Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-нд болно DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар боллоо.

НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг бүжгийн спортоор дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, хамт олонч байдал, багаар ажиллах болон тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.

  • Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
  • Хүүхэд нас /2/: 10-11 нас
  • Өсвөр нас /1/: 12-13 нас
  • Өсвөр нас /2/: 14-15 нас
  • Залуучууд: 16-18 нас
  • Насанд хүрэгчид: 19-с дээш нас
  • Сеньор: 35-с дээш нас

Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу, скейтинг системийг ашиглан шүүх бөгөөд Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна. Мөн энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид шүүх юм. Тухайлбал, БНХАУ-ын улсын шүүгч Марко Лю, БНСВУ-ын улсын шүүгч Хана Тү Транг, ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны тэргүүн, шүүлтийн системийн мэргэжилтэн Александр Зубенко нар шүүнэ.

Түүнчлэн холбогдох мэдээллийг Монголын бүжгийн спортын холбоо фэйсбүүк хуудас, Монголын бүжгийн спортын холбоо фэйсбүүк бүлгээс хүлээн авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжжээ DNN.mn

“Чингис хаан” үндэсний музей энэ сарын 15-наас өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ.

“Чингис хаан” үндэсний музейн цагийн хуваарь:

Ажиллах өдөр: Лхагва-Даваа гариг (Мягмар гаригт амарна)

Ажиллах цаг: 09:00-17:00

Касс хаах цаг: 16:00

“Чингис хаан” үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 15:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчдэд музей 17:00 цагт хаахыг анхааруулж байна. Тус музейн үнэ тарифын мэдээллийг хүргэе.

Үнэ тариф:

Хүүхэд-0-16 нас /Музейн тухай хуулийн 9.1-т … Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд … гэж заасан/: Үнэгүй

Ахлах анги: 17-18 нас: 15000 төгрөг

Оюутан /бакалавр түвшин/: 15000 төгрөг

Том хүн: 30000 төгрөг

Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/

Гадаадын иргэн: 30000 төгрөг

Гадаад хүүхэд: 15000 төгрөг

Categories
мэдээ нийгэм

Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замд нойтон цас орж байна DNN.mn

Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замд нойтон цас орж байна.

 Зам даваа саадгүй байна.

May be an image of road, arctic and text

Categories
гадаад мэдээ

Гамшиг

Оросын арми саяхан Львов хотын төв рүү баллистик болон Кинжал пуужингаар харвасан. Уг явдалтай холбогдуулан Украины Львов хотын дарга Андрей Садовы нэгэн гэр бүлийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж “Энэ зураг дээрх хүмүүсээс зөвхөн нөхөр Евгений амьд үлдэж эмнэлэгт хүргэгдсэн. Түүний эхнэр болон тэдний гурван охин Ярина, Дарья, Эмилия нар гэртээ нас барсан” гэж бичжээ.

Оросын пуужингийн довтолгоонд Львов хотод хэд хэдэн байшин бүрэн сүйрч, нийтдээ 70 гаруй барилга эвдэрсний ихэнх нь орон сууцны барилга байжээ. Оросууд Львов руу пуужингийн довтолгоо хийсний дараа Польшийн ерөнхий сайд Дональд Туск нийтийн сүлжээнд “Сүйрсэн барилгуудыг сэргээхэд Украинчуудад Польшийн эрх баригчид тусална”гэж мэдэгдээд “Львовт тусламж хэрэгтэй байна! Хотын төв Оросын дайралтын бай болсон. Олон түүхэн барилга эвдэрсэн” гэж бичжээ. Мөн Германы канцлер Олаф Шольц Оросын энэхүү довтолгоог эрс шүүмжилж “Бид Украnнд найман IRIS-T SLM систем, есөн IRIS-T SLS систем захиалсан. Тэдгээрийн хоёрыг энэ онд, үлдсэнийг нь 2025 онд нийлүүлнэ” гэж мэдэгдсэн байна. Львов бол Польшийн хилээс ердөө 60 км-ийн зайд оршдог баруун Украины хамгийн том хот бөгөөд энэхүү явдал барууны иргэдийн хувьд бол санаанд багтамгүй зэрлэг, балмад үйлдэл. Харин ихэнх оросууд, тэр дундаа Кремлийг дэмжигчдийн хувьд болж л байх ёстой энгийн зүйл юм. Харин эдгээр хүмүүс ийм явдлын зөвхөн зах зух өөр дээр нь ирэхэд энэ бүхний гол буруутанд хандан “Бид таныг дэмжиж байсан. Владимир Владимирович минь бидэнд туслаач!” гэж нийтийн сүлжээгээр орилолдох болсон билээ. Харин “Орос тогтолцоо” гэх энэхүү гаж үзэгдэл нуран унаж, устаж байж л дайн, дажин, үхэл, хагацал, ядуурал, хоцрогдол, тархины хатангиршил гэх мэт бусад гамшиг арилах нь тодорхой болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана DNN.mn

