Categories
мэдээ нийгэм

Кью Эс Си ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир: Хурдан эв зүйгээ олж, гангийн төслөө үргэлжлүүлэх ёстой DNN.mn

Кью Эс Си ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.


-Кью Эс Си компанийн талаар манай уншигчдад товч танилцуулна уу?

-Бид байгалийн баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцож улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулъя гэж л яваа юм. Тиймээс аж үйлдвэрлэлд ач холбогдол өгч, тэр дундаа гангийн үйлдвэрлэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

-Гангийн үйлдвэрлэл яагаад чухал байдаг вэ. Кью Эс Си компани яагаад үүнийг зорилгоо болгов?

-Монгол Улс мандаж байсан үедээ ахуйн болон зэвсгийн зориулалтаар төмөр үйлдвэрлэдэг байсан тухай эх сурвалжууд байдаг. Харамсалтай нь Монгол Улс Манж Чин гүрний эрхшээлд байхдаа энэ чадвараа алдсан бөгөөд коммунист дэглэмийн үед ч сэргэж чадаагүй. Гэсэн хэдий ч Монголчууд төмөрлөг боловсруулах уламжлал, түүний ач холбогдол нь улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдалд их нөлөөтэй гэдгийг ойлгож мэдсээр л байсан.

Харин одоо орчин цагт ган бол улс орны дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжлийн үндсэн материал болж байгаа бөгөөд зам, гүүр, барилгаас эхлүүлээд үйлдвэрлэл хөгжүүлж, машин механизм хийхэд зайлшгүй шаардлагатай түүхий эд болоод байна. Бид Монгол Улс дотооддоо гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр импортын хараат байдлаа бууруулж, ажлын байр бий болгож, үндэстний бие даасан байдлаа дээшлүүлж, хараат бус эдийн засгийг хөгжүүлэх нэн чухал ач холбогдолтой гэж үздэг юм. Ийм учраас Кью Эс Си компани энэ ач холбогдол, үнэ цэнийг өөрсдийн зорилт болгон дэвшүүлж энэхүү салбарт үр дүн гарган оролцохоор ажиллаж байна.

-Яагаад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахаар шийдсэн бэ? Энэ хөрөнгө оруулалтын хэмжээний тухай хэлж өгөөч?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тухай дурдахад, энэ бол улсын хэмжээнд гангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц аж ахуйн нэгж байсан бөгөөд хаягдал төмөр хайлуулах цахилгаан нуман зуух (ЦНЗ) болон арматур хийх халуун цувих процессыг ажиллуулж байсан туршлагатай. Нөгөө талаар ирээдүйн үйлдвэрлэлд хэрэгцээтэй төмрийн хүдрийн нөөцтэй. Гэтэл Төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсан цагаасаа байнга санхүүгийн бэрхшээлтэй явж ирсэн бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, байнга засгийн газраас дэмжлэг татаас авч ирсэн, төмрийн хүдрийн орд нь олон улсын шүүхэд маргаантай явж байсан байдаг. Кью Эс Си компани яагаад орох болов гэж?! Бид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой бэрхшээл болон боломжуудыг хоёуланг нь харсан. Тус үйлдвэр санхүүгийн томоохон бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч Монголын ган үйлдвэрлэлийн цор ганц тулгын чулуу байв. Ийм үед бид шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг “бүтээгдэхүүн хуваах” нөхцөлтэйгээр 2010 онд байгуулж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ үр дүнгээ өгсөөн. Энэхүү гэрээний дагуу Кью Эс Си компани 2010-2013 оны хооронд нийт 62 сая ам.долларын санхүүжилтийг тус төсөлд зориулж Дарханы төмөрлөгийн үйлдвэрт оруулсан. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн байдал сайжирч үндсэн хөрөнгө нь 5 дахин, борлуулалтын орлого нь 3 дахин өссөн байдаг. Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн байнга улсаас дэмжлэг татаас авдаг байсан нөхцөл байдал арилж, дээрээс нь үйл ажиллагаа өргөтгөх шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг Кью Эс Си компаниар хийлгүүлж нөхцөл байдал нь сайжирч эхэлсэн.

Энэ бүтээгдэхүүн хуваах нөхцөлтэй гэрээ нь яаж Концессийн гэрээ болсон юм бэ?

-Төрийн зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг илүү тогтвортой, урт хугацаанд асуудлыг нь шийдвэрлэх хэрэгцээ шаардлага хэвээр байсан л даа. Эргэж баримт материалуудыг харахад УИХ-аас тус үйлдвэрийг хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад 2010 онд оруулсан байсан юм билээ. Энэ үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгөд Кью Эс Си компаниас оруулсан хөрөнгө 80 гаруй хувийг нь эзэлдэг болчихсон байсан.

