Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна

Баянгол дүүргийн 2, 3 дугаар хороо, Хонхны гудамжны авто замыг 2024 оны 09 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 09 дүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
Үүнд:
Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”
Ч:74 “Цагаан даваа-Гандан-Вокзал”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

9291 хүүхдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгов DNN.mn

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг харгалзан 9,291 хүүхдийг хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессеж илгээгдэж эхэллээ.

May be an image of phone and text

Categories
мэдээ нийгэм

Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, төлөвлөсөн хугацаанаас өмнө хөдөлгөөнийг нээлээ.

May be an image of street, road and text

May be an image of 1 person, helicopter, road and street

May be an image of road and street

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос Шадар сайдад зөвлөмж хүргүүллээ DNN.mn

ХЭҮК-оос Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн зөвлөмж, Онцгой байдлын байгууллагад өгсөн Комиссын шаардлагын талаар мэдээлэл өглөө.

ХЭҮК-ийн Гомдол хянан шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар “2024 оны нэгдүгээр сард онцгой байдлын байгууллагын албан хаагчид авран хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан ХЭҮК Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах 10 дугаар ангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн ОБЕГ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлага нийт 11 заалттай.

Үүнд:

-Гал унтраах аврах 10 дугаар анги бол онцгой байдлын хамгийн том анги, нэгж. Өдөрт хамгийн олон дуудлага мэдээлэл ирдэг. Энэ ангид албан хаагчдын хүний нөөцийн хомстол үүссэн байна. Энэ хомстлыг нэн тэргүүнд арилгах шаардлагатай,

-Албан хаагчдын нөхөн хангамжийг тогтмол хийх,

-Цалингийн шатлалыг нийслэл, орон нутгаас шалтгаалаад ялгамжтай тогтоох, зарим албан хаагчийн цалин эрс зөрүүтэй байгаа тул холбогдох арга хэмжээ авах

-Анги бүрд эмч болон сэтгэлзүйчийн орон тоо бий болгох

-24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хоногийн хүнсний нормыг нэмэгдүүлэх.

-Онцгой байдлын албан хаагчдын норм бусад төрийн цэргийн байгууллагын албан хаагчдын хүнсний нормоос дутуу байгаад зохих дүгнэлт хийх. Унааны нөхөн төлбөрийг нийтийн тээврээр ирж, очиход хүрэлцэхүйц байдлаар шийдвэрлэх

-Албан хаагчид амрах, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд усанд орох, ариун цэврээ сахих асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3800 орчим чингэлэг байна DNN.mn

Есдүгээр сарын 1-нээс 18-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 17 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7600TEU буюу 3800 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-120 хонож гарч байна.

Автаар гарах 300 чингэлэг хүлээгдэж байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1384 чингэлэг байгаагаас: Ачаатай: 687 Хоосон: 697 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэл үргэлжлэн хонохыг анхааруулж байна.


2024 оны 09-р сарын 19-ний 20 цагаас 09-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэмийн хүйтэн, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 2-7 хэм, Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 21-нээс 2024 оны 09 сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 22-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нугийн баруун хагаст, 22-ноос ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГИХГ: Бүх ангиллын визийг цахимаар олгож эхэллээ DNN.mn

Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлсэн.

Үүний дагуу Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахим хэлбэрээр олгож эхэллээ.

Уг 54 ангиллын визийг визийн зөвшөөрлийн адил зөвхөн уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдэж байна.

Виз мэдүүлэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлөх ба хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд цахим хэлбэрийн виз олгогдож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрөгдсөн мэдэгдэл очих юм. Хэрэв уригч нь визийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагагүй тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлж, уг визийн зөвшөөрлийн дагуу Элчин сайдын яам, Консулын газар эсвэл хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.

Ийнхүү визийг цахим хэлбэрээр олгосноор ЭСЯ, Консулын газарт очих цаг хугацаа, зардлаа хэмнэхээс гадна хамгийн хурдан хугацаанд виз мэдүүлэх боломжтойгоороо онцлог юм гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.  

