Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ долоо хоногт таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.

  • Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
  • Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

50 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүллээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд 64 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 50 сая 93 мянга 235 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе энтертаймент-ертөнц

“Big show” хойшлогдож, тасалбар авсан иргэдийн мөнгийг 100 хувь буцааж олгохоор болжээ DNN.mn

Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн реп хамтлаг хамтарсан “Big show” тоглолтоо өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд  хийхээр зарласан билээ.

Тэгвэл “Big show” тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар цахим хуудастаа нийтэлжээ. Гэхдээ төлбөрийг 100 хувь буцаан олгоно гэжээ.

Мөн өнөөдөр OUTLAW хамтлагийн 20 жилийн ойн “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолт болно.

 

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдрөөр зам хаах маршрут DNN.mn

Маргааш буюу есдүгээр сарын 21-ны өдөр болох автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Доорх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

  • Д.Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Categories
мэдээ нийгэм

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замыг хаана DNN.mn

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замын урд талын эгнээг шинэчилнэ.

Их тойруугийн авто зам буюу  “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 23-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 12 гомдол, мэдээллийг шийдвэрлэжээ DNN.mn

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 9-13-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 453 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 231 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 222 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 42 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймэр гарч, 32 настай эмэгтэй гэмтжээ DNN.mn

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд гал гарч, нэг иргэн гэмтсэн байна. Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 09-ний өдрийн 19:39 цагт ОБГ-т ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. 

Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н /32 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд та бүхэн тог цахилгааны шугамд саатал гарсан эсэхийг шалгаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур шинээр явган зам тавина DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан. Энэ асуудлыг шийдэх талаар иргэдээс гомдол их ирдэг байсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршил дахь “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд талбай чөлөөлүүлэхээр боллоо. Ийнхүү “Сүлжээ” ХХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавих юм.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа “Манай байгууллагаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-нд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан газар чөлөөлөлт хийх шаардлагатай талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгийн хамгийн захын хэсгээс дөрвөн метр хүртэлх талбайг чөлөөлөх боломжтой гэсэн. Газар чөлөөлөлтийг хийсний дараа тухайн байршилд стандартад нийцсэн 1.5 метр өргөн явган замын ажлыг эхэлнэ. Тус хорооны иргэдийн хүүхдүүд өмнө нь сургууль, цэцэрлэгтээ явахдаа 1.2 км замыг туулдаг байсан бол шинэ явган зам тавьсны дараа 400 метр замыг аюулгүй туулж, зорьсон газартаа хүрэх боломжтой боллоо” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг Их, дээд сургуулиудад нэвтрүүллээ DNN.mn

Манай улсад сэтгүүл зүйн хөтөлбөртэй нийт 14 их, дээд сургууль байдгаас 11-д нь жилд дунджаар 700 гаруй сэтгүүлчийг бэлтгэн төгсгөж байна. Олон улсын төрөлжсөн сэтгүүл зүйн том салбар болох Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг эх орондоо боловсруулан, нэвтрүүлэхээр сүүлийн 2 жил ажиллаж буй. Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд нэвтрүүлж байна.

ЗУРГААН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТАРСАН БАГ ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн уг ажлын хүрээнд МУИС, МУБИС, СУИС-РМУС, АШУҮИС-НЭМС, ХУИС, ОТИС, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны судлаач, эрдэмтдийн баг олон улсын харьцуулсан судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг боловсруулж дууссанаа өнөөдөр холбогдох албаныханд танилцуулж, ийн хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээлэл чухал нөлөөтэй. Олон улсад бүх нийтийн эрүүл аж төрөх зан үйлийг сайжруулахад мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг, оролцоог эрчимжүүлж, улмаар дээд боловсролын хөтөлбөрт мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байна. Эмч алдаа гаргавал нэг хүний эрүүл мэндэд аюул учирдаг бол сэтгүүлч алдаа гаргавал нийгмийг аюулд учруулах эрсдэлтэй. Тиймээс бид олон улсын жишгийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Хөтөлбөр боловсруулсан ажлын хэсэгт талархал илэрхийлье” гэв.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Д.Дагиймаа “Энэхүү хичээлийг сэтгүүл зүйн чиглэлээр баклавр бэлтгэдэг их, дээд сургуулиудад оруулснаар сэтгүүлчээр төгсөж байгаа бүх оюутан эрүүл мэндийн болон тус чиглэлийн сэтгүүл зүйн ойлголттой болж төгсөх юм. Бид гадаадын томоохон сургуулиуд болох АНУ, Миссури их сургууль, Айовагийн их сургууль, Колумбын их сургууль, Хонгконкийн их сургууль зэрэг эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй сургуулиудыг судалж, харьцуулж өнөөдрийн хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийг судалж, төгссөн сэтгүүлчдийн хувьд нийгэмд эрүүл мэндийн чиглэлээрх мэдээ, мэдээлэл түгээхдээ хууль, эрх зүй, хүний эрх, байгууллагын эрх, нийгмийн сэтгэл зүй, нийгмийн эрүүл мэнд гэхчлэн өргөн хүрээний мэдлэгийг эзэмших юм” гэв.

ЕТГ, “Эрүүл Монгол хүн” албаны дарга, профессор О.Чимэдсүрэн “Гадаадын туршлагатай их, дээд сургуулиудад магистрын түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг гүнзгийрүүлэн судлахаар хөтөлбөртөө оруулсан жишээ цөөнгүй байна. Бид дараагийн шатанд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ахисан түвшинд эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж байна. Үүний нэг нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг шат дараатай зохион байгуулахаар холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, бэлтгэл хангаж байна… гэв.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ЕТГ-ын ЭМХТХХА-ны дарга О.Чимэдсүрэн болон МУИС, ХУИС, МУБИС, СУИС, ОТИС, ЭМХТ, АШУҮИС, МЭМСЦҮХ зэрэг холбогдох байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“ХУД-ийн 8-р хорооны эцэс-Яармаг-Англи сургууль” чиглэл нэмэгджээ DNN.mm

ийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/106 дугаар тушаалаар Д:9 “Хан-Уул дүүргийн 8-р хорооны эцэс-Яармаг-Англи сургууль” чиглэлийн замналыг шинээр нээж, дунд багтаамжийн автобусаар 2024 оны 09 дүгээр сарын 20 буюу өнөөдрөөс үйлчилгээнд явуулж эхэллээ.