Ийм үед Засгийн газар уг үйлдвэрийг хувьчлахын оронд одоо байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээг нь Концессийн гэрээ болгож өөрчлөх шийдвэр гаргажээ гэж харж байгаа. Ингэснээр Засгийн газар түншлэлийн гэрээгээр дамжуулан өмчлөх эрхээ хадгалсан хэвээр мөртлөө гангийн үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, хөрөнгө босгох үүргийг, түүнтэй холбоотой эрсдэлийг хувийн хэвшилд буюу Кью Эс Си компанид шилжүүлсэн. Дээрээс нь Концессийн гэрээний хүрээнд “Кью Эс Си” компани Засгийн газарт 63.9 тэрбум төгрөгийн төлбөр төлөхөөр болж, түүний хагасыг гэрээ байгуулсан даруйд төлсөн. Үүнийг энгийнээр жишиж хэлбэл, Кью Эс Си компани 30 жил ашиглах түрээсийн 15 жилийн түрээсийн төлбөрөө тэр дор нь урьдчилж улсын төсөвт төлсөн гэсэн үг. Нөгөө талаар, Концессийн гэрээ нь Кью Эс Си компанид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үр ашигтай удирдахад шаардлагатай үйл ажиллагааны бие даасан байдлыг олгосон бөгөөд энэ нь цаашдын өргөтгөл шинэчлэлийн төслийг өөрсдөө удирдан хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа юм.

-Танай компани Концессийн гэрээний дагуу Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ямар төслүүд хэрэгжүүлсэн бэ?

-Бид Концессийн гэрээнд тусгагдсан болон бусад үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзсэн маш олон чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл өөрсдөөсөө хамаарсан томоохон бүтээн байгуулалтуудыг бүгдийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Үүнд техникийн шинэчлэлт, баяжуулах үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт, авто замын төсөл, ган бөөрөнцгийн үйлдвэр, дахивар төмөр боловсруулах шинэ технологи, гангийн найрлага тохируулах шанаган зуух суурилуулах гэх мэт олон төслүүд хэрэгжүүлсэн. Үйл ажиллагааны үр ашигтай байдлыг сайжруулах зорилготой хэрэгжүүлсэн бусад олон жижиг төслүүд ч байгаа. Үндсэн гол гангийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хомсдолтой нөхцөл байдал тулгарсан байдаг. Одоо ч байгаа асуудал бид үүнийг бүгдээрээ мэдэрч байна шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гангийн үйлдвэрийн технологийн зураглалыг эрчим хүчний дутагдалтай нөхцөл байдалд тааруулан шинэчилсэн ТЭЗҮ-ийг бас боловсруулж батлуулсан. Шийдлээ гаргаж чадсан гэсэн үг.

-Концессийн гэрээний мөн чанар нь юу юм бэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрхэн тусгалаа олсон бэ?

-Концессийн гэрээ нь төр тодорхой зорилгоор хувийн хэвшилтэй түншлэн хамтран ажиллах гэрээ юм. Төр ямар зорилгоор хувийн хэвшилтэй түншилдэг вэ гэхээр нийтийн өмч, үйлчилгээтэй холбоотой тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрхийг тодорхой хугацаанд олгодог. Үүний хариуд хувийн аж ахуйн нэгж нь ихэвчлэн хөрөнгө, үйлчилгээг санхүүжүүлэх, барьж байгуулах, шинэчлэн сайжруулах, өртөг бууруулах үр ашигтай удирдах, холбогдох эрсдэлийг хариуцах үүрэг хүлээдэг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн жишээн дээр Засгийн газар нь түншлэлийн гэрээгээр гангийн үйлдвэр байгуулах хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой эрсдэлийг Кью Эс Си компанид шилжүүлж хариуцуулсан.

Нөгөө талаар Кью Эс Си нь “Уул уурхай, металлургийн цогцолбор”-ийг 30 жилийн хугацааны дотор өөрсдөө барьж байгуулаад, үйл ажиллагааг нь явуулан ашиглаж байгаад хугацааны эцэст төрдөө үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн гэрээ юм.

Энэ түншлэл маш үр дүнтэй явагдсан. Засгийн газар уг үйлдвэрт дахин татаас өгөх шаардлага гараагүй, эсрэгээрээ төлбөр урьдчилж авсан. Нэмээд уг үйлдвэрийн улсад төлдөг татвар хураамжийн орлого нь үлэмж нэмэгдсэн. Тодруулбал, өмнө нь 2-3 тэрбум төгрөг байсан татварын орлого нь 80 тэрбум хүрсэн байдаг. Гол үр дүн нь төр буюу Засгийн газар Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө зарцуулах шаардлагагүй болж санхүүгийн ачааллаас чөлөөлөгдсөнөөр нийгэм-эдийн засагт чухал бусад төслүүддээ анхаарлаа хандуулж, түүндээ хөрөнгөө зарцуулах боломжийг нь олгож байгаа явдал юм.