“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм.

“Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг улсын Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү Google хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд зохицуулалт хийх программ хангамж дээр хамтарч ажиллах 11 дэх улс боллоо.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өөрийн эзэмшилд байдаг 170 авто замын уулзварыг бүрэн камерын нэгдсэн системтэй холбох ажил арваннэгдүгээр сарын 1-нд дуусна. Үүнтэй зэрэгцэн уг 170 авто замын уулзварыг хиймэл оюун ухаанаар нэгдсэн удирдлагаар зохицуулах AI технологийг нэвтрүүлэхэд Google компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ” гэв.

Уулзалтын төгсгөлд талуудаас AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Мөн нийслэлийн зүгээс цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрчээ DNN.mn

Есдүгээр сарын 18-ны 20:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэлх цаг агаарын аюултай үзэгдлийн тойм мэдээг хүргэж байна.

ЦОЧИР ХҮЙТРЭЛ: 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Мөн Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1179 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1179 автобус иргэдэд үйлчилж байна.

May be an image of tram
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахим залилангийн хохирогч: Даалгавар биелүүлсэн ашгийн мөнгө орж ирэхээр нь итгээд 47 сая төгрөгөө алдлаа DNN.mn

“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно”, “Хүүгүй мөнгө их хэмжээгээр зээлнэ”, “Борлуулалт хийгээд үнийн дүнгийнхээ 30 хувийг аваарай” гэх зарууд цахим сүлжээнд түгсээр байна. Энэ бүхэн нь залилах гэмт хэрэг гэдгийг иргэд мэдэхгүйгээр хохирох болжээ. Амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн иргэдийн сонирхлыг ашиглаж гэмт хэрэгтнүүд гаарч байгаа нь сэрэмжлүүштэй. Энэ удаа  “Борлуулалт хийгээд үнийн дүнгийнхээ 30 хувийг аваарай” гэсэн зараар хохирогч болсон иргэнтэй ярилцлаа. (Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм).


-Даалгавар биелүүлж ашиг олдог гэх зараар хохирогч болсон юм байна. Хэзээ яаж эхэлснийг ярьж өгөхгүй юү?

-Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд фэйсбүүкээр “Борлуулалт хийгээд мөнгөн дүнгийн 20-30 хувийн урамшуулал авна” гэдэг зарын дагуу телеграммаар холбогдсон. Маргааш нь бүртгэлээ хийлгээд, “Худалдааны компаниас тэдэн төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний мэдээлэл ирнэ. Түүнийг зарж борлуулах даалгавар биелүүлээд ашиг нь өөрт чинь очино” гэдэг мэдээлэл өгсөн. Өдрийн таван даалгавартай. Хүсвэл хэдэн ч даалгавар гүйцэтгэж болно гэсэн. Эхлээд таван даалгавар биелүүлж байж дансанд байршуулсан мөнгөнийхөө ашгийг буцааж татах боломж үүснэ. Хэрэв дутуу гүйцэтгэвэл мөнгөө татаж чадахгүй. Худалдааны компаниас танд хэдэн ч төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний мэдээлэл ирж магадгүй гэж урьдчилж хэлсэн. Гэхдээ өндөр дүнтэй гэдгийг тооцоолоогүй.

