүлэхэд анхаарлаа хандуулдаг” гэж хэлэв.

Шоргоолжнууд өөрсдийн мэдрэхүйн антенуудад ихээхэн найддаг. Жишээлбэл, шоргоолж өөрийн замд таарсан ганцаараа авч явах боломжгүй хэтэрхий том хүнснийг олж илрүүлээд түүний байршлыг өөрийн феромоноор тэмдэглэдэг. Энэхүү химийн бодисыг бас зам дагуу түрхэж, энэ нь GPS системийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд колонийн бусад гишүүд антеныхаа тусламжаар уг том хоол хаана байгааг мэдэж очиж авдаг. Хэрэв шоргоолжнууд антенаа алдвал жолоодох, харилцах, аюулыг мэдрэх чадвараа алддаг. Үндсэндээ антенууд нь шоргоолжны амьд үлдэхэд чухал үүрэгтэй зүйл гэж доктор Дармаражан хэлэв. Байшин, зуслан, харш бүхэн орох хаалгатай. Харин шоргоолжны үүр олон хаалгатай. Тэдний тоо нь колонийн хэмжээнээс шууд хамаарна. Том байх тусам илүү олон байна. Ухаалаг шоргоолжнууд бөөгнөрч, түгжрэхгүйн тулд хэдэн арван, бүр хэдэн зуун гарц гаргадаг. Эдгээр хаалгыг урилгагүй зочдын дайралтаас хатуу ширүүн цэрэг шоргоолжнууд хамгаалж байдаг. Мөн бороо ороход тэд хаалгыг хаадаг. Үүнээс гадна орц, гарц нь шоргоолжны гол агааржуулалтын систем юм. Мөн шоргоолжны үүр өндөг, авгалдай, хүүхэлдэй байрладаг өрөөтэй. Сувилагч шоргоолжнууд тэднийг цаг наргүй асран халамжилдаг. Эдгээр асрагч нар ирээдүй үедээ хамгийн тохь тухтай нөхцөлийг бүрдүүлж чаддаг.

Шоргоолж бол хэмнэлттэй бас ухаалаг амьдардаг. Колонио өсгөхийн тулд хүнсний тогтвортой хангамж хэрэгтэй гэдгийг тэд мэддэг. Иймээс шоргоолжны үүр хүнсний том агуулахуудтай байдаг. Манаач шоргоолжнууд хоолоо хамгаалж, нартай үед агаарт гадаа гаргаж, агааржуулж, хатааж байдаг. Мөн олон мянган оршин суугч байхад тэднээс маш их хог хаягдал үлддэг. Хэрэв колонийн оршин суугчид тэднийг хаа хамаагүй орхидог байсан бол шоргоолжны үүр аль хэдийнэ хогийн овоолго болж хувирах байсан. Тиймээс ажилчин шоргоолжнууд хог хаягдлаа цуглуулж, зохион байгуулалттайгаар тусгай камерт байрлуулдаг. Тэд мөн нас барсан ах дүүсээ тэнд аваачдаг. Ерөнхийдөө ийм өрөө нь шоргоолжны үүрний гүнд тусгай агааржуулалттай тасалгаануудад байрлаж байдаг.

Баавгай, мэлхий, тарвага, шоргоолжны нийтлэг зүйл юу болохыг та мэдэх үү? Тэд бүгд ичдэг. Шоргоолжнууд үүрэндээ тухтай унтаж өвлийн хүйтнийг өнгөрөөдөг. Тэд унтлагын өрөөгөө үүрнийхээ яг төвд байрлуулж, бие биетэйгээ наалдан унтаж, дулаанаа хадгалдаг. Шоргоолжнууд урт өвлийн дараа хаврын нарны дулаан туяанд шарах дуртай. Үүний тулд тэд дээд давхарт тусгай нарлах тагтнууд гаргадаг. Нарны гэрэлд дулаацсан шоргоолжнууд өөрийн дулааныг завгүй ажилтай бусад шоргоолжны биед тараан өгч тус болдог.

Шоргоолжны үүрний хамгийн чухал хэсэг бол хааны танхим юм. Тэнд колонийн тэргүүн ба үүсгэн байгуулагч хатан хаан амьдардаг. Түүний гол ажил бол “хүүхэд” төрүүлэх явдал. Тэрээр дулаан, тайван байхыг илүүд үздэг бөгөөд шоргоолжны үүрээ ховорхон орхидог. Хатан хааны амьдралд шаардлагатай бүх зүйлийг өндөр халамж бүхий түүний гэр бүлийн бусад гишүүд гүйцэтгэдэг аж.

Орчуулсан

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Алжаал ядаргааг тайлахад шар тос тустай DNN.mn

Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгширдөг бөгөөд үүнтэйгээ дасан зохицож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Уламжлалт анагаах ухаанд хөгшрөлтийг удаашруулах хэд хэдэн аргууд байдаг. Нэгдүгээрт, эмчилгээний аргаар урьдчилан сэргийлж болно. Эм тан хэрэглэж, засал эмчилгээ хийдэг.

Заслын тухайд гэвэл шар тостой бариа сайн нөлөөтэй. Биедээ тос түрхэж, иллэг хийх нь хөгшрөлтийг удаашруулж, хий өвчнөөс урьдчилан сэргийлж, алжаал ядаргаа тайлдаг. 14 хоногт нэг удаа шар тосон иллэг, барианд орж байх нь тустай. Тос бүгдийн дээд нь шар тос гэдэг. Шар тос ой тогтоолтыг сайжруулдаг ба зөнөгрөхөөс сэргийлдэг байна. Мөн хий дарж, тамир тэтгэдэг. Биедээ түрхэх, толгойн орой, гарын алга, хөлийн ул, өвдгөнд түрхэж, халтал нь үрэх учиртай. Хааяа чихэндээ бүлээн шар тос дусааж ч болно.

Зулайн хэсэгтээ шар тос түрхэх нь зөнөгрөлтөөс урьдчилсан сэргийлдэг, оюун ухааныг сайжруулдаг ид шидтэй. Ялангуяа гурван жил өнжсөн шар тосыг жинхэнэ эм гэж үздэг ажээ.

Өглөөдөө өл тайлахын тулд арвайн гурилтай шар тос идэж болно. Хийцтэй цайнд хийж уух нь сайн. Гэхдээ тосны хэрэглээ тодорхой хэмжээтэй. Насанд хүрсэн хүний өдөрт идэх шар тосны хэмжээ 30 грамм байдаг. Аливаа зүйл илүүдэх, эсвэл дутуудвал төгс эмчилгээ болохгүйг санахад илүүдэхгүй.

Н.Саранчимэг