-Кью Эс Си компани яагаад энэ эрсдэлтэй, ихээхэн хөрөнгө шаардах төслийг хариуцахаар шийдсэн юм бэ? Энэ гэрээнээс ямар үр өгөөж хүлээж байсан бэ?

-Энэ төслийг хэрэгжүүлэхээр Кью Эс Си компанид хариуцуулах болсон нь бидний хувьд ч тэр, төрийн хувьд ч маш чухал зоримог шийдвэр мөн. Бид “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэсэн уриандаа хөтлөгдөн Монгол Улсынхаа аж үйлдвэрлэлийн салбарт томоохон нөлөө үзүүлэхийг зорьж байна. Бидний хүсэл бол монголчууд маань өөрсдөө санаачлагатай зоримог байж чадвал хөгжлийн тулгуур болсон салбаруудаа үндэсний компаниуд нь аваад явах чадвар байгаа шүү гэдгийг харуулах, мөн аж үйлдвэрлэлийн хөгжил улс орны урт хугацааны өсөлтөд үр нөлөөтэйг харуулахыг зорьж байна. Харин бизнесийн үүднээс авч үзвэл концессийн гэрээгээр Кью Эс Си компани аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллах эрхийг олж авсан. Үүнд үйлдвэрлэлийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашиг, гарцыг сайжруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр харж болно. Мэдээж энэ бол маш эрсдэлтэй алхам хэдий ч, зөв хөрөнгө оруулалт, үр ашигтай удирдлага менежментийн нөлөө нь хөрөнгө оруулалтыг урт хугацаанд өгөөжтэй байлгаж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

-Засгийн газар Концессийн гэрээг цуцалж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрхийг төрд буцааж авсан. Яагаад ийм зүйл болсныг тайлбарлаж чадах уу?

-Кью Эс Си компани Концессийн гэрээний дагуу асар их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээд байсан хэдий ч Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сард гэрээг цуцалж энэхүү үйл явдал болсон. Энэ шийдвэр маш гэнэтийн байсан бөгөөд шалтгааныг нь тодорхой тайлбарлаагүй. Харин шийдвэр дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсантай холбоотой асуудлаар буюу шүүхээр гэмт буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудал дээр нэгэн мөрдөгчийн бичсэн мэдэгдлийг үндэслэл хэсэгт дурдсан байдаг. Ийм мэдэгдэл нь бодитой тогтоогдсон гэмт хэрэгтэй ижил төстэй өөр үйлдэл гарахаас сэргийлэх зорилгоор хийгддэг. Гэтэл энд гэм буруу нь тогтоогдоогүй байхад ийм мэдэгдэл хийсэн нь хачирхалтай байдаг, тэгсэн атлаа үүнийг нь задалж ярьж болохгүй байгаад байдаг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг маш хүнд байдалтай байхад нь манай компани гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь мэдэгдэхүйц сайжруулаад байгаа. Концессийн гэрээг цуцлах шийдвэр гаргахад төслийн гүйцэтгэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй шууд хамааралгүй улс төр, эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байгаа. Засгийн газар стратегийн салбаруудад илүү хяналт тавих, улс төрийн динамикийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхийг илүүд үзсэн байж болзошгүй. Гэхдээ одоо ийм шийдвэр яаж гарсан нь чухал биш, харин ач холбогдол өндөртэй энэхүү төслөө бид хамтдаа олон талаас нь хамтран ярилцаж гацаанаас гаргах нь чухал гэж харж байна.

-Концессийн гэрээ цуцлагдсан нь Кью Эс Си компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Концессийн гэрээ цуцлагдсанаар Кью Эс Си компани болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт аль алинд нь маш олон сөрөг зүйл бий болж байгаа.