-Ингээд даалгавар гүйцэтгэж эхэлсэн үү?

-Тэгсэн. Эхний хоёр татан авалтан дээр ашгаа авч чадсан. Ойролцоогоор 230 орчим мянган төгрөг авсан. Тэгээд л урам орсон. Дараагийн даалгавраас эхлээд мөнгөн дүн нь нэмэгдээд эхэлсэн. Эхнийхээ гүйлгээг хийгээд мөнгөө гацаачихсан болохоор таван даалгавраа хийж байж мөнгөө татаж авахын тулд хүссэн хэмжээгээр нь байршууллаа. Тэгэхэд дахиад л дараагийн даалгавар гараад ирдэг юм билээ.

Мэдээж мөнгөө хийчихсэн учраас ашиг олохыг, оруулсан мөнгөө гаргаж авахыг бодно. Эхний таван гүйлгээ дуусаад мөнгөө авах болчихлоо гэж бодтол зургаа, долоо дахь даалгавар гарч ирсэн. Анх бүртгүүлсэн хүнтэйгээ холбогдоод асуухад “Худалдааны компаниас 2-10 даалгавар өгдөг. Одоо та зургаа дахь даалгавраа биелүүлбэл мөнгөө татаж авах боломжтой” гэж хэлсэн. Үүнд нь итгээд мөнгө байршуулаад эхэлтэл дахиад л дараагийн даалгавар гарч ирлээ. Хүмүүс нь “Худалдааны компаниас танд цаанаас илгээж байгаа учраас мэдэхгүй байна. Дараагийн даалгавар гарч ирсэн л бол та хийх ёстой” гэдэг юм байна.

-Та мөнгө нэхэх бүрд нэмж байршуулаад байсан хэрэг үү. Лавшруулж шалгаагүй юу?

-Шаардаж байгаа тоолонд бэлэн мөнгө байхгүй шүү дээ. Танил тал, найз нөхдөөсөө мөнгө зээлж эхэлсэн. “Мөнгөө гацаачихаад байна, энэ мөнгийг хийчихвэл мөнгөө буцаагаад авчихна” гээд.

-Хэдэн даалгаврыг хийсэн бэ?

-10 дахь даалгавар хүртэл явсан. Ёс дэх даалгавар дээр очоод “Танайх мөнгө төгрөг өгөхгүй” байна гэхэд “Арав дахь даалгавар дээр та гүйлгээгээ хийчихээд борлуулалтын менежертэй холбогдоорой” гээд өөр хүнтэй холбосон. Нөгөө хүн нь “Борлуулалтын компаниас энэ хүртэл ажилласныг чинь үнэлээд урамшуулал болгож авах мөнгөн дээр зургаан сая төгрөгийг нэмж өгч байна” гээд дансанд маань байршуулчихсан. Мэдээж баярлана шүү дээ. Ингээд урамшууллаа татаж авах гэтэл дахиад л шаардлага тавьж эхэлсэн. Ерөөсөө ингээд үргэлжлээд байдаг юм билээ.

-Хохирлын хэмжээ хэд болов. Шат болгоны үнийн дүн хэд байх юм бэ?

-Эхний удаад маш амархан байгаа шүү дээ. 100 мянган төгрөг доторх бараа бүтээгдэхүүн орж ирээд л амархан гүйцэтгэсэн. Ашиг нь орж ирээд байхаар болдог юм байна гэж бодсон. Дараагийн даалгаврыг аваад эхлэнгүүт 500 мянга руу, гурван сая, таван сая, долоон сая гээд нэмэгдчихдэг. Энэ маягаар явсаар 47 сая төгрөгөө алдаад байна.