 

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын ДАШТ-д Монголын 14 жүдоч зодоглоно DNN.mn

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 2-5-ны өдрүүдээр Тажикистаны Душанбе хотноо явагдана. Эл тэмцээнд зодоглохоор 58 орны 422 жүдоч мэдүүлгээ өгчээ.

Монголын 14 өсвөрийн хүчтэн дэлхийн аваргад хүч сорино.

Эрэгтэйчүүдийн:

  • 60 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж (19 настай), М.Тэргэлсар нар
  • 66 кг-д Б.Мөнгөнхуяг (18 настай)
  • 73 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөр (20 настай)
  • 81 кг-д Н.Жангарай (19 настай)
  • +100 кг-д О.Гэрэлтбаяр (19 настай)

Эмэгтэйчүүдийн:

  • 48 кг-д өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ж.Анударь
  • 52 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай), өсвөрийн Азийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ (19 настай) нар
  • 57 кг-д О.Оюунчимэг (19 настай), өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар
  • 63 кг-д өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Есүй (18 настай)
  • 70 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай)
  • -78 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн нар зодоглоно.
Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна DNN.mn

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах буюу нийт 73,000 гаруй хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийх юм.

Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо. Мөн сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, энэ төрлийн үзлэгийг дараачийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох тогтолцоог бий болгохын тулд энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа гэв.

Боловсролын яамны зүгээс үзлэгийн үр дүнг үндэслэн эрүүлжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлдэг болох талаар ойлголт, мэдээлэл хүргэх, хүүхдүүдэд эрүүл, зөв дадлыг зааж хэвшүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Мөн хичээлийн жилийн бүтцийн дагуу бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаж, сургуулиуд үзлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрт илрүүлгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ хэмээлээ.

“Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, эрт илрүүлгийг зохион байгуулснаар суралцах таатай орчин бий болж, сурагчдын эрүүл мэндийг хамгаалан, дэмжиж, хүүхдийн сурлага, идэвх сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.

 

 

Эх сурвалж: БШУЯ

Categories
гадаад мэдээ

Дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, 2750 шахам хүн шархаджээ DNN.mn

Ливаны хэт даврагч зэвсэгт бүлэг гэгддэг ч үнэндээ бол бүрэн хэмжээний арми болох Хезболла нь зөвхөн пейжер хэрэглэдэг болоод удаж байгаа юм. Учир нь 1996 онд ХАМАС-ын ахлах инженер Яхья Айяшыг Израилийн тагнуулын алба гар утсанд нь суулгасан тэсрэх бөмбөгөөр хөнөөснөөс хойш уг бүлэг гар утас хэрэглэхгүй болсон билээ.

Тэгвэл уржигдар Ливаны өнцөг булан бүрт буюу Бейрутаас Бекаагийн хөндий хүртэл, тэр байтугай хөрш зэргэлдээ Сири улсад байсан Хезболлагийн зэвсэгт бүлэглэлийн олон зуун гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд нэгэн зэрэг дэлбэрч энэхүү бүлэглэлийн гишүүд супермаркет, гудамж, машин, байшин, үсчинд хүртэл нас баржээ. Хяналтын камерын бичлэгт олон тооны дэлбэрэлтүүд бичигдсэн бөгөөд нэгэнд нь худалдааны төвд байсан хүний халаасанд дэлбэрэлт болж буй нь үлджээ.

Ливаны эрх баригчид “Энэхүү дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, 2750 шахам хүн шархадсан бөгөөд тэдний 200-гийнх нь биеийн байдал маш хүнд байна” гэж мэдээлжээ. Харин цэргийн шинжээчид “Хезболлагийн гишүүдийн пейжерт эд анги хэлбэрээр 10-20 грамм хүчтэй тэсрэх бодис суулгаж, тоон мессэжээр идэвхжүүлэн нэгэн зэрэг тэсэлсэн нь олон зуун хүнийг хүнд гэмтээж, Хезболлачуудын сэтгэл зүйд маш хүнд цохилт боллоо” гэж мэдээлжээ.