Кью Эс Си компанийн хувьд нөлөө нь их гүн гүнзгий байсан. Бидний урт хугацаанд төлөвлөсөн ажил маань тасалдаж, улмаар бидний ажил хууль ёсны эрхээ, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах хууль эрх зүйн маргаанд чиглэхэд хүргэж байна. Маш бүтээлч биш байдал руу шилжиж байна шүү дээ. Түүнчлэн энэхүү маргааны нөлөөгөөр бидний хамаг хөрөнгө битүүмжлэгдсэн, данс хаагдсан, хилийн хорио тогтоосон байдал олон жил дамнуулснаар өөр бусад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй болгочихож байгаа юм. Энэ нөхцөл байдал нь бидний цаг хугацаа, нөөц бололцоог үндсэн зорилгоос маань холдуулж нийт үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлж байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд үр дагавар нь бас л ноцтой. Уг үйлдвэр манай компанийн удирдлага дор шинэчлэлт, бүтээмж нэмэгдүүлэх чигтэй явж ирсэн. Бид үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чиглэсэн гол төслүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Одоо тасалдаад байгаа зарим ажлуудаас жишээ болгон дурдвал, гангийн үйлдвэрлэлийг зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор ган арматурын Монгол Улсын стандартыг шинэчлэх ажлын туршилт судалгааны ажил хийгдээд дуусч байсан нь зогсчихлоо. Мөн Төмөртолгойн уурхайн ашиглалтын хугацааг уртасгахын тулд нэмэлт хайгуулын ажил хийсэн байсан нь мөн доголдож ордыг хаах чиглэлд нь явуулж байх шиг байна. Үйлдвэрлэл бол урт хугацааны төсөл шүү дээ, тиймээс удирдлага чиглэл нь ойр ойрхон солигдоод байх нь тогтворгүй байдал руу шууд чиглүүлдэг.

-Энэ байдал олон нийтэд ямар нөлөөтэй юм бэ. Монгол Улсын эдийн засагт ямар үр дагавартай вэ?

-Олон нийтийн хувьд энэ бол өдөр тутмын амьдралтай нь шууд холбоогүй, өдөр тутам сонсдог өөр нэг “мэдээ” мэт л санагдаж байгаа байх. Гэхдээ хэрэв Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд эдийн засгийн үр дагаварыг нь ярьвал, валютын гадагшлах урсгалыг багасгана, дотоодод илүү үнэ цэн бий болж ажлын байр нэмэгдэнэ, гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ, аж үйлдвэрлэл хөгжих үндэс суурь тавигдана. Ган бүтээгдэхүүний гадаад хамаарал багасч эдийн засгийн бие даах чадвар нэмэгдэнэ шүү дээ. Энэ шууд бусаар алсдаа хэрэгтэй зүйл. Гэвч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хэрэгжүүлсэн олон сайн төслүүдийг хар өнгөөр будаж олон нийтэд ойлгуулсан нь харамсалтай хэрэг.

Нөгөө талаар төр засгийн урьдчилан тааварлах боломжгүй, гэнэтийн ийм төрлийн шийдвэр нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад маш “муу мэдээ” болж очих бөгөөд энэ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг бас харлуулчихаж байна шүү дээ.

-Ийм “муу мэдээ” гадаадын хөрөнгө оруулалтад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгийхөө баталгаатай байдал, байгуулсан гэрээ хэлэлцээрийн итгэлт байдал, маргаан шийдвэрлэхэд хууль дээдлэх зарчим ямар байгааг голлон анхаардаг шүү дээ. Гэтэл эдгээр үнэт зүйлсийг хамгаалан баталгаажуулж байх ёстой Засгийн газар нь гэрээгээ дангаар өөрчлөх юм уу, ямар ч үндэслэлгүйгээр цуцлах боломжтой гэдгээ өөрөө харуулах нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны нэр хүндэд ноцтой хохирол учруулна.

Кью Эс Си компанийн төртэйгээ түншилж хийсэн гэрээний нөхцөл байдал нь манай улсын хөрөнгө оруулалтын орчны таагүй байдлын илэрхийлэл болж очвол Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалт буурахад хүргэж болзошгүй гэж санаа зовж байна.

-Үүсээд буй асуудлыг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидний хүсэл бол энэхүү нөхцөл байдлыг уулзаж ярилцан бодит байдлыг хамтран дүгнэж эвийн журмаар шийдэх явдал. Засгийн газартай нээлттэй ярилцаж, хамтран ажиллах нь тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэж бид үзэж байна. Энэ ч үүднээс бид өнгөрсөн хоёр жил холбогдох төрийн байгууллагуудад хүсэлтээ өгсөөр ирсэн.

Энэ эрмэлзэл хэдийгээр биелэхгүй, уулзалт болохгүй байгаа үед өөрсдийн хууль ёсны эрх, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах чиглэлээр шүүхэд хандсан байгаа л даа. Энэ нь Концессийн гэрээний дагуу Кью Эс Си компанийн оруулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, гэрээнд заасан эрхээ хамгаалах зорилготой явж байна. Гэрээ, хэлэлцээрийг хүндэтгэн хариуцлагатай хандах нь дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах үндэс суурь юм шүү дээ.

Гэхдээ дахин хэлэхэд хамтран ярилцаж шийдэлд хүрэх нь бидний нэн тэргүүний сонирхол гэдгийг онцлон хэлмээр байна. Бид асуудлыг эв зүйгээр шийдэж, цаг алдалгүй энэ аж үйлдвэрлэлийн төслийг үргэлжлүүлэх нь чухал гэж үзсээр байгаа.

-Та ярилцаад юунд хүрнэ гэж найдаж байна вэ, танай компанийн хувьд хамгийн тохиромжтой үр дүн юу байх вэ?