-Худалдааны компани гээд байгаа нь бодит юм уу. Дансанд их хэмжээний мөнгө нь харагдаад байдаг, гэвч авч болдоггүй байх нь?

-Хийсвэрээр дансанд мөнгө байгаа юм шиг харагдаад байгаа боловч авч болохгүй байсан. Хүний эрхэнд орчихдог юм билээ. Ерөөсөө хүссэн мөнгийг нь шилжүүлээд явчихдаг.

Худалдааны компани гэдгийн хувьд эхлээд “Та даалгавраа биелүүлээд скрийншот хийгээд над руу явуулна. Тэгэхэд таны нэвтэрч ороод байгаа сайт дээр худалдааны компаниас дараагийн даалгаврыг биелүүлэх хүсэлтийг илгээнэ” гээд яг л тэр хэлснээр болж байсан.

-Залилуулснаа яаж мэдэв?

-Мөнгөн дүнгүүд нь ахиад надаас тавих шаардлага нэмэгдээд байсан. Ялангуяа шаардлагыг нь биелүүлэх тусам ямар нэг шалтаг гаргаж ирээд аль болох сөхрүүлэх г үйцэтгэж чадахгүй, шантраах зорилготой. Хэрэв биелүүлж чадахгүй бол мөнгөө алдана. Танилын нүүр халуун гэгчээр маш олон хүнээс мөнгө зээлсэн. Тэр олон хүний мөнгийг олж авахын тулд үнэхээр тухайн үед улайрчихдаг юм билээ. Нэг дөрийн дотор л болсон явдал.

-Энэ бол залилан, амар хялбараар мөнгө олдохгүй гэдэг анхааруулга мэдээллийг авч байсан уу?

-Сонсож байсан боловч “Би алдчихна” гэж бодохгүй, мэдээж ашиг орлого олъё гэж зорьж байгаа учраас эрсдэлийг тооцож үзээгүй. Эхний нэг хоёр гүйлгээн дээр ашиг авчихсан учраас болмоор юм байна гэдэг сэдэл төрчихөж байна лээ.

-Цагдаад хандсан уу?

-Аймгийн цагдаагийн газартай холбогдоход “Эргээд холбогдъё” гээд таг болсон. Цахим сүлжээнд байгаа мэдээллүүдийг харахаар хэрэгтнүүд мөнгөө олон улсын данс руу шилжүүлчихдэг, эргэж олдох боломжгүй. Цагдаа нар энэ хэргийг тоож авч үздэггүй юм байна гэсэн сэтгэгдлүүдийг хохирогчид их бичдэг юм байна. Түүнээс гадна шилжүүлж авч байгаа данс нь Хаан банкных байхыг шаарддаг юм билээ. Бүх баримт шилжүүлэг нь байхад олж болмоор юм шиг боловч хүмүүсийн хэлж байгаагаар данс эзэмшигчид нь хөдөлмөрийн чадамжгүй, орлогогүй, эсвэл өөр дээр нь данс үүссэнийг ч мэдэхгүй хүмүүс байдаг гэсэн. Нэгэнт л өөрөө ороод хохирсон учраас яаж ч болохгүй юм. 47 сая төгрөг гэдэг маш их хэмжээний мөнгө шүү дээ. Өрөө барагдуулахын тулд хамаг юмаа зарахад хүрч байна. Өөр яах билээ. Үхэлтэй биш.

-Бусдад юуг сэрэмжлүүлэх вэ?

-Барьцтай биш, ядаж монгол утасны дугаартай, хаяг байршил нь тодорхой биш, цахим сүлжээнд битгий итгээрэй гэж л хэлье дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.

2024 оны есдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 20-ноос 2024 оны есдүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Орон нутгийн сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 11-нд товлогдсон.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хуваарийн дагуу Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад буй. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нь хоёр хэсэгтэй бөгөөд дээд талд нь тухайн аймаг, нийслэлд нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байх аж. Өөрөөр хэлбэл, нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийг сонгох юм.

Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлж байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой.