Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 09 сарын 20-ноос 2024 оны 09 сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

“Найрамдал, Товчооны авто замыг шинэчилж, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр Таван шарын нүхэн гарцын ажил бүрэн дуусна” гэв DNN.mn

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.

Тэрбээр “Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих 4 байршлын нэгдүгээр байршил бол “Таван шар”-ын нүхэн гарц юм. Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээгээд 7 хонож байна. Энэ нүхэн гарцыг барьснаар төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Мөн тээврийн хэрэгслүүд хаалттай гарам дээр төмөр замын хөдөлгөөн нэвтрэхийг хүлээж зогсож, цаг алдахгүй болно. Өөрөөр хэлбэл нэвтрэх хөдөлгөөн сайжирна. “Таван шар”-ын нүхэн гарцыг нээснээс хойш тухайн орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа гэсэн мэдээлэл байна. Удаашрал үүсээд байгаа шалтгаан гэвэл ажил хараахан бүрэн дуусаагүй. Авто замын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын авто зам, Товчооны авто замын бүрэн шинэчлэл, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр цогцоороо нүхэн гарцын ажил дуусна. Мөн одоо бүрэн урсгалаараа зогсолтгүй хөдөлгөөн яваад байгаа учраас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулж, тэмдэг, тэмдэглэгээ хийж, хөдөлгөөнийг бүрэн нээж, жолооч нарт мэдээлэл хүргэсний дараа одоогийн хөдөлгөөн удааширсан асуудал арилна. Мөн уулзварын дахин инженерчлэлийг дараа дараачийн уулзваруудад хийдэг” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно DNN.mn

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг 2024 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

Энэ нь үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг иргэдэд хүргэх зорилготой байна.

Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг юм. Энэ жилийн хувьд уг арга хэмжээ зургаа хоног үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ.

Хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Харин урд хэсгийн замыг 9 дүгээр сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлт Цагааннуур сумын төвөөс зүүн урд зүгт 3 км, Зүүнбүрэн сумын төвөөс баруун зүгт 27 км, Түшиг сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд 17:24 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховор ургамалд тооцогдох 23 шуудай “Хонин арц” тээвэрлэснийг илрүүлэв DNN.mn

Энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэн явсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автомашингүй өдөр-2024” 18:00 цаг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Өнөөдөр Автомашингүй өдрийг манай улс 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. “Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ хотын төв гудамжуудаар 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль хийлээ DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-тай хамтран “Зорчигчийн галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургууль”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Дадлага сургуулийг гал түймэр унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай, хүн, хүч хэрэгслийг тооцох, иргэдийг гал тэрэгний цуваанаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, хугацааг тогтоох, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг хангах, албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын туслах бүлгэмийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.

May be an image of 4 people, fire and text

Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчин, албан хаагчид оролцож, гал түймэр гарсан үед авах хариу арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэгээ дээшлүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хаасан замууд руу цахилгаан дугуй, скүүтэр, суррон нэвтрүүлэхгүй DNN.mn

Өнөөдөр “Автомашингүй өдөр-2024”.

Автомашингүй өдрөөр  07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:

  • Д.Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Сөүлийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Төмөрчний гудамж,
  • Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.

Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна.

2024 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 22-ноос 2024 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст ихэнх нутгаар сэрүүснэ.