Төр засагтаа хандан хэлэхэд түншиллээ хүндэтгэж ажил хэрэгч байдлаар асуудалд хандахыг уриалмаар байна. Хувийн хэвшил гэж байгаа ч бид ч бас Монголчууд шүү дээ. Бид ч энэ улсдаа сайн сайхныг бий болгохын төлөө зорьж байгаа, сайныг бодож хамтран ажилласнаар Монгол Улсад л сайн үр дүн бий болно. Бидний хувьд хамгийн тохиромжтой үр дүн гэвэл Монгол Улсаа ган үйлдвэрлэгч орон болгох зорилгоо үргэлжлүүлэн явуулах боломжийг олгосон шийдэл байх болно. Бид аль хэдийнээ маш их цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулсан төсөл шүү дээ, тиймээс бид Концессийн гэрээнд туссан бүтээн байгуулалтаа дуусгахыг илүүд үзнэ. Бид маргалдаад хохирол нөхөн төлбөр гэхээсээ илүүтэйгээр энэ чухал ач холбогдолтой төслөө хэрэгжүүлж дуусгах л сонирхолтой байна. Кью Эс Си компани “Монголыг Монголчууд Хөгжүүлнэ” гэсэн уриатай гэдгээ түрүүн хэлсэн, үүндээ тууштай байгаа.

-Та төр засаг, иргэд, олон нийтэд гол ойлгуулахыг хүсч буй зүйл чинь юу вэ?

-Энэхүү чухал төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахын тулд бид нөхцөл байдлыг эв зүйгээр шийдэж нэмж цаг алдахгүйгээр төр засагтайгаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна. Мэдээж төсөлд санаснаар болоогүй, хугацаа алдсан зүйлс байсан, хийж амжуулж чадсан зүйлс ч байгаа. Тэдгээрийн ард ярилцаж шийдвэрлэх зүйлс ч бий, боломж гаргалгаа ч байгаа. Тэгэхээр бие биесээ хэмэлж байхаар, хийж бүтээх дээрээ хамтраад явах нь зүйтэй гэдгийг л хаана хаанаа ойлгоосой л гэж хүсч байна. Ингэж чадвал төслийг цааш үргэлжлүүлэх боломж гарна. Тасалдсан нөхцөл байдлыг сэргээхэд хугацаа авч магадгүй ч, бүтээн байгуулалтаа хурдан эхлүүлбэл гурван жилийн хугацаанд хийгдэж дуусна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэм болох нэгэн том ган багана босох юм шүү дээ.

Үүнийг дагаад өөр олон чухал асуудлууд хөндөгдөж ундран гарна. Жишээ болгоход, гангийн үйлдвэр нь шинжлэх ухааны байгууллагуудтайгаа, тухайлбал их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллах ёстойг бид өнгөрсөн туршлагаас олж мэдсэн. Шинжлэх ухааны мэдлэг, инновацийг үйлдвэрлэлтэйгээ нягт хамтад нь хөгжүүлж байж гангийн үйлдвэрийн тогтвортой хөгжил, технологийн дэвшилд хөл нийлүүлэн алхаж чадна. Түүнээс биш дан ганц санхүүжилт, хөрөнгө оруулалтаар бүх зүйл шийдэгдэхгүй. Тэгэхээр бид гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцээд энэ чиглэлийн шинжлэх ухааны салбараа хамтад нь хөгжүүлээд авч явна гэж төлөвлөж байна. Гэх мэтчилэн үүнийг тойрсон олон бодсон, төлөвлөсөн юмнууд бий.

Б.НЯМ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ.

Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 60 байршилд авто замыг шинэчлэх юм. Тодруулбал, энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87 байршилд авто замыг шинэчилнэ. Үүнээс 27 байршил шинэчилж дууссан. Мөн 4 байршлын засвар, шинэчлэлтийн ажилд тендер зарлахаар хүлээж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар авто зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан 27 байршлын авто замын чанарт хяналт шалгалтыг зохион байгуулахыг Нийслэлийн Дотоод, аудитын газрын даргад үүрэг болголоо.

Categories
мэдээ спорт

Б.Намбардагва U20 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 125кг-д Батбаярын Намбардагва хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Хосей Фүжитаг 4-0, ¼ шигшээд Хятадын тамирчныг 8-0 ялж, хагас шигшээд Бенжамин Аллен Кутерт 13-3 харьцаатай ялагдаад байсан юм.

Улмаар шигшээ барилдаанд Казакстаны бөх Алихан Хуссайновыг 4:1 харьцаатай ялж U20 насны ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

I эгнээгээр зорчсон 51.309 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 2-6-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.

Тодруулбал,

• Хурд хэтрүүлсэн – 481,

• Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 591,

• Гэрэл дохио зөрчсөн – 337,

• Ачилтын торгууль – 1862,

• “E-Police” аппликейшнаар ирүүлсэн зөрчил – 3060,

• Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон – 51309,

• Түр болон удаан зогсох хориотой газар зогссон – 2876 зөрчил бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Онон голоос таван настай хүүхдийн цогцсыг гарган авчээ DNN.mn

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Онон голын усанд тоглож байгаад живсэн хүүхдийн цогцсыг есдүгээр сарын 8-нд анх осолдсон газраас урд зүгт 800 метрээс олж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Биндэр сум, Онон багийн Онон голын баруун салаа гэх газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд Онон голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлага өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт ирсэн байна.

Categories
гадаад мэдээ

Карим Хан: Улаанбаатарт хийсэн В.Путины айлчлалын талаар “Монгол Улс ОУЭШ-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” DNN.mn

Олон улсын эрүүгийн шүүх(ОУЭШ)-ийн ерөнхий яллагч, прокурор Карим Хан ВВС-гийн сэтгүүлч Ник Робинсонд ярилцлага өгч “Орос Украин руу довтолсны дараа юу болсныг би өөрөө газар дээр нь очиж үзэн, иргэд энэ тухай юу ярьж байгааг өөрийн биеэр сонссон. Ингээд аргагүй байдалд орж, аугаа Орос улсын удирдагчийг баривчлах шийдвэр гаргаж байхдаа би үнэхээр гунигтай байсан. Орос орон бол уран зохиол, хөгжмийн эх орон, фашизмыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн, НҮБ-ыг үүсгэн байгуулагч, Аюлгүйн зөвлөлийн таван гишүүний нэг шүү дээ” гэж хэлсэн байна. Харин сэтгүүлч Робинсон түүнээс В.Путиныг баривчлан, шүүх боломж байгаа эсэх талаар асуухад Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор “Олон өндөр албан тушаалтан ОУЭШ-ээр орж шийтгэл хүлээсэн.

ОУЭШ Югославийн Милошевич, Караджич, Младич гурвыг, бүр Сьерра-Леоны ерөнхийлөгч Чарльз Тейлорыг баривчлах шийдвэр гаргахад хүмүүс дооглон инээлдэж л байсан шүү дээ” гэж хариулжээ. Харин прокурор Карим Хан Улаанбаатарт хийсэн В.Путины айлчлалын талаар “Монгол Улс ОУЭШ-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой” гэж мэдэгдээд “Хамтран ажиллахгүй байгаа тохиолдолд ОУЭШ-ийн шүүгчид саналаа гаргах ёстой. Тэгээд ч энэ асуудал ОУЭШ-ийн шүүгчид болон Монголын Засгийн газрын хооронд шийдэгдэх тул би юуг ч урьдчилан дүгнэж, хэлмээргүй байна” гэжээ.

Юуны өмнө Ромын статус гэх Ромын дүрэм нь заримдаа Гаагийн шүүх гэж буруу нэрлээд байдаг НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээ юм. Өөрөөр хэлбэл, Ромын дүрэм нь Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааг хэрхэн явуулах зааврыг хүлээн зөвшөөрсөн баталгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар тус гэрээнд гарын үсэг зурсан 137 орноос 123 улс нь л Ромын дүрмийг соёрхон батлаад байгаа юм байна. Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын дүрэм 2002 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсноор ОУЭШ байгуулагдсан бөгөөд тус байгууллагын дүрмээр ОУЭШ нь зөвхөн байгуулагдсанаасаа хойшхи хэргүүдийг шүүх боломжтой. Өөрөөр хэлбэл, уг гэрээнээс өмнө байгуулагдсан хоёр улсын хоорондох гэрээг Ромын дүрэм давж үйлчлэх боломжгүй юм. Тэгвэл 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ерөнхийлөгч В.Путин манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж, энэ гэрээ үйлчилж эхэлсэн. Иймээс Монгол Улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг бус ОХУ-тай байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-гээ мөрдөж В.Путиныг баривчлах тухай ямар ч асуудал гаргахгүй байх үүрэгтэй гэсэн үг юм.

Олон улсад асуудал болоод буй хойд хөршийн тэргүүний айлчлалын хувьд юуны өмнө АНУ-аас бусад ардчиллын гол тулгуур улсууд болох Европын холбоо В.Путиныг ерөнхийлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй юм. Харин АНУ Оросыг Украинд ялагдангуут нь дайны нөхөн төлбөрийн асуудлыг албажуулах комиссын бүрэлдэхүүнийг В.Путинээр батлуулах гэж түүнийг ерөнхийлөгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь олон улсад нэгэнт нууц биш болчихсон. Иймээс тун удахгүй В.Путин Украинтай дайн зогсоох гэрээ хийх бүрэлдэхүүнийг баталж, хоёр тал ширээний ард суух байх. Гэхдээ мэдээж гэрээ хийгдэхгүй, харин энэ бүрэлдэхүүнээс Америк, Их Британийн тусгай албадын ач тусаар, Оросын тусгай албаныханд алуулчихгүй амьд үлдэгсэд дайны дараа ОХУ-ыг төлөөлж бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах биз ээ.

Гэхдээ гол учир нь Оросын тэргүүний манай улсад хийсэн айлчлалын үеэр харамсаж, халаглах ч багадах нэгэн зүйл болж өнгөрсөн явдал юм. Энэ бол Монголын цагдаа нар В.Путины дэглэмийн үйл ажиллагааг эсргүүцэгч Монголын “No war” хөдөлгөөнийхнийг баривчлан саатуулсан явдал. Өнөөдөр АНУ-д Израилийн ерөнхий сайд айлчлахад палестинчуудыг дэмжигчид, эсэргүүцэгчид тус тусдаа нэгдэн нэгэн зэрэг Цагаан ордны гадаа жагсаж, харин цагдаа нар нь энэ хоёр жагсаалын хооронд зогсож байгааг хүн бүр л харж байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна DNN.mn

“Тавантолгой түлш” ХХК-ийн даваа гаригийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84076 тонн шахмал түлшний нөөцтэй байна.

Түлшийг 27 компанийн 200 машинаар өдөр тутамд тээвэрлэж байна.

Шахмал түлш худалдан борлуулах цэгийн гэрээ байгуулах явц 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Түлш ачих конвэйрийг нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг үүрэг болгожээ.

2025 оны бизнес төлөвлөгөө боловсруулж буйтай холбогдуулан мидлинг тээврийн ажлыг шинэчлэн судалж, шинэ тооцоолол боловсруулах, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч байгаатай холбогдуулан ашиглалтын ажилчдад өгөх сургалт, зааврыг сайжруулахыг үүрэг болгосон байна.

Мөн шахмал түлшний цаашдын хөгжил, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодлого хэрхэн явах талаар Технологийн бодлогын зөвлөлийг танилцуулга бэлтгэхийг үүрэг болголоо гэж “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.

Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.

Тэрбээр уул, усаар холбогдсон найрсаг хөрш Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, Монгол Улстай найрамдал, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд хятадын тал бэлэн байгааг илэрхийлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхтүвшин: Компаниуд ААНОАТ-т төлөх мөнгөөрөө нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, өөрийнхөө нэрийн хуудас болгох боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар бизнес эрхлэгчдэд хэрэгтэй онцлохоор ямар хууль, тогтоомж батлав?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг онцолмоор байна. Энэ өөрчлөлтөөр компаниуд байгаль орчин, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, судалгаа шинжилгээ зэрэг тухайлсан 10 төрлийн үйл ажиллагаанд олгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг орлогын албан татвараас хөнгөлөхөөр болж байгаа. Энэхүү хөнгөлөлт нь тухайн компанийн татвар ногдох борлуулалтын орлогын нэг хүртэл хувь байж болохоор өөрчлөлт оруулсан. Татварын хөнгөлөлт олгох үйл ажиллагаануудыг доорх байдлаар тодорхойлсон.

Нэгд, ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийгсааруулах;

Хоёрт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийнасрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсантохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомынталбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;

Гуравт, соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номынсангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлынбүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;

Дөрөвт, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;

Тавд, давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусадгамшгийн улмаас хохирол барагдуулах;

Зургаад, спортын барил га байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэйолимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;

Долоод, Монгол Ул сын Зас гийн газраас зар ла сан тэргүүлэх чиглэ лээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;

Наймд, их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;

Ест, төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүлмэндийн байгууллагын үйл ажиллагаа; Аравт, Засгийн газрын т усгай сангийн үйл ажиллагаа юм.

-Жагсаалтаас харахад өмнө нь голдуу төсвийн хөрөнгөөр хийгддэг байсан өргөн хүрээний нийгмийн салбарын үйл ажиллагаанууд орсон байна. 2025 оны төсвийн төслийн танилцуулга хийхдээ Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барихгүй гэж хэлж байсан. Татвараа аваад төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэгүүдээ барихын оронд татварын хөнгөлөлт өгч хувийн хэвшлээс х өрөнгө оруулалт татахыг оролдож байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Эерэг талаас нь харвал төсвийн хөрөнгийн ашиглалтын чанар, хурд, үр өгөөжийг хувийн хэвшлийн гүйцэтгэлтэй харьцуулах боломжийг нээх, олон нийтийн дунд бизнес эрхлэгчид, ялангуяа өндөр татвар төлөгчдийн нэр хүндийг өсгөх зэрэг эерэг нөлөө гарахаар харагдаж байна. Нөгөө талаас Төсвийн холбогдох урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцлийг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай гаргана гэсэн заалтыг хангахад эергээр нөлөөлөхөөр байна.

-Энэ хууль хэзээнээс ямар хугацаатэй хэрэгжих вэ?

-Энэ нэмэлт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нийт 10 жил мөрдөхөөр баталсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд 2031 он хүртэл байсныг УИХ-ын чуулганаар хэлэлцэж 2035 он хүртэл мөрдөхөөр сунгаж баталсан.

-Нийтдээ ямар хэмжээний татварын хөнгөлөлтийн асуудал яригдаж байна гэсэн үг вэ?

-2023 оны топ 100 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нийт борлуулалтын орлого 50 их наяд байсан. Эндээс тооцвол жилдээ доод тал нь 500 тэрбум, 10 жилийн хугацаанд доод тал нь таван их наяд төгрөгийн асуудал яригдахаар байна. Багцаагаар жил болгон хэдэн арван эмнэлэг, сургууль барих, олон мянган оюутан гадаадад сургах хэмжээний мөнгө гэсэн үг.

-Энэ их хэмжээний мөнгийг татвар байдлаар төлж түүнийг нь улстөрчид төсвөөр дамжуулан нийгмийн хөрөнгө оруулалтуудад захиран зарцуулдаг байсныг хувийн хэвшлүүд өөрсдөө шийддэг болох нь. Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн хандлагын хувьд ямар өөрчлөлтүүд гарна гэж та харж байна?

-Олон нийтийн дунд бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн нэр хүндийг дээшлүүлэх боломжтой гэж харж байна. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд компаниудтай ажиллах хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломжтой. Үйл ажиллагаагаа илүү нээлттэй, үр ашигтай болгох, удирдлага, зохион байгуулалтуудаа сайжруулах хэрэгтэй болно. Улстөрчид ч мөн тойрогтоо сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтад оруулахаар лоббиддог байсан бол одоо илүү татвар төлөгчидтэй ойрхон ажиллах хэрэгтэй болохоор байна. Нөгөө талаас сайн төсөл, хөтөлбөр байвал компаниудыг зохион байгуулалтанд оруулан нийгэмд чиглэсэн дорвитой томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийг хамтран санхүүжүүлэх орон зай байна. Энэ боломжийг ашиглан компаниуд орлогын албан татварт төлөх мөнгөө өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөтэй нийгмийн асуудлуудыг шийдсэн, өөрийн нэрийн хуудас болохоор томоохон төслүүдийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт шалгарчээ DNN.mn

Францын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпийн наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарынн 9-ний хооронд болоход таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаагийн наадамд Монгол улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаараа 57 дугаар байрт жагсав.
“Парис-2024” паралимпын Монголын баг тамирчдын анхдагч амжилтуудыг сонирхуулж байна.
Зуны паралимпын наадамд манай улсын тамирчид нийтдээ долоон удаа оролцоход энэ удаагийнх шиг өргөн бүрэлдэхүүнтэйгээр орсон удаагүй билээ. Парисын паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин эрх авч өрсөлдөж, тэднээс дөрөв нь медальд хүрсэн нь түүхэн амжилт болох юм.
Паралимпын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав аваргалсанаар паралимпын наадмын анхны алтан медальт монгол эмэгтэй тамирчин болов. Түүний хувьд ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн билээ.
Удаах өдөр нь таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр паралимпын мөнгөн медальт анхны монгол тамирчин болсон юм. Тэр үүнээс гадна ДАШТ-ээс таван алт, Ази тивээс таван алтан медальтай ба “Ханжоу-2022” Азийн наадмын аварга болсон тамирчин.
“Парис-2024” паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга 11.9 метрийн шидэлтээр мөнгөн медаль хүртсэн нь мөн анхдагч амжилт. Тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
Паралимпын сүүлийн өдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 248 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь “Рио-2016”-гоос хүрэл, “Токио-2020”-гоос алтан медаль хүртсэн түүний медалийн цуглуулгад мөнгөн медаль нэмэгдэж, тэр паралимпын иж бүрдэл медальтай анхны монгол тамирчин болов.

Усанд сэлэлтийн 50 болон 100 метрийн зайд уралдсан Х.Номуун паралимпын наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдын бүх цаг үеийн хамгийн залуу оролцогч болов. Усанд сэлэлтийн 50 метрийн зайд долоо, 100 метрийн зайд зургаадугаар байрт хурдалж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнийг олон тэмцээн, олон паралимпын наадам хүлээж байна. Монголын пара тамирчид энэ удаагийн паралимпын наадмыг бахдал дүүрэн амжилттайгаар үдэж, эх орны зүг хөлгийн жолоо залж байна.